gishuun_head_badamsuren
5 сарын 19
  • badamsuren_h_01
  • badamsuren_h_02
  • badamsuren_h_03
  • badamsuren_h_04
  • badamsuren_h_05

Улсын Их Хурлын гишүүн Х. Бадамсүрэн тойрогтоо ажиллав.

Уншсан: 1887 И-мэйл Хэвлэх PDF

Улсын Их Хурлын гишүүн, Өмнийн говийн бүсийн хөгжлийн Зөвлөлийн дарга  Х.Бадамсүрэн УИХ-ын Намрын чуулган завсарласан 2011 оны 2-р сарын 10-ны өдрөөс эхлэн 4-р сарын 01-ний өдөр хүртэл тойрогтоо ажилав. 6800 гаруй км замыг туулж тойргийнхоо 14 сум, 32 баг, 50 гаруй албан байгууллагаар  орж нийт 55 удаагийн уулзалтаар 10000 гаруй иргэд сонгогчидтойгоо уулзлаа.

 

badamsuren_toirogtooУИХ, Засгийн газрын үйл ажиллагааны талаар болон Өмнөговь аймагт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж иргэдийнхээ сонирхсон асуултуудад хариу өгч тавьсан санал хүсэлтийг нь хүлээн авч халуун дотно яриа өрнүүллээ. Иргэд сонгогчидтойгоо санал бодлоо солилцож настан буурлуудаа хүндлэн золгож, хөдөөгийнхөө малчид хөдөлмөрчидтэй хөөрөг зөрүүлэн хууч хөөрч Монгол мал хөтөлбөрийн хүрээнд 5 хошуу малынхаа үүлдэр угсааг хэрхэн  сайжруулах талаар өөрийнхөө бодож төлөвлөн хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар ч илэн далангүй ярилцаж байлаа.

 

badamsuren_toirogtoo05Үүний зэрэгцээ Уул уурхайн салбарын туршлагатай эрдэмтэн хүнийхээ хувьд цаашид ХАА-н салбарыг Уул уурхайн салбартай хослуулан хөгжүүлэхээр өөрийн гаргасан санал, бодлогын баримт бичгийнхээ талаар ч иргэд сонгогчиддоо тайлбарлан ярьж байсан юм. УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн сум, багуудаар орох замдаа малчны хотонд дөрөө мулталж, малчдынхаа амьдрал ахуйтай танилцаж зарим малчдынхаа санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэн, хурдан удмын адуу, сайн үүлдрийн эцэг мал  бэлэглэж, мөн зарим сум багуудын иргэдийн санал хүсэлтийн дагуу газар тариалангийн зориулалтын  иж бүрэн тоноглолтой бага оврын трактор, хүлэмж, комьпютер зэргийг олгохоор шийдвэрлэсэн юм.

 

Мөн энэ онд хийхээр төлөвлөгдөн хөрөнгө мөнгийг нь Улсын төсөвт суулгасан  Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадын авто зам, Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдын цахилгааны шугам, зарим сургууль цэцэрлэг, соёлын төвүүдийн өргөтгөл, засварын ажлууд, шинээр баригдах барилга байгууламжууд, Өмнөговь аймгийн сумдын 14 багийн төвийн барилга шинээр барихаар шийдвэрлэсэн зэрэг ажлуудын талаар мэдээлэл хийж эдгээр ажлуудыг онд нь багтаан дуусгаж ашиглалтанд оруулах талаар анхаарч ажиллаж байгаагаа иргэд сонгогчиддоо дуулгалаа.

 

badamsuren_toirogtoo02УИХ-ын гишүүн тойрогтоо ажиллах үеэр аймаг, сумдын албан байгууллагуудаар ялангуяа Боловсрол, Эрүүл мэнд, спорт, соёлын байгууллагуудаар орж ажил байдалтай нь танилцахын зэрэгцээ Даланзадгад суманд ажиллах үеэрээ Бизнес эрхлэгчид, Боловсрол, Эрүүл мэнд, Авто тээвэр, Соёлын салбарынхан гэхчилэн иргэд сонгогчдоо салбар салбараар нь хүлээн авч уулзан, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлууд цаашид авах арга хэмжээний талаар илэн далангүй ярилцаж, санал бодлоо солилцсон нь илүү үр өгөөжтэй байлаа гэж иргэд сонгогчид нь талархан дэмжиж байсан юм. Мөн УИХ-ын гишүүн Х. Бадамсүрэн Даланзадгад сумын ЕБС, цэцэрлэгүүдийн багш, ажилчидтай уулзалт хийх үеэрээ БСШУЯамны холбогдох хүмүүсийг урьж оролцуулсан нь зохих үр дүнгээ өгсөн төдийгүй, салбарын мэргэжилтэнүүд ЕБСургуулиуд, цэцэрлэгүүдээр орж байгууллагууд болон салбарынхаа багш ажилчдын тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцсан юм.

