
Дорнод аймагт уран төдийгүй газрын тос болон бүх төрлийн ашигт малтмал байгаа.
Үндэсний шуудан 2009.06.24 ¹149 Уран бол маш онцлогтой, бусад төрлийн ашигт малтмалтай харьцуулахын аргагүй, эдийн засгийн гэхээсээ улс төрийн агуулгатай түүхий эд юм. Өөрөөр хэлбэл цөмийн зэвсэгт ашигладаг учраас түүнийг олборлох, ашиглах үйл ажиллагааг маш нарийн хяналт дор явуулахын шаарддаг.
Үндэсний шуудан 2009.07.20 ¹170 Тэрээр Оюутолгой, Тавантолгойгоос илүү Ураны салбарын хөгжил ач холбогдолтойг тэмдэглээд яг үнэндээ уран дээрх хоёр ордоос өмнө ашгаа өгч ч мэднэ. Яагаад гэвэл Мардай, Гурванбулаг, Дорнодын ордын хайгуул, уулын болон барилгын ажил хийгдсэн учраас шар нунтгаа гаргаад экспортлож, мөнгө олоход бэлэн болчихсон. Ер нь олон улсын туршлагаас харвал ураныг бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хамтран ашигладаг юм билээ. Аль аймаг, аль сумын нутаг дэвсгэрээс ашигт малтмал олборлож байна, тэр газраа ашиг тусаа хамгийн түрүүнд өгдөг байх зарчмыг баримтлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа билээ.
Өнөөдөр 2009.07.20 ¹163 П.Алтангэрэл гишүүн Монголын ураны нөөцийн гурван том ордын /Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт оршдог Мардай, Гурванбулаг, Дорнодын/ талаар Ерөнхий сайд С.Баярт хандан асуулга
Монголын мэдээ 2009.06.25 ¹125 тавьсан төдийгүй, Дорнод аймгийн Чингисвал өртөөнөөс Мардай тосгон хүртэл тавигдсан, ураны хүдэр тээвэрлэж байсан 128 км төмөр замыг хувь хүнд худалдсан тухай мэдээллийг холбогдох газраас тодруулж хариу өгөхийг хүссэн асуултыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад тавьсан юм. /Гишүүний тавьсан асуултыг бүрэн эхээр үзэх бол
Энд дарна уу./
“Канадууд Монголын Гурванбулагийг Хятадуудад худалдах гэж байна” гэсэн мэдээлэл “Өнөөдөр” сонин 2009.04.07 дугаарт гарав. Тэнд “Вестерн Проспектор” компани энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр нэг хувьцааг 0.37 занад доллараар тооцон 5 хувийг худалдаж авахыг БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний корпорацид анх санал болгожээ. Гэвч хэлэлцээр хийгдэж эхэлсэн 10 хоногийн дотор хувь хэмжээ нь 75 хувь болон өсч, нэгж хувьцааны үнэ нь нэмэгдсээр, мөнөөх 75 хувийг 31 сая канад доллараар худалдахаар наймаа тохирчээ” гэжээ.
Энэхүү мэдээллээс үүдэн “Мардай”, “Дорнод”, “Гурванбулаг” гэсэн ураны гурван том ордтой, нөөцийг нь тогтоосон, цаашид уранаа цөмийн энергийн чиглэлээр ашиглаж, хөгжих ирээдүйтэй Дорнод аймгаас сонгогдсон гишүүний хувьд УИХ-ы

н гишүүн Д.Ганхуягтай хамтран Монгол улсын ерөнхий сайд С.Баярт хандан 2009 оны дөрөвдүгээр сарын 09-ны өдөр асуулга тавилаа. Стратегийн өндөр ач холбогдолтой, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн газар дахин хайгуулын лиценз олгосон нь Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуультай нийцэж байгаа эсэх, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний чухал ашигт малтмал гэж үздэг ураны асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах нь зөв эсэх, цаашид эрх зүйн ямар зохицуулалт хийх, олон улсын гэрээ конвенцид нэгдэх эсэх, Засгийн газраас гадаадын орнуудтай уран ашиглах талаар хийж буй гэрээний явц, Монголын талын санал, Дорнодын ураны ордуудын талаархи мэдээллийг ил тод болгох, энэ салбарт өндөр мэргэжлийн монгол инженер, ажилтан бэлтгэх талаар ажиллаж байгаа эсэх зэрэг асуултад хариу авахыг хүссэн юм. /Гишүүний тавьсан асуулгыг бүрэн эхээр үзэх бол
энд дарна уу./
Ураны асуудал хөдөлгөөнд оров
Энэхүү асуулгаас хойш Монгол улс уранаар “амьсгалж”, монголын уран дэлхийг хөдөлгөж эхлэв. Сонин хэвлэлээр
“Гологдсон Мардай сэрэх цаг айсуй” Улаанбаатарын сонин, “Уран Орос ба Хятадыг даллалаа”
Ардчилал, “Цацраг идэвхит бодисын зөвшөөрөл замбараагүй олгосон нь гишүүдийг хирдхийлгэв”
Өнөөдөр, “Дэлхийг ураны салбар руу хандуулж чадлаа”
Үндэсний шуудан, “Монголын төр URANIUM-д санаа тавьж эхэллээ”, “Ураны бүх ордод төрөөс хяналт тавихгүй бол зөрчил их байна”
Зууны мэдээ, “2012 он гэхэд ураны ордоо ашиглаж эхэлнэ”
МОНЦАМЭ мэдээ гэх мэт нийтлэл, ярилцлага олноор гарлаа.
