gishuun_head_badamsuren
5 сарын 19
  • badamsuren_h_01
  • badamsuren_h_02
  • badamsuren_h_03
  • badamsuren_h_04
  • badamsuren_h_05

Дартсын спортын хөгжил

Уншсан: 1335 И-мэйл Хэвлэх PDF
Танд энэ өдрийн мэндийг хүргье

ДАРТС - Будант Альбионд дөрвөн зууны тэртээ үүссэн энэ тоглом өдгөө дэлхийд хүчээ аван хөгжиж Олон Улсын Дартсын холбоо эгнээндээ 100 гаран орныг нэгтгэн хөл дээрээ баттай зогсож чаджээ. Зөвхөн Англи-д гэхэд л 7 сая гаруй хүн энэ спортоор хичээллэж, улс төрийн том зүтгэлтнүүд хүртэл алжаалаа дартсаар тайлдаг гээд бодохоор энэ тоглоом «ногоон арлыг» байлдан дагуулсан нь илт. Чухам юугаараа ийнхүү хүмүүсийг өөртөө татна вэ?

Юуны өмнө тусгайлсан байр танхим шаардаад байдаггүй. 173 см өндөрт байрлуулсан байг 237 см газраас сумаар онодог гээд бодохоор ердийн ямар ч өрөө тасалгаанд тоглох боломжтой нь ойлгогдоно, Орцны хонгилд «баар» биш дартс байрлуулж болно. Гэрийнхээ хананд нүцгэн хүүхний зураг биш дартс хадаж болно. Албан тасалгаандаа архины шил биш дартсын самбар хадгалж болно. Товчхондоо хориглосон газраас бусад хаана ч тоглож болно.

Түүнчлэн ямар ч насны хүн хичээллэх боломжтой. Өөрөөр хэлбэл нас, хүйс ялгаварладаггүй шударга ардчилсан спорт юм. Их спортууд нь бага наснаас байнгын бэлтгэл шаардаж, хожим нь «тэтгэвэрт гаргачихдаг» бол дартс тиймгүй юм. «Оройхон гараад ширүүхэн дайрч» ч болно. Өдгөө монголын дартсчид дэлхийн жишигт хэдийнэ хүрч хаанахын хэн гуайтай ч өрсөлдөхүйц түвшинд хүрчээ. Есүхэй мэргэний хойчийг залгасан харваачидтай улс арга ч үгүй биз.
Ер нь ч тэгээд хамгийн булхайгүй, ямар ч нөхцөлд хожих боломжтой, сурган хүмүүжүүлэх ач холбогдолтой гээд олон сайн талтай спорт юм.
Архин далайд живчих гээд, амьжиргаа муудаа бухимдаад байгаа энэ цаг үед алжаалаа дарсаар биш дартсаар тайлцгаая. Тэгвэл та «од» болно, саятан болно, эрүүл болно, ухаалаг болно...

Энэ бүхнийг Монголынхоо хүүхэд залуучуудад таниулан сурталчлах, Дэлхийн жишигт хүрсэн мэргэжлийн тамирчдыг төрүүлэн гаргахын тулд манай Монголын Дартс Сонирхогчдын Холбоо дартсын жинхэн стандарт самбар, сум хэрэгсэлийг англи улсаас оруулж ирхэд 2000$ - ын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тулж спортод чин сэтгэлээ зориулж бидэнтэй цаашдаа хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, аж ахуй нэгжтэй холбож өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү.
Танд болон танай гэр бүлд угтан ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлье!
Шинэ ондоо ард олондоо тустай ардчилсан шудрага олон ажил хийгээрэй гэж хүсье!

МДСХ-ны тэргүүн Х.Одбилэг

утас: 99150074, Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
МДСХ-ны данс: Голомт банк 1605003879


Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.