н энэ чиглэлийн эрдэмтэн судлаачид, малчид, монголчууд бид бүхэнд дэлхийн хоёр бөхт тэмээний генофондыг хамгаалах тоо толгойг өсгөх талаар тодорхой үүрэг, хариуцлага ногдож байгаа юм. Too толгой нь жилээс жилд цөөрч байгаа хос бөхт тэмээний чиглэлээр хийх судалгаа, шинжилгээ, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тал бүрээс нь харилцан ярилцаж, шүүн хэлэлцэн, хос бөхт тэмээ үржүүлдэг хөрш орнуудын туршлагыг солилцох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилгоор ХХААХҮЯ санаачлан "Монгол бактриан" нийгэмлэг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран энэ сарын 22-23-ны өдрүүдэд олон улсын чанартай зөвлөлгөөнийг өндөр ач холбогдол өгч зохион байгууллаа. БНХАУ, ОХУ, БНЧУ зэрэг гадаад орны төлөөлөгчид, Өмнөговь, Дундговь, Дорно-говь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс зэрэг тэмээ олонтой найман аймгийн ерөнхий мал зүйч, тэмээчид, тэмээний ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрүүд, ТББ-уудын 100 орчим төлөөлөл оролцсон юм.
Тэмээ нь Монголын говь, цөлийн байгаль цаг уурын нөхцөл, бэлчээрийн мал маллагаанд илүү зохицсон бөгөөд улсын нийт нутаг дэвсгэрийн нэлээд хувийг эзэлдэг говь, цөлийн бүсийг тэмээгүйгээр, тэмээг өргөн уудам говьгүйгээр төсөөлөх аргагүй юм. Эх орны өвөр бэлийг бүслүүрдэн оршдог говь нутагтаа байгалийн болон хүний хүчин зүйлийн олон харгис шалгуурыг гэтлэн өдий хүртэл тэсч чадсан тэмээн сүргээ хайрламаар, харамламаар. Дэлхийн улаан номд үлдэх, эсэхийн дэнсэн дээр тулж очоод байгаа хос бөхт буюу Монгол тэмээний хувь заяа бидний хэдэн монголчуудын гарт байгаа юм байна. Үүний учир төр засгаас бодлого боловсруулж "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого", "Монгол мал" үндэсний хөтөлбөртэй уялдуулан "Тэмээ" дэд хөтөлбөр боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр Засгийн газар төлөвлөн ажиллаж байгаа.
Манай улс 1954 онд хамгийн олон буюу 895,3 мянган тэмээ тоолуулж байсан бол 2002 онд хамгийн бага буюу 253,0 мянган тэмээтэй болж түүнээс хойш тогтвортой өсч 2007-2009 онд 5,8 -10,6 мянган толгойгоор өссөн байдаг. Тухайлбал 2009 оны эцэст 277,1 мянган тэмээ тоологдсоноос Өмнөговь 85,7 мянга, Баянхонгор 29,7 мянга, Говь-Алтай 26,9 мянга, Дорноговь 26,1 мянга, Дундговь 20,7 мянга, сумдаас Өмнөговийн Ханбогд 16,4 мянга, Мандал-Овоо13.3 мянга, Баянхонгорын Баянлиг 12.4 мянган тэмээ тус тус тоолуулсан байна.
Тэмээний сүргийн бүтцийн хувьд одоо 38,5 хувь нь төл, өсвөр насны, 27,9 хувь нь бэлтгэлийн насны, 32,4 хувь нь хээлтэгч, 1,3 хувь нь хээлтүүлэгч байгаа нь стандарт, шаардлагын төвшинд хүрэхгүй ялангуяа сүрэгт эзлэх хээлтэгч, хээлтүүлэгчийн тоо бага байна гэж мэргэжилтнүүд дүгнэсэн нь бий.
Өнгөрсөн өвөл, хаврын ган зудын улмаас улсын хэмжээнд нийт 12,8 мянган толгой тэмээ буюу 4,6 хувь нь хорогдсон мэдээтэй байгаагийн 92,4 хувь нь Өмнөговь, Говь-Алтай, Увс, Ховд, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь зэрэг аймагт ногдож байгаа нь бэлчээрийн талхлагдалт, цөлжилттэй холбон үздэг.
Тэмээчдийг хөдөлмөрөө хоршиж бүлэг, хоршоо байгуулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газрын хөтөлбөр, төслөөс тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байгаагаас гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд тэмээний ноос боловсруулан бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ингэний ферм байгуулах, сүү боловсруулах жижиг үйлдвэр, цех байгуулахыг төрийн зүгээс дэмжиж байгаа талаар сал барын сайдын илтгэлд дурдсан.
Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нүдний өмнө өнгөрч байгааг бид харж сууна. Тэмээн сүргийн гол нутгуудад цөлжилт хурдацтай явагдаж тэмээний үндсэн нутгийн байгаль, экологи еөрчлөгдөж байна. Тухайлбал манай улсын агаарын дундаж температур 2,1 хэмээр дулаарч, хур тундас 20 орчим хувиар багассан, ургамлын ургах хугацаа нэг сараар хойшлон, тал хээр, говийн бүст шороон шуургатай өдрийн тоо 1960 оныхоос 4-5 дахин нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн зэргээс болж тэмээний үндсэн хүнс болох бор, улаан бударгана, баглуур, шаваг, бут сөөглөг ургамлын зүйлийн бүрэлдэхүүн хомсдож, зарим газар нутагт бүр ургахаа ч больж. Мөн бэлчээрт ургах үндсэн ургамал хазаар өвс, монгол өвс, хялгана, суль, агь, тогторгоно цөөрч хөмүүл таана гантай зун ургахаа больж харин малд идэмж муу, хордлого болдог дэрсэн хор, хорон хунчир, хатингар, харгана, шүдэн цагаан, лидэр, навчгүй баглуур, мөлхөө ягаан толгой, морин зээргэнэ мэт ургамал элбэгшиж байна. Байгаль талаас ирэх шалгуураас гадна хүний зүгээс ирэх хандлагууд мөн цөөрөхөд гол нөлөөг үзүүлж байгаа. Тэмээг хүнсэнд хайр гамгүй хэрэглэж байгааг ахмад тэмээчид, хөдөлмөрийн баатрууд харамсан өгүүлж байлаа. Тэмээн сүрэгт ирсэн хамгийн эхний хатуурхал мал хувьчлалаар ирсэн гэдэг. Суурь сууриараа энэ л говьдоо бэлчиж байсан тэр сүргээс тэмээний талаар мэдлэггүй, нутаг бэлчээргүй, дээр нь сэтгэлгүй хүмүүс хувьцаанд авсан хэдээ "тогоо тослох" бодлого барьсныг мартдаггүй аж.
Одоо ч ялгаагүй санагддаг. Бусдыг нь үл тоолъё гэхэд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа450 ресторан, цайны газар, гуанз, кафе нэрийн хамааралд ажиллаж байгаа 1550 орчим газрын махны хэрэгцээний хэдэн хувьд хөөрхий Талбын говийн ганган улаан" явж байгаа бол гэхээс харамсал төрдөг.
Симпозиумын зорилгын хүрээнд хос бөхт гэдгээр дэлхийд нэршсэн Монгол тэмээний тоо толгойг өсгөх, генефондын хамгаалах, үүлдэр угсааг сайжруулах. түүнээс гарах сүү цагаан идээ, ноос зэрэг ашиг шимийг өргөн хүртэх, зах зээлийн үнэт шинж чанарыг нь сурталчлан таниулах зэрэг олон чиглэлээр шинжлэх ухаанч олон сайн илтгэлийг сонсголоо.

Үүнд: "Монгол тэмээний биологи. сризиологийн зарим онцлог"- Д.Буянхишиг УИХ-ын Тамгын газрын ажилтан, доктор (Ph.D) "Тэмээний бохины клиник туршилтын үр дүнгээс"- Захио Ванг, Римата Жи - БНХАУ-ын Өвөрмонголын ХААИС-ийн Сүүний биотехнологи, инженерийн лабораторийн ажилтан, тэмээ судлаач "Монгол тэмээнд явуулсан популяцийн судалгааны практик ач холбогдол" Т.Балдан МААХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) "Тэмээний удамшил зүйн судалгаа" -Ю.Журамт БНХАУ-ын Өвөрмонголын ХААИС-ийн Сүүний биотехнологи инженерийн лабораториийн ажилтан, тэмээ судлаач Товь-Алтай аймгийн тэмээн сүргийн өнөөгийн байдал, тэмээчдийн нийгмийн тулгамдсан асуудлууд"-Ш.Пүрэврагчаа Говь-Алтай аймгийн ЦСҮАА-н захирал, доктор (Ph.D) "Тэмээний ноосон бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж"-Д.Энхтуяа -ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн захирал, проф, доктор (Sc.D) Товийн эко системийн тогтвортой байдал ба эдийн засгийн хөгжил"- Юрий Драбик Чех улсын Масарикийн Их сургууль, докторант
Эдгээр илтгэлийг сонсч, Монгол тэмээний өнөөгийн байдал, тэмээчдийн өмнө тулгамдаж буй асуудлаар нэлээд нухацтай ярилцсаны эцэст симпозиумд оролцогчдоос уриалга гаргахаар болж, гол-лох эрдэмтэн, мэргэжилтнүүдийн ажлын хэсэг ажилдаа орсон. Төлөөлөгчид тэмээ үржүүлгийн тухайд урамшууллын тогтолцоо, үүнд ботго тормонд урамшуулал өгөх, тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүст бүсийн нэмэгдэл зэрэг нийгмийн чанартай арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналууд гарч байв.
