-Түлшний хомсдолоос үүдэж нефть боловсруулах үйлдвэрийг эрчимжүүлэхээр зэхэж байна. Гэвч төдийлөн үр дүнд хүрэхгүй хэвээр. Магадгүй үйлдвэр байгуулах цаг нь ирсэн ч эрх баригчид хүчлэхгүй байх шиг?
-Манай улсын эдийн засгийн гол цөм болох газрын тосны салбар ОХУ-аас бүрэн хамааралтай байна. ОХУ-д газрын тосны үнэ, нөөцийн асуудал үүсэхэд шууд манай улсад нөлөөлж байх жишээтэй. Иймд нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэх цаг нь болсон.Үүнийг ч ойрын өдрүүдэд болж байгаа үйл явдал харуулж байна. Гэхдээ ойрын хугацаанд авч болох шуурхай арга бол түүхий газрын тосыг шууд экспортлох.Үүнийхээ тодорхой хувийг боловсруулаад бэлэн шатах тос тосолгооны материал болгож буцаан тооцоод эргүүлээд авч болно. Эсвэл түүхий газрын тосыг боловсруулах эдийн засгийн үр ашгийг хангахын тулд хамгийн бага
хүчин чадалтай үйлдвэр байгуулж болох талтай. Хэрэв том үйлдвэр байгуулъя гэж байгаа бол эдийн засгийг нь тооцоолох хэрэгтэй. Дорнодоос Улаанбаатар хүртэл автомашинаар тээвэрлэх нь импортоор авахаас үнэ зардлын хувьд ямар байхыг тооцох ёстой. Бага хүчин чадалтай үйлдвэрийг Дорноговьд барьж болно.Улмаар нөөц ихтэй Араб, ОХУ-аас ч юмуу газрын тос түүхийгээр нь авчраад боловсруулж болно. Ийм байдлаар ажиллах боломж бий.
-Танай намын Удирдах зөвлөлөөр нефть боловсруулах үйлдвэрийн талаар нэлээд эрчимтэй яригдлаа.Яг хэдийд үйлдвэр байгуулахаар болж байх шиг байна?
-Уг нь төлөвлөгөөгөөр бол энэ жил нефть боловсруулах үйлдвэр баригдчих байсан. Харамсалтай нь цаасан дээр бичигдсэн байдлаараа л үлдлээ. Одоогоор судалгаа шинжилгээний ажил л ахицтай явж байна. Гэхдээ Удирдах зөвлөлөөр тодорхой ажлуудыг эрчимжүүлэхээр боллоо.Тэгэхээр холбогдох яамд нь шуурхай ажиллах байх. Боловсруулах үйлдвэр барихад маш их ажил хийх хэрэгтэй. ТЭЗҮ хийнэ, боловсон хүчнээ бэлдэнэ. Нөгөө талаас манайд олборлож байгаа газрын тосны хэмжээ, нөөц баялгийнх нь далайц аль хэр байгааг бодолцох учиртай. Тодорхой хүчин чадлын боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд хэдэн жил ажиллахад хүрэхийг ч тооцоолж байж үйлдвэр байгуулна. Үйлдвэр байгуулах гол хүчин зүйл нь батлагдсан нөөц. Түүн дээрээ л тогтож ярих хэрэгтэй.
-Түлшний асуудал хэдийнээс хэвийн байдалдаа орох бол?
-Түлшний асуудал иргэн бүрийн ахуй амьдралд мэдрэгдэж байна. Иргэдээсээ эхлээд төр засгаа хүртэл үнэн зөв мэдээлэл цэгцтэй ойлголттой байх ёстой.Түлшний хомсдол манайхаас шалтгаалаагүй. Харин манайд нийлүүлэгч улс, тухайн компаниудын бодлогоос хамаарч буй юм. Манай улс 17 мянган тонны нөөцтэй гэж мэдэгдсэн.Үүнийг хэрхэн түгээх вэ, түгээхэд хэд хоног зарцуулах уу.Таван тонн ирж байна гэхэд өдөр хоног нь яаж зохицуулагдах уу, энэ бүгдийг цаг минут өдрөөр нь нарийн хэмжиж хэрэглээндээ зохицуулах хэрэгтэй. Амаргүй л асуудал. Бүлгийн хуралдаан дээр ярьснаар бол долоодугаар сараас нааш жигдрэх боломжгүй гэж байна лээ.
Нийгмийн толь Л.Нинжсэмжид| Х.Бадамсүрэн: Иргэдийн ухамсрыг дээшлүүлэхэд л болно | Х.Бадамсүрэн: Цаасан дээр бичсэнээр бол аль хэдийнэ Нефть боловсруулах үйлдвэртэй болчихсон |
|---|