Монгол улсын төрөөс цацраг идэвхит ашигт малтмалын талаар баримтлах бодлоготой болов. УИХ-аар энэ оны 6-р сард Засгийн газраас боловсруулан хэлэлцүүлсэн “Цацраг идэвхт ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлав. Нэгэнт бодлогоо тодорхойлсон учир одоо хуулиа баталж гаргахад хүч анхаарлаа чиглүүлэх боломж бүрдэв. Төрөөс баримтлах бодлогод атомын цахилгаан станц барих талаар тодорхой тусгасан юм. Эцсийн зорилго бол 2020 он гэхэд атомын цахилгаан станц барих явдал бөгөөд энэ асуудал хоёр үе шаттай хэрэгжинэ. Эхний үед эрэл хайгуул хийж ашиглана. Ашиглахдаа хүдрээр нь экспортлохгүй. Наад зах нь шар нунтаг болгож гаргана. Өөрөөр хэлбэл боловсруулалт хийнэ. Цаашлаад атомын цахилгаан станц барих урт хугацааны хөтөлбөр боловсруулав. Үүнийг хуулиар зохицуулах ёстой. Өмнө нь ураны асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг байсан бол одоо бие даасан хуулиар зохицуулах шаардлага тавигдав.
П.Алтангэрэл гишүүн Цөмийн энергийн сайн хуультай болох, ураны үр шимийг Дорнодын иргэдэд хүртээх хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх,

мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх зорилгоор ахмад геологич, сайд асан Ч.Хурц, “Ханресорсез” компанийн зөвлөх, геологич Г.Жамсрандорж зэрэг олон мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцож, Монголын эрдэмтдийн судалгаа шинжилгээний бүтээлүүдтэй танилцав. Мөн Дорнодын нутаг дахь ураны нөөц, байршил, хайгуул, ашиглалтын байдал, тусгай лиценз эзэмшигчдийн үйл ажиллагааны талаар лавлах бүрдүүлэв.
Мөн тэрээр УИХ-ын Судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцах төв, Цөмийн энергийн газар, Олон улсын атомын энергийн агентлаг, Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газар, судлаачдад хандаж доорхи орчуулга, судалгааг хийлгэв.
Үүнд:
- Уран ашиглалтын талаархи хуулийн зохицуулалтын зарим орны туршлага
- Дэлхийн ураны ордын нөөц, цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл ба эрэлт хэрэгцээ
- Дорнод орчмын ураны ордууд
- Дэлхийн ураны зах зээл, цөмийн аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, бусад ордуудын эрх зүйн орчны талаархи харьцуулсан судалгаа-мэдээлэл
- Уран олборлогч, экспортлогч орнуудын Цөмийн энергийн тухай хуулийн нийтлэг зүйл, бүтэц онцлогийг харьцуулсан тухай судалгаа
- Цацраг идэвхт материалын хаягдал, тээвэрлэлт, цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны хууль тогтоох болон Засгийн газрын дэд бүтэц
УИХ-ын Тамгын газраас 2009 оны долдугаар сарын 31-нд мэдээлэхдээ “Оюутолгойн асуудалтай ач холбогдлоороо эн зэрэгцэхүйц уран, цөмийн эрчим хүчийг ашиглах тухай асуудал олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Иймд УИХ-аас цацраг идэвхт ашигт малтмалын болон цөмийн эрчим хүчний талаархи төрийн бодлогыг тодорхойлж, цөмийн энергийн тухай хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус батлаж гаргав” гэжээ. Ураны нөөцөө ашиглаж чадвал бид дэлхийн бодлого тодорхойлох хэмжээнд хүрэх болно. Уран бол Монгол улсын хөгжлийн том боломж билээ. Ийнхүү УИХ-аас 2009 оны долдугаар сард Цөмийн энергийн тухай хуулийг батлан гаргалаа. Ингэснээр юуны өмнө замбараагүй олгогдсон лицензүүдийг энэ наймдугаар сараас эхлэн цэгцлэх аж.