Тэмээчдийн үгийн сонсч сэтгэл санааны дэмжлэг өгсөн нэгэн бол УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн байлаа. Эрхэм гишүүн симпозиумын хоёр өдрийн үйл ажиллагаанд бүрэн оролцож, олон ч тэмээчний үгийг сонсч, сэтгэлийг амраагаад намрын сүүлч анхны цаснаар Даланзадгадаас 300 гаруй километрт суугаа ижийдээ очихоор гарч одно билээ.
Симпозиумын хүрээнд орон нутгийн тэмээний музейн нээлт, ингэний цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өсвөр тэмээний уралдаан, тэмээн пологийн үзүүлэх тоглолт, үржлийн шилмэл буур, ингэний үзэсгэлэн, шалгаруулапт зэрэг олон сонирхолтой ажлыг зохион байгуулсан юм. Цаг агаар таагүй болж 23-ны өглөө цасаар шуурч байсан ч зохион байгуулагчид төлөвлөсөн ажлаа шахуу хөтөлбөрөөр явуулж амжуулсан юм. Яахын аргагүй тэнгэрийн эрхшээлд орж зочид төлөөлөгчид өмнийн говийн алдарт Ёлын аманд хийх аяллыг л харин хойш тавив.
Зуун метрээс цааш үзэгдэж харагдахгүй шахам байгаа цасан шуурган дунд өсвөр тэмээний уралдаан тун ч өрсөлдөөнтэй болж дөрвөн сумын 17 хурдан тэмээ хурдалснаас Хүрмэн сумын Жан-жин багийн тэмээчин Дашнамжилын хөх халзан шилбэ түрүүлж, Хадбаатарын хар хөх, Ханхонгор сумын Шагай нарын тэмээ удаалан унасан, уясан эздээ баярлууллаа. Үржлийн шилмэл буур, ингэний үзэсгэлэн шалгаруулалтад таван сумын 38 толгой буур, ингэ оролцож Ханбогд сумын С.Өлзиймөрөн, Ханхонгор сумын Х.Батчулуун, Ханбогд сумын Ц.Болдтөмөрийн буурнууд I, II, III байрт, Ханхонгор сумын тэмээчин Х.Батчулуун, Даланзадгад сумын Г.Баянтөр, Ханхонгор сумын Дашзэвэг нарын ингэ шалгаран I, II, III байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус байлуулав. Тэмээчдийн дунд тэмээний уналга, эдэлгээний зан үйлтэй холбоотой бурантаг томох, буйл зорох, тэмээ хомнох, ачих буухиа тэмцээнд дөрвөн сумын найман баг оролцож Булган сумын Жамъян ахлагчтай баг түрүүлж, Ханхонгор сумын Мижиддорж ахлагчтай баг удаалан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав. Мөн тэмээтэй сайхан хос шалгаруулах тэмцээн явуулж шалгаруулалт хийв.
Симпозиумын хүрээн дэх нэг ажил орон нутгийн музейн нээлт байсан юм. Орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлэн тордож додомдсон энэ музей Далан-задгадад хөл тавьсан хэн бүхний ороод гарах газар болж чаджээ. Тэмээний бэлчээрээс алдарт хүрсэн 15 хөдөлмөрийн баатрын хөрөг, говийн монгол айлын гэр бариас-тай, тэмээн тэрэг, худгийн ховоо хувин зэрэг өрөөстэй байгаа энэ музейн нээлтэд оролцсон зочидтөлөөлөгчид авьяас билэгт энэ өрөөлчийн үгийн цэцийг магтан шагшсан билээ.
