gishuun_head_badamsuren
5 сарын 19
  • badamsuren_h_01
  • badamsuren_h_02
  • badamsuren_h_03
  • badamsuren_h_04
  • badamsuren_h_05

Х.Бадамсүрэн: Иргэдийн ухамсрыг дээшлүүлэхэд л болно

Уншсан: 966 И-мэйл Хэвлэх PDF

Энэ удаагийн "Та Туул голын тухай хууль санаачлах уу" булангийнхаа ээлжит санал асуулгаар УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн байр суурийг сонслоо.

-Туул голыг хамгаалах хөдөлгөөн хангалттай өрнөж байна. Ганцхан үр дүн нь түүн шигээ байж чадахгүй байгаа.Тиймээс Туул голыг хамгаалах хууль гаргавал яасан юм бэ?

-Туул гол манай улсын хувьд өндөр ач холбогдолтой. Аливаа улс орны нийслэлийн дундуур ямар нэг гол урсдаг шүү дээ. Зарим нь бүр хиймлээр хийчихсэн байдаг.Түүнийгээ их арчилж, хамгаалдаг.Тэр гол нь хотын уур амьсгалыг зөөллөж байдаг.Тэр утгаараа Туул голоо онцгой хамгаалах хэрэгтэй. Ер нь гол бохирдож байгаа нь нийслэлчүүдээс шалтгаалж байгаа. Эрэг дээр нь очоод хувцас, badamsuren_gishuunхивс, машинаа ч угааж байх жишээтэй.Түүнийг цэгцтэй, зохион байгуулалттай болгомоор байна. Эрэг хавиар нь барьж байгаа барилга байгууламжид анхаармаар байгаа юм.Үүнийг хууль гаргаж зохицуулна гэхээсээ илүү иргэдийн ухамсрыг дээшлүүлмээр байна. Нийслэлийн захиргаа, иргэдийн хурлынхан ч энэ тал дээр анхаармаар байгаа юм. Бидэнд ердөө сэтгэл л дутаад байна.

-Хэрвээ зайлшгүй хууль батлах хэрэгтэй гэж үзвэл та санаачлах уу?

-Зайлшгүй хууль хэрэгтэй байна. Хууль гаргаж байж тэр бүхнийг цэгцэлнэ гэвэл болохгүй юмгүй. Нийслэлчүүдэд хэрэгтэй, Туул голоо аварч чадна гэвэл хоёр гараа өргөж хуулийн төслийг дэмжихэд бэлэн.

Монголын мэдээ Н.Пунцагболд

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.