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл 2009 оны 8 сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баяндун сумдын нутагт ураны хайгуул явуулж байгаа “Вестерн проспектор Монголиа ХХК”, “Хан ресорсиз Монголиа ХХК”, “Төв азийн уран ХХК”, “Эмээлт майнз ХХК” зэрэг компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж томоор үзэх ажилласан бөгөөд “Гурванбулаг”, “Мардайн гол”, “Дорнод”-ын ордуудын нөөцийг дахин шинэчлэн тогтоож, үнэлэх, уурхайн дэд бүтцийг сэргээх, шинээр бий болгох зардлын тооцоог гаргаж ирэх, хайгуул хийгдэж, ашиглахад бэлэн болсон Гурванбулагын ордууд дээр Ашигт малтмалын хууль зөрчин олгосон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох, төрийн өмчийн “Мон-Атом” компанид “Гурванбулаг”, “Мардайн гол”, “Дорнод”-ын ураны ордуудыг шилжүүлэн өгөхөд шаардагдах эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хийж болох судалгааны ажлыг хийж гүйцэтгэх, Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын “Чингисийн далан” өртөөнөөс Мардайн уурхай хүртэлх төмөр замын хувьчлалыг хүчингүй болгож, хувьчлан авсан ААН-ийг хохиролгүй болгох зэрэг санал дүгнэлтийг гаргасан юм.
Ураны хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах ёстой
Цөмийн энергийн тухай хууль батлагдсаны маргааш П.Алтангэрэл гишүүн хэвлэлийн бага хурал зарлан хийлгэв. УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Энхбат нарын хамт уг хуулийг эхний хэлэлцүүлгээр биш эцсийн хэлэлцүүлэгт сайн бэлтгэж намрын чуулганаар батлуулах саналтай байв. Учир нь цөмийн энерги, цацрагийн аюулгүй байдлын асуудал нь нарийн технологи, хяналт шаарддаг, хатуу дэг журмын дагуу олборлож ашигладаг онцгой ашигт малтмал. Гэтэл хяналт тавих үүргийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үлдээхээр болсон нь буруу шийдэл юм. Иймд нэр бүхий гишүүдтэй хамтран хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилж намрын чуулганд оруулахаар ажиллаж байна.
Өдрийн сонин 2009.07.20 ¹174Мэндлээд удаагүй байгаа
“Уул уурхайн мэдээ 2009.11сар. ¹05” сонинд П.Алтангэрэл “Одоогийн цөмийн энергийн хуулиар явбал ураныг ашиглах нь байтугай олборлох ч эрхгүй” хэмээх гарчигтай сонирхолтой ярилцлага нийтлэгджээ.
2010 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Цацраг идэвхт бодисын талаар төрөөс баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа болон хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийн талаар Цөмийн энергийн агентлаг болон ураны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзан, санал бодлыг сонсолоо.
(дэлгэрэнгүй унших)
Гэрэл цахилгааны үнэ нь иргэдийн амьдрал, өрхийн орлогод ихээхэн нөлөөтэй. Ялангуяа эмзэг бүлгийн айл өрх, орлого багатай иргэдэд өнөөдрийн үнэ тариф хүндээр тусдаг. Тэгвэл УБ хотод Эрчим хүчний зохицуулах газраас эмзэг бүлгийн хэрэглэгчийн хөнгөлөлттэй тариф мөрддөг. Энэ жишгээр УИХ-ын гишүүн П.Алтангэрэл 2009 оны 4-р сард Эрчим хүчний зохицуулах газарт албан бичиг хүргүүлж УБ хотод эмзэг бүлгийн иргэдэд үзүүлдэг цахилгааны үнийн хөнгөлөлтийг Дорнод аймагт нэгэн адил тогтоож өгөхийг хүссэн юм.
