5 сарын 18
  • altangerel_01
  • altangerel_02
  • altangerel_03
  • altangerel_04
  • altangerel_05

Алтангэрэл.П

Уншсан: 16164 И-мэйл Хэвлэх PDF
altangerel_p
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Дорнод аймаг гэдэг Интернэтийн хурд асар удаан байна аа Иймд 3,5 g яаралтай Дорнод аймаг руу оруулах талаар та хийсэн ажил байна уу байвал хэзээ орж ирэх вэ?
Энэ талаар яаралтай хариу хэлнэ үү?
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +6 үнэлгээтэй Бичсэн: 2011.04.28 10:48

Сайн бн уу? энэ тамсагийн хятадуудыг зохицуулж болох нт уу? газраар бас газар доогуур ч шугам татсан сороод байгаа л гж яригдах юм, нутгийн минть хамаг баялгийг уух устай минь хамт үгүй хийгээд аваад гараад байна. Монголын эрх баригчид санаа зовдоггүй юм уу? эсвэл хятадын томчууд авилгал, эсвэл эвгүй юм болно шүү зарим газраа зүгээр өг гэж монголын хэдийг сүрдүүлсэн юм уу?
Хүндэтгэсэн сонгогч
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +3 үнэлгээтэй Бичсэн: 2011.03.01 10:44

sain bnuu tand ene odriin mend hurgey.Eh ornii hichigiig zeel tololtoor olgoh sanaliig orgon barij ogno uu
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: 2011.02.18 15:12

Сайн байна уу? Танд ирэх намрын чуулган эхлэх гэж буйтай холбоотойгоор ажлын амжилт хүсье. Таны "Дорнод нутаг"-аа гэсэн сэтгэлтэйгээр аливаад хандаж байгаад талархаж явдгаа илэрхийлье. Та хөдөөгийн багш нарт чиглэсэн ялангуяа тэдний нийгмийн асуудал болох орон байртай болоход түлхэц болохуйц зээлийн асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллааарай Төрийн албан хаагчдад олгож буй байр нь хөдөөгийн бидэнд үр дүн муутай санагдаж байна. Харин тэрхүү 20 гаруй сая төгрөгөөр байр авах гэж 20 жил өртэй явснаас 10 сая төгрөг авч өөрөө байраа барих нь үр дүнтэй болох санагдаад байна. Тиймээс та энэхүү хуулийн төслийг санаачлан оруулж, орон байрны зээлийг зөвхөн цалингийн барьцаатайгаар авахад тусалж чадахуу? Ирэх оноос "Эх орны хишиг" бидэнд олдох уу? Түүгээр цалингийн зээлээ чөлөөлөх боломж байх уу? гэж асууя танд аз жаргал хүсье
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: 2010.09.30 14:39

Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр сумдад төдийлөн үр дүнтэй хэрэгжиж чадахгүй байгаа. Хүний хөгжил сангаас олгогдох мөнгийг хөдөө орон нутгийн иргэдэд хямд төлбөртэй орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх талаар бусад гишүүдтэй саналаа солилцон ажиллаж байна.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: Vip76 2010.11.05 16:22

Багш бүрт компьютер төслийг хэрэгжүүлэх болсонд баярлаж байна. гэхдээ түүний чанарт анхаарахгүй бол нийлүүлэгчийн хийсэн гэрээгээр "тааруухан" юм ирэх нь ээ? гэсэн яриа байна. Үгүй гэсэн баталгаа өгнө үү?
Мөн "ТУСТХ", "Төрийн албаны тухай хууль"-д байгууллагын удирдлага ганцаараа шийдвэр гаргадаг заалтыг хамт олны төлөөлөл бүхий бүлгийн шийдвэрээр дарга тушаал гаргана гэж өөрчилж болох уу?
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: 2010.04.19 08:51

Боловсрол нийгмийн тэргүүлэх чиглэл. Тэр утгаараа багш нарыг хөгжүүлэх чиглэлээр Дорнодын багш нарыг компьютержүүлэх хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлсэн бөгөөд чанартай, хурд, үзүүлэлт сайтай компьютерүүд нийлүүлэхийг санал болгосон ба компьютер нийлүүлэх тендерийг Аймгийн ЗДТГ зарлаж, нийлүүлэгч байгууллагаа шалгаруулсан байгаа.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: Vip76 2010.06.28 12:42

