Эрдэс баялагийн салбарт, шинэ техник, технологи нэвтэрч, уул уурхайн олборлон баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн 15 төрлийн 35 үйлдвэр, цогцолборуудын бүтээн байгуулалтанд 41,5 мянган хүн ажиллах бөгөөд 30,5 мянган байнгын ажлын байр шинээр бий болно.
Эрдэс баялаг, хөдөө аж ахуйн салбарыг хоршуулан хөгжүүлэх замаар хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд давамгайлсан Үндэсний корпорациудыг 15 чиглэлээр байгуулж, шинэ ажлын байр, байгалийн цэвэр болон импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоно.
Улс, орон нутгийн төсвийн орлого эрс нэмэгдэнэ.
Уул уурхайн үйлдвэр, цогцолборуудыг дагасан орчин үеийн хот суурингууд бий болж, бүс нутгийн дэд бүтэц жигд, эрчимтэй хөгжинө.
Уул уурхайн үйлдвэрлэлийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлж, Аж үйлдвэр - Хөдөө аж ахуйн цогцолборуудыг бий болгоно.
Төв рүү тэмүүлсэн нүүдлийг бодитойгоор сааруулж, улмаар хөдөө орон нутаг дахь бүтээн байгуулалтанд оролцох шилжилт хөдөлгөөн хөдөө рүү чиглэж, нийслэлд хуримтлагдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэнэ.
Ядуурал бодитойгоор буурах бөгөөд эцсийн дүнд улс орны жигд хөгжлийг хангаж, санхүү-эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлнэ.
Уул уурхайн олборлох баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийг төрийн алсын хараатай, ухаалаг зөв бодлогоор улс ардын аж ахуйн бусад салбаруудтай уялдаа холбоотойгоор хөгжүүлнэ. Эдгээр томоохон зорилтуудыг хэрэгжүүлснээр улс орныхоо үсрэнгүй хөгжлийг хангаж, ард түмнийхээ амьдралын чанар, амьжиргааны түвшинг хөгжингүй орнуудын түвшинд хүргэх боломж бүрдэнэ.
Дэлхий дахины анхаарлын төвд байгаа ус болон байгаль орчныг хамгаалах асуудлаар бусад орнуудтай хамтран ажиллах боломж нөхцөл бүрдэнэ.
Эдгээр зарчмын асуудлуудыг хөндөн, санал дүгнэлтүүдийг гаргаж, зорилтуудыг тодорхойлох, хүрэх үр дүнг урьдчилан тооцохдоо салбаруудын статистик үзүүлэлтүүд, тоо баримтуудад тулгуурласан бөгөөд улс орныхоо хөгжил дэвшлийг түргэн хурдацтай хөгжүүлэхийн төлөө хүсэл эрмэлзэлтэй эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөн болно.
| Уул уурхайн олборлон баяжуулах, боловсруулах үйлдвэр, цогцолборуудын жагсаалт |
|---|



