нийт 9 сумдад ажиллаж, иргэд сонгогчидтой уулзан УИХ-аас батлагдсан хууль тогтоомжууд болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар нээлттэй мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр нутгийн иргэд нутаг орондоо тулгамдаж байгаа “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд сум болгонд хувиарлаж байгаа зээл тэгш биш хувиарлагдаж байгаа бөгөөд тухайн орон нутаг, сумын ИТХ, Засаг даргын бодлогын оролцоо хангалтгүй. Бүх төслийг аймаг мэдэн хувиарладаг. Иймээс цаашид төсөл хэрэгжүүлэхэд уг ажлыг тухайн сум орон нутаг хариуцан зохион байгуулах хэрэгтэй байна. банкнаас тавьж буй барьцаа амьдралд нийцэхгүй байгаа бөгөөд даатгалд хамрагдсан малыг барьцаанд авдаг болох асуудлыг шийдэх шаарлагатай. Төсөв санхүүгийн удирдлага хувиарлалтын тогтолцоог өөрчилж сумдын бие даасан байдлыг хангах, хүн ам, газар нутгийн хэмжээ, тогтоц, төвөөс алслагдсан байдлыг харгалзаж зардлын ялгаварт тооцоо хийдэг болгох. Мөн өвөлжилттөй холбоотойгоор өвс, хадлан, тэжээлийг улсын нөөцөөс бэлэн мөнгөөр худалдаж байгааг зээлээр олгуулах, сумдад урьдчилсан байдлаар татах зэрэг асуудал шийдэх хэрэгтэй байна. Сум болгонд усны асуудал хүнд байна.
Худаг гаргах, түүний чанар, усны хайгуул дээр анхаарч өгнө үү гэсэн асуудлуудыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй байна” гэсэн хэд хэдэн асуудлыг тус тойргоос сонгогдсон гишүүнд таниулсан байна.

Тэдгээр саналуудаас эрхэм гишүүн төсөв хөрөнгө, санхүүжилттэй холбоотой, газар дээр нь шийдэж болох зарим асуудлыг шийдвэрлэж ажил болгосон аж.
Мөн УИХ-ын гишүүн Р. Гончигдоржийн санаачилгаар Архангай аймгийн Цахир суманд баригдсан 120 хүний суудалтай, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий номын сантай соёлын төв үүд хаалгаа нээлээ. Нээлтийн үеэр уг соёлын төвийг Архангай аймгаас төрөн гарсан МУГЖ Ванчинсүрэнгийн Оросоогийн нэрэмжит болгожээ.
Түүнчлэн эрхэм гишүүн төрсөн нутагтаа долоо хоног ажиллах хугацаандаа Архангай аймгийн Тариат суманд шинээр баригдаж байгаа 320 суудалтай, 12х24 метр талбайтай спорт заал бүхий сургуулийн барилгын өргөтгөлийн ажилтай танилцаж, ахлах ангийн багш сурагчидтай уулзлаа. Уг өргөтгөлийн ажил 90%-тай явж байгаа бөгөөд хэдхэн хоногийн дараа багш сурагчид хичээлийн шинэ байрандаа орох аж. Дараа нь 40 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа Чулуут сумын Улсын тэргүүний цэцэрлэгээр зочиллоо. УИХ-ын гишүүн Р. Гончигдоржийг “40 жилийн түүх” өгүүлсэн хамт олон халуун дотноор угтан авч, цэцэрлэгийн авьяаслаг бяцхан үрс эрхэм гишүүнд ая дуу, бүжиг наадмаа сонирхуулж түүний хайрыг татжээ.
Тус цэцэрлэгийн гаднах талбайг Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Р. Гончигдорж, Н. Батбаяр С.Ламбаа нарын хандиваар тохижуулсан аж.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Хүүхдэд сар бүр мөнгөн тэтгэмж олгох төсөл өргөн барилаа | Р.Гончигдорж: Биднийг Африкийн улс мэт үнэлэхийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй |
|---|


