ж зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, УИХ, ЗГ яамдын түвшинд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг нэгтгэн боловсруулах, отроор яваа малчдыг эргэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Түүнээс гадна УИХ-аас гаргасан хууль, ЗГ-аас гаргасан тогтоол шийдвэр, түүний хэрэгжилт төр засгийн баримталж буй бодлого, УИХ, ЗГ-ын түвшинд шийдэгдэж буй олон улсын томоохон төслүүдийн талаар олон нийтэд мэдээлэл сурталчилгаа хийж ажиллаа.
Энэ удаа гишүүн тойрогтоо ажиллах явцдаа Сум тус бүрт ажиллаж байгаа төрийн албан хаагч, эрүүл мэндийн салбарын ажилчид, цэцэрлэгийн багш нар, сургуулийн багш ажилчид, цэргийн албан хаагчид, бусад албан байгууллага аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нартай байгууллага тус бүрээр нь тусгайлан уулзаж салбар бүрт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг тойрсон төсөв санхүүгийн асуудал, тооцоо судалгаа, хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй байдлаар санал солилцож ажилласан нь илүү үр дүнгээ өгч байгаагаараа онцлогтой байлаа.
Дээрх хугацаанд нийт 3560 км замыг туулж нийт 5100 иргэд, сонгогчтой хурал, цуглаан хэлэлцүүлэг, чөлөөт яриа хийх, албан газар, амьдрал ахуйтай нь танилцах, хэлбэрээр уулзсан байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд "Эрүүл мэндийн даатгалын талаарх өнөөгийн байдал, цаашдын зорилт" сэдэвтэй хэлэлцүүлэгийг Даланзадгад сумын төвд зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, иргэний төлөөлөл оролцсон.Тойрогтоо ажиллах хугацаанд иргэд сонгогчдоос олон төрлийн санал гарсныг ангилан хавсралтаар дэлгэрэнгүй тайлагнаж байна.
Сонгогчидтой уулзах явцад олон дахин давтагдан гарч буй нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай гол саналуудыг товчоор дурдьвал:
- УИХ-ын сонгуулиар амласан Ардчилсан намын эрдэнийн хувь нэг сая төгрөг, МАХН-ын амласан эх орны хишиг 1.5 сая төгрөгийг яаралтай шийдвэрлэж амлалтаа биелүүлэх.
- Ган зуд болсны улмаас малгүй болсон иргэдийг малжуулах төсөлд хамруулах
- Зудын улмаас үхсэн малын сэг зэмийг зайлуулах ажлыг нэгдсэн журмаар яаралтай хийх.
- Эмч багш, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, орон сууцжуулах
- Оюутолгой, Тавантолгойн гэрээг үр ашигтай түргэн хугацаанд эргэлтэнд оруулах
- Ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүй иргэдийг ажлын байраар хангах
- Өмнөговь аймагт уул уурхайн сургууль байгуулах
- ЗГ-ыг хурдацтай ажиллуулах9. Малчдын банкны зээлийн хүүг хөнгөлөх
- Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх
- Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх
- Багийн төвүүдийг тохижуулах зэрэг асуудлууд гол анхаарал татаж байна.
Тойрогтоо ажилласан багийн бүрэлдэхүүнд Аймгийн засаг даргын орлогч Д.Мөнхтулга, бие төлөөлөгч туслах Ө.Баянмөнх, Н.Амарзаяа, Монгол ТВ-ийн оперотар Өнөржаргал, Монцамэ агентлагын сурвалжлагч Төгөлдөр нар ажилласан. Сумдад ажиллах үеэр сумдын удирдлагууд багийн бүрэлдэхүүнд орж ажиллалаа. Аймгийн төв дээр ажиллах хугацаанд аймгийн удирдлагууд хамтран оролцож байсан.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Өмнөговийн эмнэлэг нарийн шинжилгээний аппаратуудтай боллоо | Өмнөговь аймгийн өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан гаргасан хүсэлт, саналууд ажил хэрэг боллоо |
|---|


