gishuun_head_badamsuren
5 сарын 18
  • badamsuren_h_01
  • badamsuren_h_02
  • badamsuren_h_03
  • badamsuren_h_04
  • badamsuren_h_05

“Малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчдын зөвлөлгөөн” зохион байгууллаа

Уншсан: 201 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн чуулганы үеэр ( 2011 оны 12 дугаар сарын 5-6ны өдрүүдэд) буюу тойрогтоо ажиллахдаа Өмнөговь аймгийн малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэх ажлын хүрээнд Засгийн газар, аймгийн Тамгын газар оролцсон нэгдсэн зөвлөлгөөн зохион байгуулахыг санаачлан ХХААХҮЯам, ЖДҮГазар, Өмнөговь аймгийн ЗДТГазартай хамтран зохион байгууллаа.badamsuren_toirooo

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, ХХААХҮЯамны дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯамны Мал аж ахуйн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуяг, ХХААХҮЯамны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга О.Амгаланбаатар, мөн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор нар оролцож төр, засгийн газраас малчид, жижиг дунд үйлдвэр, хоршоолол, газар тариалангийн талаар баримтлаж байгаа бодлого, чиглэлийн талаар илтгэл тавьж, зөвлөлгөөнд оролцогчидтой санал бодлоо солилцлоо.

Зөвлөлгөөний хүрээнд Мал аж ахуй, Газар тариалан, Жижиг дунд үйлдвэрлэл, хоршооллын салбар хуралдаанууд хуралдаж өөрийн ажиллаж, хөдөлмөрлөж буй салбарт тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтран хэлэлцлээ.Зөвлөлгөөн нь УИХ-аас баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа дүрэм, журам, хэрэгжилтийн процессийн талаарх мэдээллийг Сум, багийн засаг дарга, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчдод хүргэх зорилготой зохиогдсон.
Энэхүү зорилгын хүрээнд зөвлөлгөөнд зориулан “Жижиг, дунд үйлдвэр, Хоршоолол-бизнес” эрх зүйн актыг хэвлэн хүргэсэн. Зөвлөлгөөнд сум, багийн засаг дарга нар, мал үржлийн тасгийн эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчид, хоршоологчид, малчид дараах бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

Зөвлөлгөөнийг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн нээж үг хэлсэн бөгөөд тэрээр цаашид төрөөс малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчдыг зайлшгүй дэмжиж ажиллах шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэж хэлсэн юм. УИХ-ын гишүүн төр, засаг захиргааны анхан шатны нэгж Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох, Багийн чадавхийг бэхжүүлэх, Баг, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэн иргэдийн эрэлт хүсэлтийг шуурхай шийдвэрлэх үйл ажиллагаанд дэмжлэг болгож, Гурвантэс сумын Баясах багт автомашин олгохоор шийдвэрлэж Батламжийг Багийн засаг даргаар олон жил ажиллаж байгаа Айлтгүйд гардуулав. Цаашид Багуудыг унаа машинтай болгох асуудлыг ээлж дараатайгаар шийдвэрлэнэ гэдгээ цохон тэмдэглэсэн.
Зөвлөлгөөний үеэр МУ-ын Засгийн газраас Хөдөө аж ахуй, Худалдаа үйлчилгээний салбарт үр бүтээлтэй ажиллаж шагнагдсан зарим хүмүүсийн шагналыг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, ХХААХҮЯамны дэд сайд Ж.Сауле нар гардуулж, баяр хүрэглээ.Ийнхүү Малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчдын зөвлөлгөөн үр дүнтэй болж өндөрлөлөө.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.