5 сарын 18

Тэмүүжин.Х

Уншсан: 25989 И-мэйл Хэвлэх PDF


Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Ta 7 сарын 1 -ний асуудлаар хэтэрхий их шоудлаа. Одоо болно шүү дээ. Эй ямар шүүгч биш, тэр шүүгч нь ажлаа хийг. Галдаа гуйа та 2 шоудсанаас болж хэрэг нь гхцаанд орлоо шүү дээ. Улс оронд хэрэгтэй хуулиуд зөндөө байна шүү дээ. Санаачилж ажлаачээ. сонгогч нараа сонсоочээ. Тойрог дээрээ санаачилсан, хуралд дээр хийсэн ажлын талаараа тайлангаа тавиачээ. тэр цагдаад авч өгсөн юмаа ярихаа болио. Та АТГ-д гэрч цагдааг оруулсан гэсэн тэр байгууллагын дарга нь та юм уу. Одоо ямар хууль санаачилж байна бэ? Миний мэдэхээр АТГ-ээс санаачилж бэлдсэн байсан ашиг сонирхолын зөрчлийн тухай хуулийг санаачилж батлууллаа. Сайн байна. Та өөр ямар хууль санаачилсан юм сонгогч нар чинь мэдэхгүй байна. УИХ-аас гаргасан хуулиа суртчил улс төрийн битгий хийрхэлээр цагаа бараад битгий яваад бай. Цагдаагийн талаар Нямдорж юм хийхгүй байна гэх юм. Та хууль санаачилах эрхтэй шүү дээ. АТГ-ын албан хаагч нартай адил цалинтай болгочихооч. Ийм хууль санаачилж болно биз дээ.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: Mongol 2012.04.19 10:54

энэ өдрийн мэндийг хүргэе
таны ИХ-д бусдаас хараат бус байж ард түмнийхээ төлөө дуугарч байдагт баярлаж байдаг шүү.
1. уул уурхайн компаниудын байгаль дэлхийг сүйтгэж байна, нөхөн сэргээлт хийж байгаа нь ховор, хийсэн болоод л өнгөрч байна, эдгээртэй хуулийн хүрээнд хатуу хариуцлага тооцож, болдоггүй юм уу
2. шатахууны үнийг хөөрөгдөөд байгаа энэ хэдэн олигархуудыг яаж дарж авах вэ? УИХ-д тэдний төлөөлөл байгаа шүү дээ? хариуцлагыг сайн тооцож, төрийн өмчит компани байгуулж болдоггүй юм уу?
3. та цагдаагийн байгууллагын тухай хуулийг батлахад яагаад эсэргүүцээд байгаа талаараа хэлээд өгөөч, болохгүй байгаа заалтыг хасаж, засаад баталж болохгүй байгаа юм уу? бүтэн 1 жил боллоо, энэ хуулинд алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байдаг, энэ хуулийг батлагдахыг хүлээсэн олон залуу гэр бүл байна.\ цагдаа ч монгол улсын иргэн хүн\
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: 2012.02.03 11:01

Тендер гээч нь хуулийн дагуу хулхидаж идэхийг хэлнэ гэдэг тодорхойлолттой болоод удаж байгаа. Үүний нэг жишээ нь ХХААХҮЯамнаас зарласан 2011.12.05-ны 15 цаг 30 минутанд нээлтээ хийсэн “Procurement of Hay cutting equipments and agro-machineries” гэх 8000 трактор, дагалдах хэрэгслийн хамт худалдан авах тендерт “ПАД ПАД” үйлдвэрлэдэг ХЯТАД-ын 2 компани, Америкийн хөрөнгө оруулалттай гайгүй трактор хийдэг 1 компани оржээ. Гэвч тендрийн ялагчийн нэр нь ХЯТАД-аас аль эрт тендер зарлагдахаас өмнө иржээ. Мэдээж “ПАД ПАД” үйлдвэрлэдэг ХЯТАД-ын 2 компанийн нэг ялна (FOTON-ны охин компани). Үүнийг мэдэхгүй нэг нь тендерийн материалыг 5,000 ам.доллар төлж аваад тендерт ялагдан шатна. Ингэж бусдаас 5,000 ам.доллар луйвардан жүжиглэх хэрэг байна уу? Ингэн ингэн дараа нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөх зээл авах хэрэг байна уу? Худлаа тендердэхээ хэзээ болих юм бэ? http://www.ireport.mn/read/3011.shtml линкийг үзээрэй. энэ үнэн шүү.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: 2011.12.18 21:19

