gishuun_head_badamsuren
5 сарын 19
  • badamsuren_h_01
  • badamsuren_h_02
  • badamsuren_h_03
  • badamsuren_h_04
  • badamsuren_h_05

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өндөр үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлсэн

Уншсан: 2463 И-мэйл Хэвлэх PDF
Монгол улсын Засгийн газар, Төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу нийт 10,3 тэрбум төгрөгийн өртэй, 3,1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, үйлдвэрийн хүчин чадлын дөнгөж 9.1 хувийг ашиглаж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн менежментийг Х.Бадамсүрэнгийн ахалсан удирдлагын баг 2001 онд хүлээн авсан билээ.

Удирдлагын баг нь Төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ, санхүү эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хямралаас гаргах техник - зохион байгуулалтын арга хэмжээний цогцолбор төлөвлөгөө, хөтөлбөрийг тус үйлдвэрийн инженер- техникийн ажилтнуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааны үр дүнд 2003 онд хүчин чадлын ашиглалт 42,0 хувьд хүрч, 555,8 сая төгрөгийн ашигтай, 2004 онд хүчин чадлын ашиглалтыг 60 хувьд хүргэж 3,2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулж цаашид тус үйлдвэрийг өндөр үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлсэн байна.

Ингэснээр ДТҮ нь 2002, 2003 оны үйл ажиллагааны үр дүнгээр Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарч, Олон улсын нэр хүнд бүхий менежмент, худалдаа, маркетинг, чанарын байгууллагуудын “Технологи, чанарын алтан цом”, Менежментийн алтан цом”, “Чанар болон худалдааны Европын алтан цом”-оор 2004 онд шагнагджээ. Хүн гэгч амьдрах хугацаандаа ямар их үйл бүтээж болдогийн амьд жишээ энэ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.