gishuun_head_altangerel_copy
5 сарын 18
  • altangerel_01
  • altangerel_02
  • altangerel_03
  • altangerel_04
  • altangerel_05

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хороооны дарга П.Алтангэрэл Дорнод аймагт ажиллалаа

Уншсан: 798 И-мэйл Хэвлэх PDF

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хороооны дарга П.Алтангэрэл Дорнод аймгийн ЕБС-ийн сурагчдад математикийн цахим хичээлийг бэлэглэлээ.


УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хороооны дарга П.Алтангэрэл 2011 оны 12-р сарын 25-30-нд тойрогтоо ажиллалаа. Энэ хугацаанд:

  1. Шинэ жилийн баярыг тохиолдуулан Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Сэргэлэн, Матад, Хэрлэн сумын захын багууд, гэр хорооллын “Сэргэлэн багачууд”, 2, 3, 11-р хүүхдийн цэцэрлэгүүдэд биечлэн очиж нийт 1206 хүүхдэд гарын бэлэг өгөв. Мөн Хэрлэн сумын 3,4,10-р багийн 150 айл өрхөд гэрээр нь бэлэг хүргэсэн.altangerel_toirog_orlogo06
  2. altangerel_toirog_orlogo08

  3. Дорнод аймгийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 50 хүрэхгүй хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа гэсэн статистик үзүүлэлт байдаг. 2011-2012 онд Дорнод аймагт нийт 7 цэцэрлэг шинээр барих хөрөнгийг улсын төсөвт тусгуулж ажилласан юм. Энэ удаа Хэрлэн сумын 4,10-р багт баригдсан шинэ цэцэрлэгийн нээлтэд оролцож, 2-р багт баригдах цэцэрлэгийн барилгын шавыг тавив. Ирэх онд нэмж 5 цэцэрлэг үүдээ нээнэ. Ингэснээр Дорнодын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болно.
  4. altangerel_toirog_orlogo07
  5. Дорнодын сумдаас гэрэл цахилгаангүй үлдээд байсан Матад сумыг өндөр хүчдэлийн шугамд холбоход УИХ-ын гишүүн П.Алтангэрэл ихээхэн чармайлт гаргаж ажилласны хүчинд 2011 оны 12 сарын 20нд нээлтээ хийж Матад сумын иргэд гэрэл цахилгаантай боллоо. ЭБЭХ-ний яам, холбогдох газруудыг шахаж шаардаж, шаргуу ажиллаж нутгийн иргэдийн захиас, даалгаврыг биелүүлж хамгийн их хүч чармайлт гаргаж цахилгааны шугамыг хугацаанаас нь өмнө ашиглалтанд оруулахад их үүрэг гүйцэтгэсэн гэж нутгийн иргэд П.Алтангэрэл гишүүнд талархаж байлаа.
  6. altangerel_toirog_orlogo02
  7. Баяндун сумын дунд сургуулийн  сурагчдын дотуур байранд цахим номын сан байгуулж эх орны ирээдүй хүүхэд залуусдаа оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Энэ номын санг УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн хүсэлтээр хөдөөгийн боловсролыг дэмжигч READ төслөөс хэрэгжүүлж байна. Техник хэрэгслийн хувьд хамгийн сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй иж бүрэн 10 Могул брэндийн компьютер, принтер, дагалдах програм, хүүхдийн 700-аад ном товхимол, номын санг иж бүрэн тохижуулах сандал ширээ, номын тавиур зэрэг 20 орчим сая төгрөгийн өртөгтэй цахим номын санг хүүлээлгэн өглөө.
  8. altangerel_toirog_orlogo12
  9. Мөн энэ хугацаанд Матад сумын дунд сургуулийн барилга, Соёлын төвийн барилга, Баяндун сумын сургуулийн дотуур байрны барилгыг шинээр бариулах, Цагаан-Овоо сумын цэцэрлэгийн урлаг соёлын танхимын техник тоног төхөөрөмжийг шинэчилж өгөх зэрэг хүсэлтийг хүлээн авч холбогдох газруудад уламжлан шийдвэрлэхээр ажиллаж байна.altangerel_toirog_orlogo14
  10. Дорнод аймаг бол олон үндэстний өлгий нутаг. Аливаа үндэстний оршин тогтнох үндэс бол соёл, ёс заншил. Иймээс УИХ-ын гишүүн П.Алтангэрэл буриад зоны өв соёлын цогцолборыг Баяндун сумын Заяннава-г түшиглэн байгуулах, мөн бөөгийн зан үйлийг жинхэнэ ёсоор өвлөн үргэлжлүүлж яваа Баян-Уул сумын Хархираа дахь бөөгийн төвийг хөгжүүлж цогцолбор болгох, Дашбалбар суманд С.Зоригийн нэрэмжит хөшөө дурсгал, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2012 оны улсын хөрөнгө оруулалтаар хийхээр болжээ. Энэ ажлын хүрээнд Баяндун сумын Заяннава-д Буриад түмний өв соёлын төв цогцолборын шавыг тавилаа.