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд "төрийн байгууллага" гэдэгт төрийн өмчит компаниуд орох болов уу? Жишээ нь: УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг улсын үйлдвэрийн газар, төрийн өмчит компаний чухам аль нь юм болоо? Тэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулах эрхтэй юу? Эрхгүй бол хуулиндаа тодорхой зааж оруулахгүй бол төвөгтэй олон асуудал гарахгүй амар байхсан.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: 2011.12.14 02:24

shaadag sdanuud asuusan asullt ustgaad oorsdiinhuu huuramch asuultaa bailgaad bdag shaasan
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: 2011.11.18 18:35

Сайн байна уу.Миний бие Баянгол дүүргийн оршин суугч . Таны УИХ ын гишүүн байхаасаа өмнө бичиж байсан хэвлэл нийтлэлийг ихэд сонрхож уншдаг байлаа..Хэрэв иймэрхүү сэтгэлгээтэй залуус төрд гарвал ихийг хийж бүтээх байх гэж найдаж тэгээд ч таны төлөө саналаа өгсөн сөн ... Одоо ээлжит сонгуулийн хугацаа дөхөж байна ...Нөгөө хуулийн мэдлэгтэй одоогийн нийгмийн завхралыг илчилж ,шүүх тогтолцооны гажуудлыг ярьж хуулийг өөрчилөх чин хүсэлтэй байсан Тэмүжин хаана байна аа ...Миний хүсэн хүлээж байсан өөрчлөлт одоо болтол харагдахгүй байна ...Энэ талаар таны хийж буй ажил ч миний нүдээр харагдахгүй л байна...Арай амьжиргаагаа дээшлүүлэх гэж УИХ гишүүн болсон баймааргүй юм...хэн мэдэхэв дээ төрийн ажил алба цаг наргүй л байдаг байлгүй Гэхдээ над мэтийн жирийн иргэдийн /та ч ийм байсан.../ нүдэнд хийсэн бүтээсэн юмтай л байх хэрэгтэй юм сан .. Хийсэн зүйл байдаг бол ядаж энэ сайтад тайлангаа тавибал зүгээрсэн дээ.. Манайхаан юу гэж бодож байна аан..
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +3 үнэлгээтэй Бичсэн: 2011.10.31 18:26

Sain baina uu? Tetgelgiig demjihgui bn Gehdee olgoh ym bol gadaadad surch bgaa oyutnuuddiig ch gesen hamruulah heregtei baina Sain surdag bor zurheeree gadaadaas ih baga hemjeenii tetgeleg avaad surch bgaa eej aav ni arai hiij uldsen zardllin tolj bgaa humuus bgaa shuu dee. Tiim bolohoor huulind oruulj ogno uu.
Bayarlalaa
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: 2011.08.16 23:50

Сайн байна уу
Танд энэ өдрийн мэнд хүргэж ажилд тань амжилт хүсье
Танаас асуух хэдэн асуулт байна
1. Өмгөөллийн тухай хуулийг шинэчлэх ажил салбарын яамны хүрээнд яригдаж байсан. Гэтэл одоо чимээгүй боллоо. Өмнөх санаачилж оруулсан төсөлд өмгөөлөгч нар эсрэг байр суурьтай байсан. Одоо яаж өөрчлөгдөж байгаа талаар танд мэдээлэл байна уу мөн та Өмгөөллийн хуулийг санаачилсан уу,
2. 7 бгаййж ыйжшши 1-ний хэргээр Монголын төр ард түмнээ нухчин дарлаа. Ард түмэн ч сул дорхой, хүлцэнгүй болж хувирлаа энэ байдалд дүгнэлт хийгээд хэргийг шалгах ажлыг түргэтгэх арга бий юу?
3. Монгол улсад хууль зүйн салбарын сургалт шаардлагатай түвшинл хүрэхгүй байгаа гэж би үздэг, танд энэ талаар бодож хийж буй ажлууд бий юу Одоогийн хууль зүй дотоод хэргийн яамны бодлого үнэхээр болохгүй байна
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: 2011.06.16 08:04