Эрчим хүчний зохицуулагчдын зөвлөл дээрх асуудлыг хэлэлцээд Дорнод аймагт “Эмзэг бүлгийн тариф” мөрдөх журмыг 50-р тогтоолоор баталсныг мэдэгджээ. “ДБЭХС” ТӨХК-иас ирүүлсэн санал, холбогдох тооцоо судалгааг үндэслэн 2010 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, нэн ядуу хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн хүрээнд хамрагдах бүх хэрэглэгчид цахилгааны үнийн хөнгөлөлт эдлэх боллоо. Өөрөөр хэлбэл эдгээр хэрэглэгч сард 50.0 квт.ц хүртэлх хэрэглээндээ 50 хувийн хөнгөлөлт эдэлж, 39.0 төгрөг төлнө. Хөнгөлөлт нь сард 50 квт цаг хүртэлх хэрэглээнд хүчинтэй бөгөөд 50 квт цагаас хэтэрсэн бол квт тутамд одоо мөрдөж буй 68.0 төгрөгөөр тооцох юм байна. Энэхүү хөнгөлөлт нь эмзэг бүлгийн иргэдэд бодитой тус дэм болно гэж үзэж байна.
(холбогдох материалыг Эндээс үзнэ үү)
Гэрэл цахилгааны үнэ нь иргэдийн амьдрал, өрхийн орлогод ихээхэн нөлөөтэй. Ялангуяа эмзэг бүлгийн айл өрх, орлого багатай иргэдэд өнөөдрийн үнэ тариф хүндээр тусдаг. Тэгвэл УБ хотод Эрчим хүчний зохицуулах газраас эмзэг бүлгийн хэрэглэгчийн хөнгөлөлттэй тариф мөрддөг. Энэ жишгээр УИХ-ын гишүүн П.Алтангэрэл 2009 оны 4-р сард Эрчим хүчний зохицуулах газарт албан бичиг хүргүүлж УБ хотод эмзэг бүлгийн иргэдэд үзүүлдэг цахилгааны үнийн хөнгөлөлтийг Дорнод аймагт нэгэн адил тогтоож өгөхийг хүссэн юм.
Эрчим хүчний зохицуулагчдын зөвлөл дээрх асуудлыг хэлэлцээд Дорнод аймагт “Эмзэг бүлгийн тариф” мөрдөх журмыг 50-р тогтоолоор баталсныг мэдэгджээ. “ДБЭХС” ТӨХК-иас ирүүлсэн санал, холбогдох тооцоо судалгааг үндэслэн 2010 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, нэн ядуу хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн хүрээнд хамрагдах бүх хэрэглэгчид цахилгааны үнийн хөнгөлөлт эдлэх боллоо. Өөрөөр хэлбэл эдгээр хэрэглэгч сард 50.0 квт.ц хүртэлх хэрэглээндээ 50 хувийн хөнгөлөлт эдэлж, 39.0 төгрөг төлнө. Хөнгөлөлт нь сард 50 квт цаг хүртэлх хэрэглээнд хүчинтэй бөгөөд 50 квт цагаас хэтэрсэн бол квт тутамд одоо мөрдөж буй 68.0 төгрөгөөр тооцох юм байна. Энэхүү хөнгөлөлт нь эмзэг бүлгийн иргэдэд бодитой тус дэм болно гэж үзэж байна.
Дорнодын ирээдүй хөгжлийн гол тулгуур нь уранаас гадна газрын тос юм. Оюутолгой, Тавантолгойн зэрэгцээ ашиглахад бэлхэн болчихсон энэ хоёр баялгаа боловсруулахад анхаарах нь Монголыг олон тулгуурт эдийн засагтай, ямар ч хямралыг даван туулах чадвартай болгох ач холбогдолтой.
