явсан юм. Говийн наран улаан туяа татуулан элч гэрлээ соёрхож аяны шинэхэн өглөөг билэгдэн мандлаа. Аяны эхний өдөр багийн бүрэлдэхүүн "Даланзадгад" дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсанаар эхэлсэн юм. Уг цахилгаан станц 2000 оноос үйл ажиллагаагаа явуулсан ч өнөөг хүртэл ард иргэдээ цахилгаан дулаанаар найдвартай хангаж чадахгүй байгаа. Тус станц зургаан мВт-ын хүчин чадалтай. Өргөтгөл хийж байгаа ч ашиглалтад ороогүй. Ирэх сараас ашиглалтад орох байх гэсэн итгэл муутай үгийг МАН-ын төлөөлөгчид сонссон. Энэ зун ачаалал ихтэй байсан учраас аймгийн хэмжээнд өдөрт найман цагаар хязгаарлалт хийж эхэлсэн байна. Уг нь ашиглалтад орвол есөн мВт-ын хүчин чадлаар ажиллах боломжтой гэж байсан. Аймгийн төвөөс гадна Булган, Хүрмэн, Баяндалай, Ханхонгор, Номгон сумдыг цахилгаан эрчим хүчээр хангадаг юм байна. Ийнхүү Даланзадгадын дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Өмнөговь аймгийн МАН-ын дарга Л.Энхболд болон МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөлөл аймгийн МАН-ын гишүүд дэмжигчидтэй уулзаж намын үйл ажиллагаа, бодлогын талаарх санал бодлыг сонсож сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм. Энэ үеэр иргэд намуудад хандаж сонгуулийнхаа амлалтыг биелүүлэх хэрэгтэй байгааг хэлж байлаа. Өмнөговь аймгийн хувьд уул уурхай хөгжиж байгаа ч ард иргэддээ үр өгөөж нь тэр бүр хүрдэггүй бололтой. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж хүмүүсийн амьдралд ч дарамт учруулах болжээ. Махны үнэ 4800, сүү 2000 төгрөг болтлоо өсжээ. Ард иргэдийн амьдрах нөхцөл боломж ч тааруу, тэтгэврийн хэдэн төгрөг нь хаанаа ч хүрэхгүй байна гэж өндөр настнууд ч өгүүлсэн юм. Өмнөговь аймагт томоохон уул уурхайн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн ч ард иргэддээ хүрч чадахгүй байгаа аж. Өмнөговь аймаг ашигт малтмалын арвин их нөөцтэй. Иймээс ард иргэдийн амьдрал ахуй дээшлэх бүрэн боломжтой.
Гэтэл иргэдийн амьдрал эсрэгээрээ амжиргааны төвшин дээшлээгүй байгаа юм. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжих тусам үүнийг дагаад олон сөрөг үр дагавар гарч буйг иргэд хэлж байна. Төрийн баримталж буй хууль эрх зүйн өнөөгийн байдал хоцрогдмол, үүнийг боловсронгуй болгох шаардлагатайг ч мөн онцоллоо. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль өндөр хурдацтай явж байгаа уул уурхайн үйл ажиллагааг бүрэн зохицуулах чадамжгүй байгааг ч шүүмжлэв. Уул уурхайн хөгжил нь говийн эмзэг хөрсөнд сөрөг нөлөө үзүүлж бэлчээр, усны хомсдолд хүргэх аюул ойрхон байгааг нутгийн иргэд хэлж байлаа. Оюутолгой, Тавантолгойг тойрсон төслүүд хэрэгжиж эхэлсэн ч ард иргэддээ хүрч чадахгүй байгаа нь хөдөө орон нутгийн малчид хөдөлмөрчдийн амьдралаас илт харагдана. Хэрэгжиж буй төслүүдэд орон нутгийн иргэдээс ажилд авдаггүй. Уг нь мэргэжил, мэдлэг олгоод авдаг байвал яасан юм бэ гэсэн саналыг гаргасан. Монгол Улс 3928 ашигт малтмалын талбайтайгаас 2719 нь хайгуулын лицензтэй,1209 нь ашиглалтын талбай юм. Үүнээс Өмнөговь аймагт 387 лицензийн 60 нь ашиглалтын, 326 хайгуулын лиценз байдаг нь улсын хэмжээнд бараг 10 орчим хувийг нь эзэлж байгаа юм.