Сар шиний мэнд. Та хуулийн сайн мэдлэгтэй бас нийгийн амьдралыг сайн мэдэрдэг мэдрэмжтэй гэж миний хувьд үнэлэдэг.Тиймээс Төрийн албан хаагчдын шударга ажиллах нөхцөлийг бүрдүүлж төрийн албаны хууль болон холбогдох хуулийг сайтар судлан хууль санаачлах эрх мэдлээ ашиглан нэмэлт өөрчлөлт оруулах юм уу эсвэл шинээр хууль санаачлаарай. Би нийгэм судлалын багш-эрх зүйч мэргэжилтэй. Таны ТV-н нэвтрүүлэгт орж байгааг байнга үзэж сонсож дэмжэж байдаг. Монголд төрийн албыг шударга байлгавал иргэдийн амьдрал болон улс орны хөгжилд ихээхэн өөрчлөлт гарна. 2012 оны сонгуулиар сонгохдохыг ерөөе. амжилт хүсье.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +5 үнэлгээтэй Бичсэн: 2011.02.07 22:29

эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан шинэ төсөл хэдийд батлагдах вэ? жишээ нь 148- р зүйл ангид.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +4 үнэлгээтэй Бичсэн: 2011.01.30 16:26

Сайн байна уу. Би Баянгол дүүргийн 10-р хорооны иргэн, жудо бөхөөр хичээллээд 4 жил болж байна. Энэ хугацаанд ОХУ, Узбекстан, Тайланд зэрэг улсуудууд олон улсын тэмцээнд тогтмол оролцож хичээллэсний дүнд 2010 оны 5-р сард Ази тивийн аварга болсноор Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан. Мөн 2010 оны шилдэг жудочин оюутнаар шалгарсан. Би Хүрээ дээд сургуулийн 2-р курсанд сурдаг. Дээрх амжилтууд нь засгийн газрын тогтоолд хамрагдахгүй байгаа ба уралдаан тэмцээнд байнга хувийн зардлаар оролцдог. Мөн хүрээ дээд сургуулийн захиргаанд хандсан боловч тусламж үзүүлж чадахгүй гэсэн учир 2010 оны 10-р сарын 21-24 өдрүүдэд Африкийн Марокко улсад зохиогдох Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нийт зардал 3,8 сая төгрөг болно. Дэлхийн аваргын тэмцээнд оролцоход гүн туслалцаа үзүүлнэ үү.
Хүсэлт гаргасан Батаа Сайнбуян
утас:99715017 /ээж / 99816350
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +4 үнэлгээтэй Бичсэн: 2010.10.04 08:21

Та 7-р сарын 1-ний талаар маш сайн ойлголттой болсон байх. Тэнд яг юу болсон бэ? Хэн хүмүүсийг буудсан бэ?
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +2 үнэлгээтэй Бичсэн: 2010.06.24 19:57

Сайн байна уу? Би тантай уулзаж зөвлөгөө авах хүсэлтэй байна гэвч яаж уулзаж болохыг мэдэхгүй байгаа болохоор бичиж байна. Та энэ и-мэйл хаягруу хариу илгээх боломж байдаг бол эхлээд асуух асуултаа таны и-мэйл хаягруу явуулж болохсон болов уу? Таныг хариу илгээнэ гэж найдаж байна.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -3 үнэлгээтэй Бичсэн: 2010.06.21 12:23

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Гишүүн танаас хүсэх хүсэлт байна. Би Баянгол дүүргийн 16-р хорооны иргэн билээ. Миний том охин маань төрөхдөө л баруун хөлний хөгжил дутуу өөрөөр хэлвэл харагдах байдлаар баруун хөл нь зүүнээсээ илт богино, өвдөг шагай болон тахилзуур яс, өсгийний 1 яс, мөн 1 хуруу нь огт байхгүй төрсөн. Бид бүхэн охиноо төрснөөс нь хойш Монголын эмнэлэг, эмч нараар зөндөө явсан ч ямар ч үр дүнд хүрээгүйгээр урам зориг хугалсан олон хариулт авч байсан. Тэр бүхний эцэст нар гадаадын эмнэлгүүд рүү хандаж эхэлснээр энэ өвлөөс л ХБНГУлсад хэд хэдэн хагалгаа хийлгэснээр зүгээр болох гарц байгааг олж мэдснээр тэндэхийн нэгэн эмнэлэгтэй холбоо тогтоогоод байгаа. Харин миний охинд эмчилгээнд шаардлагатай байгаа мөнгө бидний хувьд үнэхээр асуудал болоод байна. Та биднийг хандив тусламжын гараа сунгаж туслах хүүхдийн болон тусламжийн байгууллагуудта й холбож өгч туслаач ээ гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: 2010.06.02 11:55