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл нэр бүхий гишүүдийн хамт “Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн билээ. Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг хэлэлцээд газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж 2009 оны II-р улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгожээ. Гэтэл энэ үүрэг хугацаандаа биелэхгүй байгаа учир Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод асуулт тавьжээ. /Гишүүний тавьсан асуултын үзэх бол
энд, сайдын асуултын хариуг бүрэн эхээр үзэх бол
энд дарна уу./
Газрын тосны үр шимийг аймаг, суманд нь хүртээх зорилгоор бүтээгдэхүүн хуваах гэрээгээр улсад төвлөрүүлж буй орлогын 10 хувийг суманд, 20 хувийг аймагт нь олгодог болох тухай нэмэлт, өөрчлөлтийг хуулинд тусгасан юм. Гэвч Засгийн газар Газрын тосны хуулийг бүхэлд нь өөрчилж шинэчлэх шаардлагатай байгаа тул асуудлыг тэр үед хамтатган шийдье гэсэн хариу ирүүлээд байна. Өнгөрсөн жил УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Тамсагийн газрын тосны хайгуул, ашиглалтын байдалтай танилцсан юм. Хэрвээ Засгийн газар удаашралтай хандвал УИХ-ын гишүүний хувьд хуулийн төслийг яаралтай өргөн барина. Хууль эрх зүйн орчинг бүрдүүлж чадвал орон нутагт жилд дунджаар 2-3 тэрбум төгрөгийн орлого оногддог болохоос гадна үндэсний мэргэжилтнээ бэлтгэх, ажлын байр олноор бий болгох, дэд бүтэц барьж байгуулах, байгаль орчныг нөхөн сэргээх гээд олон зүйлийг Монгол улсад ашигтайгаар шийдвэрлэж чадна. Ялангуяа газрын тосны мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх нь маш чухал зорилт юм.
Энэ зорилгыг хэрэгжүүлэх үүднээс саяхан Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газар, Матад болон бусад сумын нутаг дэвсгэрт хайгуул хийж буй газрын тосны компаниуд, орон нутгийн захиргаа хамтран зохион байгуулсан “Дорнод аймгийн нутаг дэвсгэрт Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу явуулж байгаа газрын тостой холбогдсон үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт уулзалтад томоор үзэх оролцов.
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл 2006 онд “Өндөрхаан-Чойбалсан” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж Олон улсын болон Монголын авто замын байгууллага мэргэжилтнүүдийн дүгнэлт, азийн авто замын гэрээ, Дорнодын иргэдийн эрх ашигт харшилсан УИХ-ын 2001 оны 09 дүгээр тогтоолыг өөрчлөх үндэслэл бүхий шаардлага хүсэлтийг УИХ, Засгийн газар холбогдох яамд, албан тушаалтнуудад тавьж, УИХ-ын гишүүн С.Ламбаа, Л.Гансүх нарын санаачлага дэмжлэгээр УИХ-ын 2007 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 97-р тогтоол(
97r_togtool.doc )-оор мянганы замын зүүн чиглэлийн хатуу хучилттай замын чиглэлийг өөрчилж, Өндөрхаан-Түмэнцогт-Хөлөнбуйр-Булган Чойбалсан Халхгол чиглэлээр явуулах шийдвэр гаргуулж байсан билээ.
“Мянганы зам”-ын зүүн чиглэлийн хэвтээ тэнхлэгийн автозамын зураг төслийг Өндөрхаан-Түмэнцогт-Хөлөнбуйр-Булган-Чойбалсан чиглэлээр бүрэн хийж дуусгав. Одоо Түмэнцогт-Хөлөнбуйр чиглэлийн 50 км замын тендер зарлагдаж “Насны зам” компани шалгарч, замын далангийн ажил хийгдэж байгаа боловч Засгийн газраас эдийн засгийн хямралын байдлаас шалтгаалж бүх чиглэлийн замын хөрөнгө оруулалтыг зогсоогоод байна. Энэ хөрөнгийг улсын төсвөөс гаргах юм.
Одоогийн 50 км замаас Хөлөнбуйр хүртэлх 143 км замыг саяхан УИХ-аар нэмэлт өөрчлөлт оруулсан “47-р тогтоол”(
47r_togtool.docx)-оор дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих автозамын жагсаалтад оруулж, хөрөнгийг нь Монгол улсыг хөгжүүлэх сангаас гаргахаар шийдвэрлээд байна. Одоо энэ 143 км замыг барьж байгуулах аж ахуйн нэгжийг судалж байна. Хатуу хучилттай автозам 2011 он гэхэд Хөлөнбуйр сум хүрэх бөгөөд замын ажлыг түргэтгэхийн тулд Чойбалсан хотоос угтуулан барих асуудал чухал байна.
Дорнод аймгийн Чингисвал өртөөнөөс Мардай тосгон хүртэл тавигдсан, ураны хүдэр тээвэрлэж байсан 128 км төмөр замыг хувь хүнд худалдсан тухай мэдээллийг холбогдох газраас тодруулж хариу өгөхийг хүссэн асуултыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад тавьсан юм. /Гишүүний тавьсан асуултыг бүрэн эхээр үзэх бол
энд дарна уу./
2010 оны улсын төсөвт Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км автозамыг барьж дуусгах 7 тэрбум төгрөгийг тусгаж, УИХ-ын 47-р тогтоолын дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 143 км замыг барих асуудал хуулиар баталгаажлаа.

