gishuun_head_altangerel_copy
5 сарын 18
  • altangerel_01
  • altangerel_02
  • altangerel_03
  • altangerel_04
  • altangerel_05

Цагаан-Овоо сумад ажиллав

Уншсан: 807 И-мэйл Хэвлэх PDF

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга П.Алтангэрэл аравдугаар сарын 23-ны өдөр Цагаан-Овоо сумад ажиллав. Сумын дунд сургуулийн биеийн тамирын заалны их засварыг өөрийн багцаас 100 сая төгрөгийг төсөвт суулгасан бөгөөд ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа. Мөн сумын ахмадын шинэ байраар орж, дараа нь сумын иргэд сонгогчидтой уулзалт хийж УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа, ажлын үр дүн, баталсан хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаар танилцуулж асуултад хариулт өглөө.

Иргэдээс уулзалт дээр гаргасан саналууд

н.Уранчимэг: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ХХС-гаас нэг сая төгрөг бэлнээр олгох уу. Яг хуулинд тусгагдах уу.

Б.Дулмаа: -Спорт зааланд хөрөнгө оруулалт хийсэнд талархаж байна. Харин хийсэн ажлаа сайн сурталчилж байхгүй бол өөр хүмүүс ирээд туузыг нь хайчилдаг болчихоод байна шүү. Нутаг орныхоо төлөө сэтгэл гаргаж хийж бүтээхийн төлөө зүтгэж явааг тань Цагаан-Овоо сумын иргэд үнэлж амжилт хүсч байна.

н.Чойжив: -Таван толгойн нүүрсийг зах зээлийн үнээс бага үнэтэй экспортод гаргаж байгаа нь үнэн үү. Одоогийн үнэ ямар байна вэ.

Бусад иргэдийн саналаас:

  • Газрын тос боловсруулах үйлдвэр хэзээ байгуулах вэ. Бензиний үнээс болоод бүх юмны үнэ нэмэгдээд байгааг та бүхэн мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх талаар яагаад шуурхай хөдлөхгүй байна вэ. Энэ чинь л төрийн бодлогын шалгуур шүү дээ.
  • Тэтгэвэрийн зөрүүг арилгах, тэтгэвэр нэмэх талаар ямар арга хэмжээ авах вэ.
  • Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг ямар шатанд явж байна вэ. УИХ-ын сонгуулийн ямар хувилбар дэр тогтох бодолтой явдаг вэ. Таны санал. Орон нутгийн сонгууль хамт явах уу.
  • Малын хулгай их боллоо. Хулгай хийсэн хүн нь ял авахгүй чөлөөтэй явах юм. Цагдаа ажиллаж чадахгүй байна. Хуулиа чангаруулах хэрэгтэй. Жишээлбэл, хулгай хийсэн хүний төрөл саданг төрийн байгуулагын ажлаас халдаг байх зэрэг хатуу арга хэмжээ авахгүй бол малын хулгайтай тэмцэх явдал их сул байна.
  • 3-р газар буюу тагнуулын газрын даалгавараар яваад сураггүй болсон хүнд нөхөн олговор олдох уу. Раднын Жадамба гэдэг хүн 1945-5-10-ны өдөр яваад эргэж ирээгүй. Гурав дахь удаагаа явсан. Тухайн үедээ улс орныхоо даалгавараар явж байсан нь үнэн болохоор дайнд явсан улстай адилтган үзэх ёстой болов уу.
  • Баяр наадам хэрээс хэтэрч залуучууд баяр алгасахгүй архиддаг, ер нь архидалт амар их боллоо. Архи үйлдвэрлэл их байна. Нэг хүнд оногдох архихы тоо их байна. Архидалттай тэмцэх талаар хаа хаанаа анхаарах хэрэгтэй байгаа.
  • Хэлмэгдсэн хүмүүст мөнгөн нөхөн олговор олгосон. Эд хөрөнгийн нөхөн олговор олгохоор ярьж байсан. Цагаатгалын хуулинд өөрчлөлт орох уу.
  • Газрын тосны цооногуудыг нөхөн сэргээх ажил хийгдэж байна уу. Биеэр очиж үзэхэд байгаль орчин их сүйдсэн байсан.
  • Атомын цахилгаан станц байгуулах асуудлыг яаж шийдэж байгаа вэ. Дорнодод байгуулагдах уу.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
altangerel gishuun tanid huselt gergeh ni bi dornod aimgiin irgen batsaihanii odsuren bna. bi dornod aimagt ooriin gesen duu hooloi bichlegiin studi.tei dornod a...
2011.09.27 Бусад
Зовлонг ярьж биш сөрж туулсан монгол цэргийн ...
Од нь гийсэн хүн гэж бай­даг бол од нь «гүйсэн» хүн гэж байдаг ажээ. Тийм хүний нэг бол Богд хаант Монгол улсын цэргийн ...
2011.03.30 Бусад
Улз гол
Хэнтийн нурууны зүүн салбар захын нам уулсаас эх авч Оросын Холбооны Улсын нутагт орших Торь нуурт цутгана. Улз голын ни...
2011.04.15 Бусад

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.