gishuun_head_altangerel_copy
5 сарын 18
  • altangerel_01
  • altangerel_02
  • altangerel_03
  • altangerel_04
  • altangerel_05

Дорнодод Зүүн хойд Азийн бүсийн чуулган боллоо

Уншсан: 789 И-мэйл Хэвлэх PDF
Дорнод аймагт Зүүн хойд Азийн бүсийн чуулган 09-р сарын 20-21-ны хооронд болж чуулганаар Зүүн хойд Азийн хөгжилд Дорнод аймаг ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг тодорхойллоо.

P9210215Уг чуулганд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ц.Сэдванчиг, нэг ази Улаанбаатар нийгэмлэгийн тэргүүн Р.Бадамдамдин, нэг ази Улаанбаатар нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр, ЕТГ-ын Е.Гэрэлчулуун, зүүн хойд ази нийгэмлэгийн тэргүүн Б.Баабар, “Нэтко” ХХК-ийн захирал Б.Цэнддоо, насны зам ХХК-ний гүйцэтгэх захирал н.Болормаа, аймгийн засаг дарга Ц.Жанлав холбогдох агентлагийн дарга болон Япон, БНСУ-ын төлөөлөгчид, БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд,  эрдэмтэн судлаачид, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг  бизнес эрхлэгчид оролцож, санал бодлоо солилцлоо.

P9210222Манай улсаас Зүүн хойд Азийн бүсэд Дорнод аймаг багтдаг юм. Зүүн хойд Азийн бүсийн нутгууд хурдацтай хөгжиж буй үед үүнд Дорнод аймаг идэвхтэй оролцох хэрэгтэй гэдгийг уг чуулганыг зохион байгуулж буй УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл онцолж байв. Тэрбээр чуулганы үеэр “Дорнод-байгаль орчин”, “Дорнод-аялал жуулчлал”, “Дорнод-хөдөө аж ахуй” гэсэн сэдвээр гол илтгэлүүдийг тавьжээ.

P9210226Өмнө нь яриа төдий байсан ажил чуулганы дараа бодитоор хэрэгжиж, Дорнодын хөгжилд ихээхэн ач холбогдолтой зүйл болно гэдэгт зохион байгуулагчид нь найдаж байгаа ажээ. Халх голын бүсийг сэргээн хөгжүүлэхэд Зүүн хойд Азийн хөгжилтэй хэрхэн уялдуулах вэ гэсэн асуудлыг мөн энэ үеэр хөндсөн бөгөөд Халх голын бүс нь Зүүн хойд Азийн бүсийн улс орнуудыг цэвэр экологийн хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг байх зэрэг тодорхой асуудлуудыг ярьж хоёр өдөр чуулсан чуулган маш үр дүнтэй, чуулганаас хэлэлцэгдэж гарсан асуудлууд нь Дорнод бүсийн хөгжилд томоохон хөшүүрэг болох ажил хэрэг болох юм байна.

 

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
altangerel gishuun tanid huselt gergeh ni bi dornod aimgiin irgen batsaihanii odsuren bna. bi dornod aimagt ooriin gesen duu hooloi bichlegiin studi.tei dornod a...
2011.09.27 Бусад
Зовлонг ярьж биш сөрж туулсан монгол цэргийн ...
Од нь гийсэн хүн гэж бай­даг бол од нь «гүйсэн» хүн гэж байдаг ажээ. Тийм хүний нэг бол Богд хаант Монгол улсын цэргийн ...
2011.03.30 Бусад
Улз гол
Хэнтийн нурууны зүүн салбар захын нам уулсаас эх авч Оросын Холбооны Улсын нутагт орших Торь нуурт цутгана. Улз голын ни...
2011.04.15 Бусад

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.