Малчдын амжиргааны түвшин харилцан адилгүй, малаас өөр орлогын эх үүсвэргүй малчдын 80 хувь нь 200-аас доош малтай бөгөөд төр засгийн бодлого шийдвэрээс гадна явж ирсэн нь анхаарал татжээ. Малчдын дунд явуулсан санал асуулгаар Дорнод аймгийн малчдын өмнө бэлчээрийн асуудал малчдыг эрсдэлээс хамгаалах тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлууд хамгийн хурцаар тавигдаж байгаа нь харагдсан бөгөөд эдгээр асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэхийн тулд нийт малчдын эрх ашгыг хамгаалсан “Дорнод малчин” холбоог 2008 онд байгуулан тэргүүнээр нь ажиллаж байна.
УИХ-аар “Малчдын талаарх төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичиг батлагдана. Дээрх бодлогыг боловсруулж хэлэлцэн батлахад гишүүний хувьд идэвхитэй оролцож малчдыг эрсдэлээс хамгаалах тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр төрийн бодлогод тусгуулж чаджээ. Мөн тус малчдын холбооноос дэвшүүлсэн зорилтын хүрээнд үндэслэл судалгаа боловсруулж УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран “Бэлчээрийн тухай хууль”-ийн төсөл, малчдын орлогыг нэмэгдүүлэх хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөх зорилгоор “Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулаад байна.
П.Алтангэрэл гишүүн малын эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх, малын удмын санг хамгаалах, чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар Төрөөс баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа одоогийн арга хэмжээ, хөдөө орон нутагт мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ явуулж байгаа бүтэц тогтолцоо зэрэгт дүн шинжилгээ хийж, нэгтгэн цаашид боловсронгуй болгож хэрэгжүүлэх “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийн дэд даргаар ажиллаж байна.
Мөн Дорнод аймгийн нутагт болж өнгөрсөн байгалийн гамшгийн улмаас амьжиргааны орлогогүй болсон зарим сумдын малчин өрхүүдийг малжуулах зорилгоор 60 сая төгрөгийн төсөвт багтаан тодорхой нөхцөл, шаардлагын дагуу малжуулах төсөл хэрэгжүүлээд байна. Түүнчлэн “Мал хамгаалах сан” байгуулж 80.2 сая төгрөгийн дүрмийн сан бүрдүүллээ. Уг сангаас хадлангийн механикжсан салаа 3-ыг байгуулахаар боллоо. Мөн Баянтүмэн, Хэрлэн сумын 4,10-р багын 43 өрхийг малжуулах төсөлд хамруулж 2000 толгой мал олгов. Энэ удаагийн малжуулах төслийн онцлог нь хургатай хонь, ишигтэй ямаа 50 толгойг 1 өрхөд олгож байгаа бөгөөд 2011 оны намар анх дагаж очсон төлийг үлдээн, эх малыг дараагийн өрхөд шилжүүлэхэд төсөлд хамрагдсан өрхөд 100 орчим толгой мал үлдэхээр тооцсон болно.
2009 оны 11 сарын 21нд “ХАА-н түүхий эдийн бирж”-ийн талаар 12 сарын 5нд “Ноолуурын татвар”-ын асуудлаар Монголын үндэсний ТВ-ийн парламентийн хэлэлцүүлэг нэвтрүүлэгт тус тус оролцож санаа бодлоо илэрхийлсэн билээ.
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Дэлгэрэнгүйг “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөс үзнэ үү
Гишүүний санаалчилсан болон ажилласан хуулийн төслүүд
№
|
Он, сар, өдөр
|
Ажлын хэсэг |
| 1 |
2009/07/24 |
“Бэлчээрийн тухай” хуулийн төсөл |
| 2 |
2008.12сар |
“Газрын тосны тухай” хуулийн төсөл |
| 3 |
2008.11.07 |
“Сонгуулийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай |
| 4 |
|
“Хөдөө аж ахуйн биржийн тухай” хуулийн төсөл |
| 5 |
2009.06.11 |
Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” хуулийн төсөл |
| 6 |
2009.06.05 |
Эрүүл мэндийн тухай хууль болон биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” хуулийн төсөл |
| 7 |
2009.06.22 |
Монгол Улсын төрөөс цацраг идэвхит ашигт малтмалын цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай |
| 8 |
2009.04.06 |
Монгол улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл |
| 9 |
2009.12 сар |
Тендэрийн тухай хууль |