Түүнчлэн Монгол Улсын аварга мапчин Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин н.Шинэн нь 700-гаад тэмээтэй. Дэлхийд ховор хоёр бөхтийг өсгөн үржүүлэх, чанар чансааг сайжруулах, талын монгол гэрээ тойруулан хотлуулсан тэмээн сүргийнхээ тоогоор "дэлхийн төв данс" UNESCO-д бүртгэгдэхээр хөдөлмөрлөж яваа түүнд амжилт хүсье, аяны тань харгуй дардан байг.
“Их говийн эклоги ба Монгол тэмээ” сэдэвт олон улсын симпозиумд оролцогчдоос гаргасан зөвлөмж
2010.10.23Даланзадгад
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын БН Халимаг улсын эрдэм шинжилгээний ажилтан, төрийн бус байгууллага. тэмээний ашиг шимийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэр болон тэмээ үржүүлэгчдийн төлөөлөл оролцсон симпозиумаас дараахь Зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:
Нэг. Олон улсын төвшинд судалж шийдвэрлүүлэх асуудлууд
- Дэлхийн хос бөхт тэмээ үржүүлдэг орнуудын төлөөлөл оролцсон
Олон улсын төвийг Монгол Улсад байгуулах - Хос бөхт тэмээний талаар явуулж буй шинжилгээ судалгааны vp дүнг харилцан мэдээлж байх зорилгоор Олон улсын симпозиумыг хоёр жил тутамд зохион байгуулах
- Тэмээний биологи, экологи, удмын санг хамгаалах чиггэпээр мэргэшсэн судлаачдыг Олон улсын төвшинд хамтран бэлтгэх
- Тэмээний удмын (генийн банк)
санг бүрдүүлэх, солилцоход хос бөхт тэмээ бүхий орнуудтай хамтран
ажиллах - Хос бөхт тэмээний тоо эрс хорогдон цөөрч байгааг анхааралдаа
авч түүний удмын санг хамгаалах. үржил ашиг шимийн чанарыг сайжруулахад төрийн болон төрийн бус байгууллага, тэмээчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, уялдуулан зохицуулах
Хоёр. УИХ, Засгийн газрын төвшинд шийдвэрлүүлэх асуудлууд
- Тэмээ өсгөн үржүүлэх экологи орчны нөхцөлийг сайжруулах зорилгоор эрдэс баялгийн салбарын бодлогыг шинэчлэн боловсруулахдаа хүнс, хөдөө аж ахуйн болон бусад салбарын бодлоготой нягт уялдуулан зохицуулах
- Тэмээ зонхилон үржүүлдэг аймгуудад говийн экологийн бэлчээрийг хамгаалах, усны хайгуул хийх, инженерийн хийцтэй худаг гаргах зэрэг арга хэмжээнд зориулсан хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх
- Уул уурхайгаас олж байгаа- тодорхой хэсгийг тухайн бүснутгийн бэлчээрийг сайжруулах,нөхөн сэргээх, усжуулах болон тэмээнийтоог өсгөх, чанарыг дээшлүүлэхэд зориулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох.
Гурав. "Монгол мал" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд боловсруулан гаргах "Тэмээ" дэд хөтөлбөрт дараахь асуудлыг тусгаж шийдвэрлүүлэх:
- Хос бөхт тэмээний аж ахуйнбүтээгдэхүүний эдийн засгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээг төлөөрнь өсгөсөн өрхөд бойжуулсан тором,улсын болон бүс нутгийн үзэсгэлэнхудалдаа, уралдаан тэмцээнд шалгарсан тэмээнд зориулсан мөнгөнурамшуулал бий болгох зэргээртэмээ өсгөх сонирхлыг тэтгэх үрнөлөөтэй арга хэмжээ авах
- Тэмээнд түшиглэсэн байгальдхалгүй аялал жуулчлал, тэмцээнуралдаан. урлаг спортын арга хэмжээг зохион байгуулж байгаа төв ороннутгийн төрийн болон төрийн бусбайгууллага, иргэдийн үүсгэл санаачилга, загварыг дэмжиж хөгжүүлэх, нийтийн хүртээл болгох
- Тэмээний ноос, сүү зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг дунд уйлдвэрийг орон нутагт байгуулах, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх, тэмээнээс гаралтай Монгол нэрийн бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх
- Говийн бүсийн тэмээний аж ахуйн сургалт, судалгаа үйлдвэрлэлийн төвийг байгуулан бэхжүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэн, малчдын залуу халааг бэлтгэх тогтолцоо бүрдүүлэх.
| "Тэг " зогсолтод орсон Даланзадгадын станц ажиллаж эхэллээ | Өмнөговийн эмнэлэг нарийн шинжилгээний аппаратуудтай боллоо |
|---|


