gishuun_head_altangerel_copy
5 сарын 18
  • altangerel_01
  • altangerel_02
  • altangerel_03
  • altangerel_04
  • altangerel_05

Гишүүний тухай

Уншсан: 4485 И-мэйл Хэвлэх PDF
Пүрэвийн Алтангэрэл нь 1963 оны хоёр дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн. 1980 онд Ерөнхий боловсролын сургууль, 1984 онд МУИС-ийг түүхч, багш мэргэжлээр дүүргэжээ. 1984, 1996 онд Дорнод аймгийн Чойбалсан хот, Хэрлэн сумын I, IV, V, VI, XII сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирлын албыг хашсан. 1996-2000 онд Чойбалсан хотын захирагч, Хэрлэн сумын Засаг даргаар ажиллажээ. 2000 оноос бизнес эдийн засаг, улс төр, олон нийтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2005-2008 онд Дорнод аймгийн Ардчилсан намыг удирдах болсон байна. 2008 онд Дорнодчуудын итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Орос хэлтэй.

П.Алтангэрэл Монголын зээрийн төллөх нутгийг хамгаалах ажилд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн. Зээрийн төллөх нутгийг бүрэн бүтнээр нь авч үлдэхийн тулд Мянганы замын зүүн чиглэлийн маршрутыг өөрчлөх шаардлагатай байлаа. Тэмцэл ч үр дүнгээ өгч зээрийн сүрэг үр төлөө төрүүлэн бойжуулдаг Жарантогооны тал нутаг их замын тоосноос аврагдан үлдсэн байна.

Түүний нутаг орныхоо онгон байгалийг хамгаалан үлдэх гэсэн санаачилга үүгээр дуусаагүй. 2007 онд “Дорнод мөрөн” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан байна. Энэ хөдөлгөөнийхний зорилго аймгийнхаа нутагт байгаа бүх булаг, шанд, гол горхийг тоолох, хамгаалах зорилготой байлаа. Ингээд аймгийн хэмжээнд байгаа гол, горхи, нуур цөөрмийг тойрон тоолж эхэлсэн бөгөөд энэ ажлыг П.Алтангэрэл өөрөө удирдан гүйцэтгэжээ. Тус хөдөлгөөнийхөн ширгэх аюул нүүрлээд байсан 21 булгийн эхийг хамгаалалтад авч хашжээ. “Дорнод мөрөн” хөдөлгөөнийхөн Хэрлэн, Улз, Гал, Халх голын усны нөөцийг нэмэгдүүлэх, усан сан байгуулах, голын эхэнд газрын генератор байгуулах ажлыг эхлүүлэхээр идэвхийлэн, хэд хэдэн судалгааг эхлүүлээд байгаа аж.

Тэрбээр 2007 онд бэлчээр хамгаалах, сэргээх, отрын бүс нутгийг хамгаалах чиглэлээр идэхийлэн ажиллан Малчдын холбоог үүсгэн байгуулсан бөгөөд эдүгээ уг холбоо бүх сумдад салбар зөвлөлтэй болжээ. П.Алтангэрэл УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, мөн Ногоон бүлгийн гишүүнээр ажилладаг. Сүүлийн үед уран, газрын тос олборлох, байгаль хамгаалах нөхөн сэргээх талаар судлан ажиллаж байгаа юм байна.И-Мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.