Х.Бадамсүрэн Үйлдвэр, худалдааны яаманд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын даргаар Монгол улсын гол тэргүүлэх салбаруудын асуудлыг хариуцан ажилласан. Ажлынх нь чиглэлд Монгол улсын экспортын 76, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72, дотоодын нийт бүтээгдэхүүний 30-аад хувийг үйлдвэрлэдэг, тус улсын эдийн засгийн тулгуур болсон чухал салбарууд багтдаг. Өнөөдөр эдгээр салбарууд нь өөрийн оронд төдийгүй гадаадын олон орны сонирхлыг ихээхэн татаж байна. Иймээс энэ салбарт ойлголцол, зөвшилцөл, нэгдсэн байр суурь, цэгцтэй бодлого нэн чухал. Тэрээр энэ салбарыг төрийн алсын хараатай, цэгцтэй бодлоготой болгож, Монгол улсын эдийн засгийн хөгжилд эрдэс баялагийн салбарын үүрэг ролийг бодитой зөв үнэлж, улмаар ач холбогдол, үр өгөөжийг дээшлүүлэх, тухайн салбартай холбоотой цаг үеэ даган гарч ирж байгаа нийгэм, улс төрийн уур амьсгалыг зөөлрүүлж ойлголцолд, олон ургальч үзэлтэй талуудыг зөвшилцөлд хүргэх зорилго тавин ажилласан.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох Twitter сүлжээнд цацах