gishuun_head_altangerel_copy
5 сарын 18
  • altangerel_01
  • altangerel_02
  • altangerel_03
  • altangerel_04
  • altangerel_05

УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга П.Алтангэрэл Дорнод аймагт ажиллаад ирлээ

Уншсан: 1686 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга П.Алтангэрэл энэ сарын 5-8-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхий сайд, албаны бусад хүмүүсийн хамт Дорнод аймагт ажиллаад иржээ. Тэрээр ажиллах хугацаандаа Чойбалсан хотын иргэд сонгогчдын уулзалтад оролцож тэдний хамгийн их сонирхсон асуулт болох “Мянганы зам”–ын зүүн чиглэлийн замын ажлын явц, газрын тосны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Халхгол төслийн талаар сүүлийн үеийн бодит мэдээллийг өгч байлаа.altangerel_05_0501

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Насны зам” компани тавьж 2011 онд дуусгахаар ажлаа эхэлсэн байна.

 

Дээрх замтай холбоотой бас нэг шинэ мэдээлэл нь Монгол улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 105 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх авто замын барилгын ажлын жагсаалтад Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 40,4 тэрбум төгрөгийн өртөгтэй 94 км урт хатуу хучилттай замыг 2011-2012 онд барьж дуусгах ажлыг оруулжээ. Энэ замыг ямар нэг тендер зарлалгүй шууд гэрээгээр Чойбалсан хотоос угтуулан тавих нь чухал гэдгийг П.Алтангэрэл гишүүн онцолж байлаа.

 

Уг 94 км замын ажлын зураг төсөлд Чойбалсан хотын доторхи замыг шинэчлэн сайжруулах ажил багтсан нь нэг давуу тал бөгөөд орон нутгийн компаниудаар уг ажлыг гүйцэтгүүлэх нь чухал болохыг онцолж байлаа. Харин энэ чиглэлийн замын хувьд өмнө нь тавигдсан 50 км замын үнийн зөрүү болох 8 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэх явдал хамгийн бэрхшээлтэй болохыг дурьдаад Засгийн газрын тэргүүнийг анхааралдаа авахыг хүслээ. Ийнхүү зүүн чиглэлийн хатуу хучилттай замын хувьд төр засгийн холбогдох шийдвэр, техник эдийн засгийн үндэслэл бүрдэж одоо зөвхөн барьж гүйцэтгэх ажил үлдэж байгааг онцлохын зэрэгцээ газрын тосны тухай хуулийн шинэчилсэн төсөл өргөн барьсан боловч шийдэгдэхгүй удаж байгаа, Халхгол суманд хэрэгжих төслийн ач холбогдол зэрэг цаг үеийн шинжтэй асуудлуудаар мэдээлэл хийж, энэ төслийн талаар буруу ташаа ойлголт, мэдээлэл гарч  байгааг  анхааруулав.

 

altangerel_05_0502Орон нутагт ажиллах үеэр хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх хэлбэрээр ахмад настны тэтгэврийн зээл болон малчдын банкны зээлийн төлбөрийг барагдуулах талаар иргэдээс олонтаа хүсэлт тавьдаг бөгөөд УИХ-ын гишүүн П.Алтангэрэл дээрх асуудлыг хуульчлан тусгахаар “Хүний хөгжил сангийн тухай” хуульд нэмэлт оруулахаар төсөл санаачилж засгийн газраас санал авахаар хүргүүлсэн тухайгаа мэдээллэв.

 

Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй зүүн бүсийн хэлэлцүүлэгт байнгын хорооны дарга оролцож, хөдөө аж ахуйн салбарт явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд төв, орон нутгийн төр захиргааны болон мэргэжлийн байгууллагууд иргэд, малчдын идэвхитэй оролцоо, хамтын ажиллагаа, бүтээлч санаачлага, оновчтой шийдэл чухал болохыг онцлоод зөвлөлгөөндөө идэвхитэй оролцохыг хүслээ.

 

Мөн тэрээр Халхгол сумын төвд хийсэн иргэдийн уулзалтад оролцож засгийн газраас хэрэгжүүлж буй “Халх голын бүс нутгыг сэргээн хөгжүүлэх” ажлын ач холбогдол, нутгийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийн талаар онцлон ярьсан билээ.

 

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Ерөнхий сайд албаны бусад хүмүүсийн хамт БНХАУ-ын Петро Чайна Дачин Тамсаг компанийн газрын тосны хайгуул олборлолтын байдалтай газар дээр нь танилцаж байгаль орчны нөхөн сэргээлт, орон нутгийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг удаашралтай, явуулын сэтгэлгээгээр хандаж байгаа талаар хатуухан шүүмжлэл хэлж, өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр нөхөн сэргээлтийн ажлыг Монголын компаниудаар хийлгэж, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх нь ирээдүйд ач холбогдолтой хэмээн үзэж нөхөн сэргээлтийн ажил хийхээр бэлтгэж байгаа Монголын зарим компани, мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж санал бодлоо солилцсон байна.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
altangerel gishuun tanid huselt gergeh ni bi dornod aimgiin irgen batsaihanii odsuren bna. bi dornod aimagt ooriin gesen duu hooloi bichlegiin studi.tei dornod a...
2011.09.27 Бусад
Зовлонг ярьж биш сөрж туулсан монгол цэргийн ...
Од нь гийсэн хүн гэж бай­даг бол од нь «гүйсэн» хүн гэж байдаг ажээ. Тийм хүний нэг бол Богд хаант Монгол улсын цэргийн ...
2011.03.30 Бусад
Улз гол
Хэнтийн нурууны зүүн салбар захын нам уулсаас эх авч Оросын Холбооны Улсын нутагт орших Торь нуурт цутгана. Улз голын ни...
2011.04.15 Бусад

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.