Энэ бол зөвхөн эхлэл бөгөөд Буриад түмний өв соёлын төвийг бий болгосноор ёс заншлаа хадгалан хойч үедээ үлдээх төдийгүй аялал жуулчлал хөгжүүлэх, дэлхийн буриад зоны соёлын төв болгох зорилготойгоор нутгийн уугуул н.Цэрэнхандтай хамтран санаачилж УИХ-ын гишүүн П.Алтангэрэл хөрөнгө мөнгийг нь улсын төсөвт суулган ажилласан.

altangerel_toirog_orlogo03

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл намын гишүүд, үүрүүдийг дэмжин, хамтран ажиллаж бүх сумдын АН-ын 14 хороонд, аймгийн төвийн багуудын АН-ын 14-н үүрүүдэд хувиасаа иж бүрэн компьютер бэлэглэв. Мөн аймгийн АН-ын гишүүдийн сүлд модны наадамд оролцож гишүүд, дэмжигчиддээ мэндчилгээ дэвшүүлж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.

 

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл монгол ирээдүй болсон хүүхэд, багачуудын  боловсролд онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа билээ. 2009 онд аймгийн ЕБС-ийн бүх багш нарт зөөврийн компьютер өгч байсан бол энэ удаа Дорнод аймгийн ЕБС төгсөж буй ажил амьдралын гараанд шат ахиж буй 11-р ангийн сурагчидтай уулзаж боловсролын талаар сонирхолтой лекц уншиж зөвлөгөө өгч, математикийн цахим хичээл DVD-ийг Монголдоо математикийн сургалтаар тэргүүлж буй хоёр багшаар бэлтгүүлж хүүхэд сурагчдад бэлэглэж амжилт хүслээ.

altangerel_toirog_orlogo01

Одоо монголд уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр мэргэшсэн чадварлаг боловсон хүчин хэрэгцээтэй энэ үед шаардлагатай байгаа нарийн мэргэшсэн боловсон хүчний орон зайд гадаадын биш Монголын тэр дундаа Дорнодын чадварлаг, оюунлаг залуу мэргэжилтнүүд ажиллаж байгаасай гэж УИХ-ын гишүүн  П.Алтангэрэл хүүхэд залуусд үахиж байлаа.

 

Оюуны том хөрөнгө оруулалт хийж, сургууль төгсөж буй хүүхдүүдийн цаашдын эрдэм боловсролд үнэтэй дэмжлэг үзүүлж, хаврын төгсөлтийн шалгалтын үед энд тэндэхийн сургалт дамжаанд явж цаг хугацаа алдахгүй төсөв санхүү хэмнэсэн маш үр дүнтэй өгөөжтэй бэлэг өгсөн явдалд сурагчид, багш, эцэг эхчүүд ихээхэн талархаж байлаа.

Тайлан бичсэн Ц.Төртайван

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
altangerel gishuun tanid huselt gergeh ni bi dornod aimgiin irgen batsaihanii odsuren bna. bi dornod aimagt ooriin gesen duu hooloi bichlegiin studi.tei dornod a...
2011.09.27 Бусад
Зовлонг ярьж биш сөрж туулсан монгол цэргийн ...
Од нь гийсэн хүн гэж бай­даг бол од нь «гүйсэн» хүн гэж байдаг ажээ. Тийм хүний нэг бол Богд хаант Монгол улсын цэргийн ...
2011.03.30 Бусад
Улз гол
Хэнтийн нурууны зүүн салбар захын нам уулсаас эх авч Оросын Холбооны Улсын нутагт орших Торь нуурт цутгана. Улз голын ни...
2011.04.15 Бусад

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.