2011 оны 12 дугаар сарын 8-11 ны өдрүүдэд зохион байгуулав
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн УИХ-ын байнгын хорооны 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Биеийн тамир,спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2009 оны 12 дугаар сарын 24 ны өдрийн УИХ-ын 95 дугаар тогтоолоор “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлуулсан. Уг бодлогод Нийтийн биеийн тамирыг цөмөөр авч үзсэний дагуу хөдөө орон нутагт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд ажиллаж байгаа ЕБСургуулиудын биеийн тамирын багш нар болон боловсролын нийгмийн ажилтнуудын дунд Волейболын нөхөрсөг тэмцээнийг санаачлан зохион байгууллаа.

Уг арга хэмжээн дээр биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд олон жил амжилттай ажиллаж байгаа багш нарын Монгол Улсын Засгийн газрын шагналууд, Биеийн тамир, спортын газрын болон Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын Волейболын Холбооны дээд шагналуудыг гардуулж, баяр хүрэглээ. Волейболын нөхөрсөг тэмцээний хаалтын арга хэмжээний онцлог нь Өмнөговь аймгийн ЕБСургуульд биеийн тамирын багшаар олон жил ажиллаж, олон олон тамирчдыг төрүүлсэн Ахмад багш Б.Авир, Ц.Аюуш, Н.Ганзориг, Д.Бариул, Л.Шинэхүү нарт хүндэтгэл үзүүлсэн явдал юм.
УИХ-ын гишүүн, МВХ-ны Ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн Х.Бадамсүрэн “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ын 3.1.1-д хүүхэд, залуучуудын бие бялдрын хөгжил, соёлыг дээшлүүлэх, тэднийг биеийн тамирын хичээл, секц, дугуйланд тогтмол, тасралтгүй хамрагдан хичээллэх үндсэн нөхцөл болсон заал, танхим, хэрэглэл материал, техник, тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч Өмнөговь аймгийн ЕБСургуулийн 40 гаруй биеийн тамирын багш нарт биеийн тамирын хэрэгсэл болох бэлтгэл хувцас, спорт цүнх, волейболын бөмбөгнүүд гардууллаа.
Мөн энэ үеэр Х.Бадамсүрэнгийн урилгаар Монголын Волейболын Холбооны Үндэсний Дээд Лигийн 2011 оны аварга “Аминбүрд” багийн дасгалжуулагч баг тамирчид ирж, аймгийн төвд Өмнөговь аймгийн Идэрчүүд болон Насанд хүрэгчдийн шигшээ багтай, Цогтцэций суманд Энержи ресурс компаний волейболын шигшээ багтай хамтран үзүүлэх тоглолт хийлээ. Энэхүү арга хэмжээ нь биеийн тамирын багш нарт мэргэжлийн тамирчдын техникүүдийг үзүүлэх сургалт болохын сацуу хүүхэд залуучуудыг биеийн тамираар идэвхитэй хичээллэх сэдлийг төрүүлж чадсан. Тус багийн тамирчид, дасгалжуулагч Өмнөговь аймгийн Волейболын баг тамирчид хүндэтгэл үзүүлсэн нь багийн спорт хувь хүнд нийтэч, нөхөрсөг зан чанарыг төлөвшүүлдэг болохыг бүрэн илтгэсэн явдал боллоо.
| “Малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчдын зөвлөлгөөн” зохион байгууллаа | Өмнийн говийнхон нийслэл хотноо соёлын өдрүүдээ зохиож байна |
|---|