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Гишүүн танаас хүсэх хүсэлт байна. Би Баянгол дүүргийн 16-р хорооны иргэн билээ. Миний том охин маань төрөхдөө л баруун хөлний хөгжил дутуу өөрөөр хэлвэл харагдах байдлаар баруун хөл нь зүүнээсээ илт богино, өвдөг шагай болон тахилзуур яс, өсгийний 1 яс, мөн 1 хуруу нь огт байхгүй төрсөн. Бид бүхэн охиноо төрснөөс нь хойш Монголын эмнэлэг, эмч нараар зөндөө явсан ч ямар ч үр дүнд хүрээгүйгээр урам зориг хугалсан олон хариулт авч байсан. Тэр бүхний эцэст нар гадаадын эмнэлгүүд рүү хандаж эхэлснээр энэ өвлөөс л ХБНГУлсад хэд хэдэн хагалгаа хийлгэснээр зүгээр болох гарц байгааг олж мэдснээр тэндэхийн нэгэн эмнэлэгтэй холбоо тогтоогоод байгаа. Харин миний охинд эмчилгээнд шаардлагатай байгаа мөнгө бидний хувьд үнэхээр асуудал болоод байна. Та биднийг хандив тусламжын гараа сунгаж туслах хүүхдийн болон тусламжийн байгууллагуудта й холбож өгч туслаач ээ гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: 2010.06.02 11:44

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе . Монгол эрчүүдийн арчаагүй залхуу. боловсролгүй .хувиа хичээсэн. сул дорой байдлаас болж нийгэмийн хөгжил урагшлахгүй байна. Урт үстэй богино ухаантай эмэгтэй гэж эцэг өвгөд маань ярьдагч уг үнэндээ энэ нийгмийн ачааг эмэгтэйчүүд үүрч явж байна.Эрчүүдийн амь амьдралаа авч явж чадахгүй байгаагаас бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань эрх ашиг маш ихээр хохирч байна. Тэд гэр бүл салатын золиос болж байна. Тэд боловсролгүй эзэмшиж чадахгүй байна. тэд өлсөж цангаж.сэтгэл санааны гутралд орж цаашдаа гэмт хэрэгийн золиос болж ядуусийн эгнээг нэмэх арми болж байна.Иимд гэр бүлийн хуульд эцэг хүний үүрэг хариуцлагыг маш тод томоор тусгаж өгмөөр байна. Цаашдаа гэр бүлийн асуудал эрхэлсэн тусгай хуульч өмгөөлөгч тэй баймаар байна. Та энэ асуудлын талаар хууль санаачилмаар байна
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -2 үнэлгээтэй Бичсэн: 2010.05.16 17:30

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе . Монгол эрчүүдийн арчаагүй залхуу. боловсролгүй .хувиа хичээсэн. сул дорой байдлаас болж нийгэмийн хөгжил урагшлахгүй байна. Урт үстэй богино ухаантай эмэгтэй гэж эцэг өвгөд маань ярьдагч уг үнэндээ энэ нийгмийн ачааг эмэгтэйчүүд үүрч явж байна.Эрчүүдийн амь амьдралаа авч явж чадахгүй байгаагаас бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань эрх ашиг маш ихээр хохирч байна. Тэд гэр бүл салатын золиос болж байна. Тэд боловсролгүй эзэмшиж чадахгүй байна. тэд өлсөж цангаж.сэтгэл санааны гутралд орж цаашдаа гэмт хэрэгийн золиос болж ядуусийн эгнээг нэмэх арми болж байна.Иимд гэр бүлийн хуульд эцэг хүний үүрэг хариуцлагыг маш тод томоор тусгаж өгмөөр байна. Цаашдаа гэр бүлийн асуудал эрхэлсэн тусгай хуульч өмгөөлөгч тэй баймаар байна. Та энэ асуудлын талаар хууль санаачилмаар байна
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -3 үнэлгээтэй Бичсэн: 2010.03.15 23:02

Та 7-р сарын 1-ний талаар маш сайн ойлголттой болсон байх. Тэнд яг юу болсон бэ? Хэн хүмүүсийг буудсан бэ?
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +11 үнэлгээтэй Бичсэн: 2010.01.19 13:58

Өөр нэг асуудал байна аа. Тэр иргэн бүрт тараах эрднийн хишиг 70 мянган төгрөгөө нөгөө нүүрс коксжуулах үйлдвэр баривал бидэнд илүү ашигтай юм биш үү. Ирээдүйд ч бас үйлдвэр байвал угаасаа газар ухаа л, баялаг аваа л, хоосон газар үлдээж байхаар ядаж нэг баяжуулах үйлдвэр байвал дээр байх гэж бодож байна.

