gishuun_head_altangerel_copy
5 сарын 18
  • altangerel_01
  • altangerel_02
  • altangerel_03
  • altangerel_04
  • altangerel_05

Дорнодод түүхэн газарзүйн аялалыг хөгжүүлнэ

Уншсан: 1050 И-мэйл Хэвлэх PDF
ТОВЧХОН
  • Буйр нуур, Халхын гол зэрэг түүхийн улбааг хадгалсан нутгаар аялжээ.

Хичээлийн шинэ жилийн босгон дээр Дорнод аймгийн оюутан залуус нутгаа тойрон аялаад иржээ.Дорнодын оюутан залуусын нэгдсэн холбооноос санаачлан зохион байгуулсан энэхүү тойрон аяллыг УИХ-ын гишүүн П.Алтангэрэл дэмжин,хамтарч оролцсон юм байна. Энэхүү “Дорнод аялал”-ын гол зорилго нь Дорнод аймгийн нутгийг тойрсон түүх, газарзүйн дурсгалт газруудыг багтаасан аялал жуулчлалын маршрут бий болгоход чиглэжээ. Тиймээс аяллынхан Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгаас гараагаа эхэлж, Чингисийн нагац нар болох олхонуудын нутаг Ульхан уул, Өэлүн эхийн төрсөн газар босгосон овоо, Тэмүүжин, Тоорил нар хүч хавсран татаарыг дарсан Улзын Нарст шүтээн, Чингисийн алдарт хэрмэн зам, Чингисийн худаг, Есүхэй баатар татааруудад хорлогдсон Цэгцэрийн шар тал, татаар, хонгирад зэрэг аймгууд нутаглаж байсан Буйр нуур, Халхын гол зэрэг түүхийн улбааг хадгалсан нутгаар аялжээ. Мөн Монголын хамгийн нам дор газар Хөх нуур, Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн уулзвар Тарваган дахын овоо, Төв Азийн тэгш өндөрлөг дэх цорын ганц хялганат тал хэмээгддэг Мэнэнгийн тал зэрэг газарзүйн тогтоц, байгалийн үзэсгэлэнгээрээ олныг бишрүүлсэн нутгаар аялсан байна. Цаашид “Дорнод аялал”-ыг улам өргөжүүлэн зураач, гэрэл зурагчид, зохиолч, сэтгүүлчид болон эрдэмтэн, судлаачдыг хамруулан, Дорнод нутгийн байгалийн үзэсгэлэн, түүхэн дурсгалт газруудыг тэдний уран бүтээлийн нэг сэдэв болгох зорилго агуулж байгаа ажээ.dornod_ayalal

 

altangerel_toirogtoo02

altangerel_toirogtoo03

altangerel_toirogtoo04

altangerel_toirogtoo05

 

Эх сурвалж
Vip76.mn
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
altangerel gishuun tanid huselt gergeh ni bi dornod aimgiin irgen batsaihanii odsuren bna. bi dornod aimagt ooriin gesen duu hooloi bichlegiin studi.tei dornod a...
2011.09.27 Бусад
Зовлонг ярьж биш сөрж туулсан монгол цэргийн ...
Од нь гийсэн хүн гэж бай­даг бол од нь «гүйсэн» хүн гэж байдаг ажээ. Тийм хүний нэг бол Богд хаант Монгол улсын цэргийн ...
2011.03.30 Бусад
Улз гол
Хэнтийн нурууны зүүн салбар захын нам уулсаас эх авч Оросын Холбооны Улсын нутагт орших Торь нуурт цутгана. Улз голын ни...
2011.04.15 Бусад

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.