 

badamsuren_toirogtoo03УИХ-ын гишүүн тойргийнхоо ЕБСургууль тус бүрт Ханын шатар, цаг, 10 өрөг шатрыг сурах бичгийн хамт гардуулж ирээдүйд тив, дэлхийн аварга шатарчид бэлдээрэй хэмээн ерөөл өргөж амжилт хүссэн юм. УИХ-ын гишүүн сум багуудаар ажиллахын зэрэгцээгээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа Энержи ресурс, Эрдэнэс МГЛ, Оюу толгой, Олон овоотын уурхайнуудын ажил байдалтай танилцан, удирдлагуудтай нь санал бодлоо солилцож, их бүтээн байгуулалтын ажлуудад Өмнөговьчуудыг түлхүү оролцуулан сургаж, дадлагажуулан ажлын байраар хангаж ойрын 2 жилийн хугацаанд Өмнөговь аймагт ажилгүй хүнгүй, орлогогүй айл өрхгүй болох талаар хамтран ажиллахаар ярилцаж, зарим уурхайн удирдлагуудтай энэ оны 5-р сар гэхэд 500  ажлын байрыг шинээр бий болгох талаар тохиролцсон юм.  Мөн УИХ-ын гишүүнийг тойрогтоо ажиллаж явах үеэр Цогт-Овоо, Баян-Овоо, Ханбогд сумдын тэмээний уламжлалт баяр болж тэмээ, тором уралдаж сайхан буур, ат, ингэ шалгаруулах, буйл зорох, бурантаг томох, тэмээ хомнох зэрэг буухиа тэмцээн, сайхан хос шалгаруулах тэмцээнүүд болж, УИХ-ын гишүүн уг баяруудад оролцон, тэмээ унан тэшүүлж, тэмээчидтэй уулзан Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн тэмээг өсгөн үржүүлэх үүлдэр угсааг нь сайжруулах талаар санал бодлоо хуваалцсан юм. УИХ-ын гишүүн тойрогтоо ажиллаж сум багуудаар уулзалт хийж явахдаа эрхэлсэн ажилдаа амжилт гарган МУ-ын ЗГ-ын шагналаар шагнагдсан хүмүүст шагналыг нь гардуулан, улам их амжилт гаргаж, улс эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсч баяр хүргэж байлаа. УИХ-ын гишүүн Х. Бадамсүрэнг сум баг бүрээр орж иргэд сонгогчидтойгоо нүүр тулан уулзаж малчны хотонд дөрөө мултлан энгийн сайхан халуун яриа өрнүүлж явахад нутаг ус, тойргийнхон нь сонгогчид талархаж байсан юм.

 

badamsuren_toirogtoo04УИХ-ын гишүүнийг тойрогтоо ажиллах үеэр Цогт-Овоо, Ханхонгор, Ханбогд сумдад аймгийн ажлын хэсэг хамтран ажилласан бөгөөд Бүх сум багуудад  сумдын удирдлагууд, УИХ-ын гишүүний бие төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн хамтран ажилласан. Түүнчлэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон Засгийн газрын зарим гишүүд, яамдын сайд нар, агентлагуудын удирдлагуудын хамт Оюу толгой, Таван толгойн уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, ажилчидтай уулзан, санал бодлыг сонслоо. Уг ажлын хэсгийхэн зам зуур малчны хотхонд дөрөө мулталж, иргэд, малчдын амьдрал ахуйтай танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг сонсон, харилцан яриа өрнүүллээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Х. Бадамсүрэн УИХ-ын Намрын чуулган завсарлах  үеэр тойрогтоо 50 гаруй хоног ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзаж санал бодлоо солилцон УИХ-аас гаргасан хуулиуд, Засгийн газраас явуулж байгаа бодлого шийдвэрийн хэрэгжилт, томоохон бүтээн байгуулалтын ажлуудын явцтай  газар дээр нь танилцан иргэд сонгогчид болоод нийгмийн өмнө тулгамдаж байгаа олон олон асуудлуудын талаар сонгогч олон түмнээсээ сонсож,  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ хийх ажлуудынхаа талаар бодож төлөвлөн, УИХ-ын хаврын чуулгандаа оролцохоор УБ хотыг зорилоо.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.