Өөр нэг асуулт байна
Асуулт --Бор Өндөр хот уруу засмал зам тавих асуудлаар хэлэлцвэл яасан юм бэ, хөдөө орон нутагт анхаарал хандуулмаар байна.

Засмал зам хөгжлийг дагуулна, ийм учраас зам тависаар иргэдийн жижиг бизнес гэдэг чинь хөдөө орон нутагт улам их өргөжнө. Яагаад гэвэл замын зардал гэдэг чинь их хэмнэлт шүү.
Та гишүүдэд дамжуулаарай--Өөрсдийн сонгогдсон хөдөө орон нутагт зам тавибал сонгуулиар гишүүдэд амар биш үү. таатай явна, ямар ч саадгүй өөрсдийнх нь бензинд ч хэмнэлттэй
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +6 үнэлгээтэй Бичсэн: 2010.01.18 05:29

Сайн байна уу?
Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе! Би Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын хүн л дээ. Юун түрүүнд асуух асуултаа бичье.

1. Бор-Өндөр хотыг мэдэхгүй хүн байхгүй ээ. Энэ хот нь Дархан сумын 5-р баг гэдэг статустай явдаг болохоор төсөв ирдэг юм уу бүү мэд сум болгох асуудлаар Улсын Их Хурлаар шийдэж өгөөч. Аймгийн Засаг Дарга шийдэж чадахгүй л байна шүү.
2. Би Ардчилсан намын гишүүн Бор-Өндөрт Ерөнхийлөгчийн сонгуулиар ажиглагчаар суусан. Таныг дэмждэг шүү.
3. Таныг эх орныхоо төлөө байгаасай гэж бодож байна.
4. Бор-Өндөр хотыг бие даасан сум болговол балгас болохгүй байх гэж бодож байна. Яагаад балгас гэж яриад байна вэ гэвэл жоншны уурхайных нь нөөц дуусвал балгас болно гэж хэлээд байна.
5. Уг уурхайд бараг хотын хүн амын тэн хагас нь ажилладаг учраас гээд асуултаа мөн сэтгэлийн үгээ дуусгая.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +3 үнэлгээтэй Бичсэн: 2010.01.18 05:28

Сайн байна уу?
Тэмүүжин гишүүнээс гурван асуулт асуумаар байна аа.
1. Танд ямар эмэгтэй таалагддаг вэ?
2. Та залуучуудад зориулж ямар ажил өрнүүлж байна?
3. УИХ гишүүнд нууц гэж байдаггүй.Таны дуртай хоол юу вэ?
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -9 үнэлгээтэй Бичсэн: 2010.01.17 13:17

Асуултаа бичнэ үү


76-аас АСУУЯ!
булангийн зорилго:
Та УИХ-ын гишүүдийн хэн нэгнээс асуух гэсэн чухал асуултууд байвал энэ буланд хандаж болно. Таны асуулт мянга мянган хүнд хэрэг болохуйц байвал бид ажил хэрэгч хариултыг 76 гишүүнээс заавал авах болно. Мөн бусад хүмүүсийн тавьсан асуултуудад үнэлгээ өгч бидэнд тусална уу.

Бидний зорилго бол: "Таны өмнөөс бид АСУУЯ"
vip76_76_asuuya_01
76-аас АСУУЯ! булангийн заавар:
  1. УИХ-ын гишүүнээс асуух асуултаа энд бичнэ.
  2. Бусад хүмүүс аль хэдийн асуусан эсэхийг шалгаж үзнэ үү.
  3. Бусдын асуултад та 1 удаа үнэлгээ өгч болно.
  4. Хамгийн үнэлгээ өндөртэй асуултуудыг тухайн гишүүнд дамжуулж, хариултыг нь авч бичнэ.
  5. Ажил хэрэгч, оновчтой асуултыг сайт дэмжинэ.
  6. Таны оруулсан мэйл хаяг, мэдээллийг бид зөвхөн сайтын энэ буланд ашиглах болно.
Хориглох зүйлс:
  1. Хараалын үг хэрэглэхгүй.
  2. Гүтгэсэн доромжилсон агуулга гаргахгүй.
  3. Хэт хувийн шинжтэй асуултыг нийтэд дэлгэх тохиромжгүй. (ийм асуултыг тухайн гишүүний хэсгийн доор байх "Мэйл илгээх" буланг ашиглаж илгээнэ үү)