gishuun_head_badamsuren
2 сарын 05
  • badamsuren_h_01
  • badamsuren_h_02
  • badamsuren_h_03
  • badamsuren_h_04
  • badamsuren_h_05

Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгоно

Уншсан: 1323 И-мэйл Хэвлэх PDF
Уул уурхайн салбарт ашиглагдах зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжих зорилгоор УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, С.Бямбацогт, Д.Одхүү, Д.Одбаяр, С.Оюун, Д.Тэрбишдагва нар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өtesreh_bodisөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.

Энэ хуулиар батлан хамгаалах зориулалттай бус иргэний буюу үйлдвэрлэлийн зорилгоор ашиглах тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа учраас тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, түүний эргэлтэд хяналт тавих үүргийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээх нь зүйтэй юм гэж эрхэм гишүүд үзэж байгаа аж.

Ингэхдээ мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгодог байх, мөн холбогдох байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй зохицуулах зөвлөл байгуулж хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж байхаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, ашиглах, түүний эргэлтэд хяналт тавих нь үндэсний аюулгүй байдалтай нягт холбоотой асуудал тул энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн дүрмийн сангийн 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын хуулийн этгээд бүрүүлэхээр төсөлд тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

УИХ дахь Ажил

Х.Бадамсүрэн - УИХ-ын чуулган дээрх байр суурь

Х.Бадамсүрэн





Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.