УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга П.Алтангэрэл аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллав. Энэ үеэрээ Чойбалсан хотын хүнс барааны төрөлжсөн зах, зарим худалдаа үйлчилгээний газруудаар орж, худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэдийн санал бодлыг сонслоо. Мөн Дорнод Монголын Дээд Сургуулийн 20 жилийн ойн баярын хуралд оролцсон юм. Энэ жилээс УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн санаачлагаар Дорнод нутгийн нэрт сурган хүмүүжүүлэгчийг тодруулж байхаар болсон юм. Энэ ажлын хүрээнд Л.Чойжиннямын нэрэмжит “Хамгийн ирээдүйтэй залуу багш” шагналыг ДДС-ийн залуу багш Б.Доржпүрэв, мөн аймгийн боловсролын байгууллагын авъяаслаг удирдагч агсан Б.Болдын нэрэмжит “Ахмад тэргүүний багш” шагналыг ДДС-ийн ахмад багш С.Алтанцэцэг нар тодорч батламж, 300 мянган төгрөгийн мөнгөн шагнал гардаж авлаа.
| Дорнод аймгийн ББОЭТ-д шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө | Дорнодод Зүүн хойд Азийн бүсийн чуулган боллоо |
|---|