Сайн байна уу?
Таны бүтээлч их үйлсэд ДОРНОД-н оюутан залуучуудынхаа нэрийн өмнөөс өндөр амжилт хүсье.
Бид Улаанбаатар хотод сурч хөдөлмөрч, ажиллаж амьдарч байгаа.
Хэдийгээр нутгаасаа хол аж төрж байгаа ч биднийг ДОРНОД гэх уудам нутаг минь "нэгдсэн холбоо" байгуулах нэг чигт сэтгэлийн зорилго болж өгсөн юм.
Залуус бид аймаг орон нутаг, сумдад залуусын дуу хоолой болон ирээдүйн хөгжилд ихийг хийж бүтээхийг зорьдог ч бидний хүчээр бүтэж босохгүй асар их зүйл байдаг. Гэхдээ бид шантарсан удаагүй э. Хийсээр л байгаа.
Өнөөдөр, ДОРНОД аймгийн ирээдүйн хөгжилд залуусын оролцоо, тэдний хийж бүтээх зүйл асар их, бас тэдэнд дэмжлэг маш их хэрэгтэй байгаа.Тийм биш гэжүү?
Хийж бүтээе гэсэн чин зориг, тэмүүлэл дээр нь ДОРНОД гэсэн нэгэн сэтгэлийн ухаарал, сэтгэл, урам зориг, хүсэл мөрөөдлийг улам бүр асаах дусал нэмж тэр галыг нь улам өрдөж өгөөч гэж ДОРНОД-н нийт гишүүдээсээ хүсэж, залуудтай ажиллах төлөвлөгөө байгаа үгүйг асуумаар байна.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +3 үнэлгээтэй Бичсэн: 2010.03.20 10:34

Гишүүн миний зүгээс эх орны ирээдүй болсон оюутан залуусын талаар бодож төлөвлөж байгаа зүйлүүд бий. Ер нь бол юм хийе бүтээе гэсэн залуучуудыг хэзээд дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: Vip76 2010.06.28 12:43

СМУ гэж ядуусийн аймаар муухай хороолол байна . та энэ хороололийг өөд нь татах талаар юу бодож байна? Та нар мөн ч их онол хэлэлцүүлэг ярих юм. Бас биелдэггүй. хэрэгжүүлдэггүй нэг их олон хууль батлах юм. тэр хуулиа ард түмэндээ танилцуулдаггүй . Ард түмэн тэрийг чинь унших ч үгүй. Уншлаа гээд доторхи заалтыг бариад очихоор бас нэг өөр заалт урдаас тайлбарладаг. Энэ нь нөгөө цоохой гэдэг нь үү?
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +4 үнэлгээтэй Бичсэн: 2010.03.15 21:41

СМУ буюу Ивээл хорооллын асуудал бол бас л толгой өвтгөсөн асуудлын нэг юм даа. Энэ асуудлаар олон ч хувилбар боловсруулж, бодож үзсэн. Гэхдээ хамгийн чухал нь энэ газарт шинэ хороолол байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл төр энэ газрыг худалдан авч оронд нь барилга байшин барьж, хүмүүст нь хувьчлах ёстой.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: Vip76 2010.06.28 12:41

таны УИХ-ын гишүүний бүрэн эрх ирэх 2012 онд дуусана, энэ үед таны сэтгэл тавьж, хөөцөлддөг ураны асуудал ямар түвшинд хүрсэн байх бэ? таны энэ чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө?
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: 2010.02.03 13:13

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол орны, тэр дундаа Дорнод аймгийн хөгжлийн төлөө хийж бүтээх олон ажлуудын нэг нь ураны тухай асуудал билээ. Одоогоор ураны чиглэлээр хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон цөмийн энергийн газартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж “Цөмийн энергийн тухай хууль”-д нэмэлт оруулахаар ажиллаж байна. Хэрвээ одоогийн энэ хуулиар явбал ажил маш удааширна. Учир нь энэ хөрөнгө оруулагчдад маш халгаатай хууль юм. Хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж чадвал 2012 он гэхэд олборлолтод аль хэдийнээ шилжсэн байна.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: Vip76 2010.06.28 12:43

Асуултаа бичнэ үү



Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.