Энэ оны эхний долдугаар сарын байдлаар нүүрсний экспорт 36, зэсийн баяжмал 29 хувьтай байгаа нь нүүрсний экспорт тогтвортой өсөж буйг харуулж байна. Өмнөговиос Нарийн сухайт, Тавантолгой гэх мэт томоохон ордуудаас нүүрс олборлосноор ордууд үйл ажиллагаагаа явуулж экспортын нүүрсний нөөцийг 100 хувь бүрдүүлж байна. Нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа асуудал нь уул уурхай байгаль орчныг сүйтгэж, малчдын амьдрал ахуйд хүндрэл учруулж байгаа аж. Хэд хэдэн тэрбум төгрөгөөр нь ашиг олдог ч өнөөг хэр нэг км зам тавиагүй байна. Зам тавь гэсэн шаардлагыг тавьдаг ч хэрэгжүүлдэг эрх мэдэлтэн үгүй. Гэтэл "Ногоон бизнесийг дэмжих төсөл шалгаруулна гэж ярих нь ичгэвтэр байлтай. Тэр ч байтугай ИТХ-ын удирдлагуудтайгаа нийлж аймгийн Засаг дарга нь хувь хүртэж суудаг бололтой. Олсон ашгийнхаа цөөхөн хэдэн төгрөгийг нутгийн хишиг нэрийдлээр тарааж иргэдээ хуурчихаад өнөөг хүрчээ.
Нэг талаар Өмнөговь аймгийн эрх мэдэл бүхий хүмүүс хэтэрхий их улстөржиж, намчирхдаг гэхэд бараг хилсдэхгүй. Намчирхах үзэл гаргаж хэдэн сумдаа ч ялгаварлан үздэг гэж иргэд нь хэлж байгаа юм. Уг нь нутгийн иргэд уул уурхайгаасаа дэмжлэг хүртдэг байжээ. Гэтэл өнгөрсөн жил үүнийг нь өөрчлөөд "Өмнөговийн хөгжлийн сан" нэртэй орон нутгийн төрийн өмчит хөрөнгийн сан байгуулж, нөгөө хэдэн төгрөгийг нь авах болжээ. Өнгөцхөн харахад зөв алхам юм шиг харагдах боловч үнэн хэрэгтээ дэмжлэг үзүүлэхээ больжээ. Үүнийгээ хөгжлийн сан руу шилжүүлсэн гэж хэлээд таг чиг болдог гэсэн. Ингээд иргэдийн дэмждэг ганц дэмжлэг нь байхгүй болжээ. Мөнгийг нь иргэдийнхээ халааснаас хумслан хороож өөрсдийнхөө түрүүвчийг түнтийлгэж суугаа ичих нүүргүй хүмүүст юу бодогддог юм бүү мэд. Ингээд бодохоор хөгжиж дэвшиж, дутагдаж гачигдах зүйлгүй амьдарч байгаа гэж төсөөлөгдөж байсан бүхэн талаар болох шиг. Нэгэн бодлын говийн энэ их байгалийн баялаг хэдэн хүний гараар орж, ард иргэддээ очиж чадахгүй байна уу даа гэх харамсал төрж байсан юм. Ард түмнийхээ үгийг сонсож байгаад хөдөө орон нутгийн иргэд талархан хүлээн авч өөрсдийн санаа бодлыг цааш уламжлахыг аминчлан захиж байсан юм. "Ард түмнээ сонсъё" аяны үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, ЗТБХБЯ-ны газрын дарга Д.Наранпүрэв нар иргэдийн холбогдох асуултуудад хариулт өгсөн юм. Мөн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Аймгийн удирдлагуудтай уулзаж аймгийн өмнө тулгамдаж буй асуудлуудад хариулт авсан.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Ц.Жаргал
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Х.Бадамсүрэн гишүүн уул уурхайн салбарын жинхэнэ лидер | Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг цааш хэлэлцэнэ |
|---|


