gishuun_head_badamsuren
5 сарын 18
  • badamsuren_h_01
  • badamsuren_h_02
  • badamsuren_h_03
  • badamsuren_h_04
  • badamsuren_h_05

Өмнийн говийнхон нийслэл хотноо соёлын өдрүүдээ зохиож байна

Уншсан: 750 И-мэйл Хэвлэх PDF
Улаанбаатар хотноо эхэлсэн Өмнөговь аймгийн соёлын өдрүүдийн арга хэмжээнд оролцож байгаа сумдын Засаг дарга нарыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав. UNMUGOVII

Тэрээр аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд нийслэл хотноо соёлын өдрүүдээ зохион байгуулж байгаа говийн зон олонд Засаг дарга нараар нь дамжуулан Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүслээ. Цаг үеийн ажил төлөвлөсний дагуу өрнөж байгааг Ерөнхий сайд дурдаад цаашид улс, орон нутаг, ард иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, сум, аймаг гэхээсээ илүү улс, бүсийн хөгжлийн төлөө том харж, хамтарч ажиллахыг Засаг дарга нарт зөвлөв.Олон жил ярьсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хамтарсан Засгийн газар байгуулж, ажлыг нь эхлүүлсэн.

Говийн бүс Монгол Улсын хөгжлийн гол цэг болж дэлхийн улс орнууд хүртэл анхаарлаа хандуулж байгаа энэ үед бүтээн байгуулалтын ажлыг бүх талаар дэмжиж, туслах учиртай. Орон нутагт хүнд суртал, эрх ашгаараа нэгдсэн бүлэг, хуулийн зөрчилтэй заалт гээд ажилд хүндрэл учруулж байгаа зүйлийг төр, засаг нэн даруй шийдвэрлэхийн төлөө байна, тухайн сумдын удирдлага ч өөрөөс шалтгаалах бүхнээ хийх ёстой гэж Ерөнхий сайд санууллаа. Уул уурхайн салбар гэлтгүй байгалийн үзэсгэлэнт газарт түшиглэн аялал жуучлалыг хөгжүүлэх асар их боломж Өмнөговьчуудад байгааг тэрээр мөн хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.