gishuun_head_altangerel_copy
5 сарын 18
  • altangerel_01
  • altangerel_02
  • altangerel_03
  • altangerel_04
  • altangerel_05

Нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтад экспортын 5хувийн татвар ногдуулахыг дэмжсэнгүй

Уншсан: 261 И-мэйл Хэвлэх PDF

Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ.

altangerel_01Төсөлд нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтын үнэлгээнээс нь тооцож экспортын гаалийн татварыг 5 хувиар ногдуулж байхаар тусгасан байна. Аж ахуйн нэгжүүд аж ахуйн нэгжийн орлогын, нэмэгдсэн өртгийн, ашигт малтмалын нөөц ашигласны, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр зэрэгт татвар төлдөг.

Нүүрсний компаниудын хувьд татварын хувь хэмжээ 37-40 хувь хүрч эдгээр татвар, төлбөр дээр экспортын татвар нэмж ногдуулах нь татварын ачаалал хэт өндөр болно гэж Засгийн газар үзэж байна.

Мөн эдийн засгийн тэргүүлэх салбар болсон уул уурхайн салбарын татварын дарамтыг нэмэх нь хөгжлийг сааруулж, хөрөнгө оруулалтыг хязгаарлах сөрөг нөлөөтэй. Иймээс хуулийн төслийг Гаалийн тарифын зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох мэргэжлийн холбоодын санал, дүгнэлтийг авч эцэслэн боловсруулах шаардлагатай гэж үзлээ. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.