
Уул уурхайн олборлон баяжуулах болон боловсруулах үйлдвэр, цогцолборууд
|
дд |
Байршил |
Хүчин чадал |
Шинээр бий болох боломж |
Төслийн ач холбогдол |
|
||||||
|
Ажлын байр |
Зам харилцаа |
Эрчим хүч |
|
||||||||
|
Нэг. Алт цэвэршүүлэх үйлдвэр |
|
||||||||||
|
1
|
Улаанбаатар |
Жилд 10 -15 тн алт цэвэршүүлэх |
Үйлдвэрийн барилгын ажилд 180, үндсэн үйл ажиллагааны явцад 100 тогтмол ажлын байр бий болно. |
|
|
Дотооддоо 99.99 хувийн агуулгатай цэвэр алт (шижир алт) гаргаж авдаг болсноор алтыг гадаадад цэвэршүүлэх зардал хэмнэгдэж, дотоодын зах зээлд шингэж үлдэнэ. Хууль бусаар алт хилээр гаргах явдлыг таслан зогсоох, бодитой алхам болно. Олборлосон алтаа бүрэн хяналтад авах өргөн боломж нээгдэж, МУ-ын эрдэнэсийн сан аривжина. Улсын төсвийн орлого нэмэгдэнэ. |
|
||||
|
Хоёр. Уул уурхайн баяжуулах үйлдвэр |
|
||||||||||
|
2 |
Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюутолгойн зэс-алтны орд |
Жилд 30-54 сая.тн хүдэр олборлон баяжуулах |
Үйлдвэрийн барилгын үе шатанд 10,000 орчим хүн ажиллана. Цаашид олон арван жил үргэлжлэх үйлдвэрлэлийн шатанд 5000 доошгүй тогтмол ажлын байр бий болно. |
Оюу Толгой – Гашуун сухайтын чиглэлд 105 км, Оюу толгой – Ханбогдын чиглэлд 40 км, Улаанбаатар – Мандалговь – Даланзадгад – Тавантолгой – Оюу толгой чиглэлд 850 км хатуу хучилттай авто зам тавигдана. Ухаахудаг – Оюу толгой – Гашуун сухайтын боомтын чиглэлд 215 км, Тавантолгой – Цагаан суварга – Зүүн баян чиглэлд 380 км төмөр зам тавигдаж, Өмнийн говь Монгол улсын төмөр замын төв шугамтай холбогдоно. Ингэснээр манай улсын төмөр замын сүлжээ өргөжинө. |
Оюу Толгойн орд дээр 150 мВт-ын нөөцийн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа бөгөөд Оюутолгой-Цагаан суварга чиглэлд 220 кВт-ын 150 км, Даланзадгад-Таван толгой чиглэлд 35 кВт-ын 85 км, Мандалговь-Таван толгой-Оюу толгойн 220 квт-ын 400 орчим км агаарын шугам тус тус тавигдана. |
Ажиллах хүчийг ихэвчлэн говийн аймгуудаас бүрдүүлэх бөгөөд Өмнийн говийн зам харилцаа, эрчим хүч, усан хангамж зэрэг дэд бүтцийн болон нийгмийн асуудлууд цогцоор шийдвэрлэгдэж, бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна. Ханбогд сумын төв өргөжиж, 30,000 хүн амтай жишиг хот бий болно. Мөн аймгийн төв Даланзадгад болон Баян-Овоо, Манлай сумдын төв өргөжих болно. |
|
||||
|
3 |
Дорноговь аймаг, Мандах сум, Цагаан суваргын зэс-молибдений орд |
Жилд 10-15 сая.тн хүдэр олборлон баяжуулах |
Үйлдвэрийн барилгын ажлын үед 1000, үндсэн үйлдвэрлэлийн үед 1100 ажлын байр бий болно |
|
|||||||
|
Гурав. Зэсийн баяжмал боловсруулах /зэс хайлуулах/ үйлдвэр |
|
||||||||||
|
4 |
Орхон аймаг, Эрдэнэт хот |
Жилд 500 мян.тн зэсийн баяжмал боловс руулах (зэс хайлуулах) |
Үйлдвэрийн барилгын үе шатанд 2000 орчим хүн, ажиллаж, үндсэн үйл ажиллагааны үед тогтмол 1000 орчим хүний ажлын байр бий болно. |
|
|
Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн болох нэмүү өртөг шингэсэн цэвэр зэсийн (аранжин зэс) үйлдвэрлэл бий болно. Цаашид элекроникийн үйлдвэрлэл шинээр бий болох боломж бүрдэнэ. Ажлын байр шинээр нэмэгдэж, ажилгүйдлийг тодорхой хэмжээгээр бууруулна. Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ.
|
|||||
|
5 |
Өмнөговь, Дорноговь аймаг |
Жилд 1 сая тн зэсийн баяжмал боловсруулах (зэс хайлуулах) |
Үйлдвэрийн барилгын үе шатанд 3000 орчим хүн, ажиллаж, үндсэн үйл ажиллагааны үед 1500 орчим хүний тогтмол ажлын байр бий болно |
|
|
||||||
|
|
Дөрөв. Хар төмөрлөгийн цогцолбор |
|
|||||||||
|
6
|
Дархан -Уул, Сэлэнгэ аймаг |
Жилд 5 -7 сая тн хүдэр олборлон баяжуулах |
Төмөрлөгийн цогцолбор барьж байгуулах ажилд 3,000 орчим хүн ажиллаж, үндсэн үйлдвэрлэлийн үед 1,000 хүн ажиллана. Дагалдан байгуулагдах үйлдвэрүүдэд нийт 4,000 орчим ажлын байр бий болно. |
Төмрийн хүдрийн 229 сая.тн нөөцөд тулгуурлан жилд 5 -7 сая тн хүдэр олборлон баяжуулах үйлдвэр, тэндээс гарах баяжмалыг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах цогцолбор байгуулагдах юм. Ийнхүү хадаас, зүү, товч, төмөр утас, тор, сүлжмэл, татлага, канат, төрөл бүрийн ган зэрэг металл хийцийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болно. Хөрөнгө оруулалт 1,5 сая ам.доллар, 3000 хүн ажлын байраар хангагдана. Төмрийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах ба мөн эскпортод гаргах болно. Цаашид машины үйлдвэрлэл хөгжих үндэс суурь тавигдана.
Энэхүү цогцолборыг дагалдан дараах үйлдвэрүүд хөгжинө.
|
|
||||||
|
7
|
Дорноговь аймаг, Сайшанд хот
|
Жилд 2-3 сая тн төмрийн баяжмал боловсруулах |
Хайлах үйлдвэр барих ажилд 3,000 орчим хүн ажиллаж, үндсэн үйлдвэрлэлийн үед 1,000 хүн ажиллана.
|
|
|||||||
|
8 |
Дархан-Уул аймаг, Төмөрлөгийн үйлдвэр |
Өргөтгөл, хүчин чадлыг ТЭЗҮ-ээр тогтооно |
Өргөтгөлийг барьж байгуулах ажилд 500 орчим хүн ажиллаж, үндсэн үйлдвэрлэлийн үед нийтдээ 1,500 хүн ажиллана. |
|
|
Дотоодын хэрэгцээнд шаардагдах бүх төрлийн барилгын арматурыг үйлдэрлэх болно. Улс орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. |
|
||||
|
9 |
Архангай, Дорнод аймаг |
Хар төмөрлөгийн жижиг, дунд оврын үйлдвэрүүдийн хүчин чадлыг ТЭЗҮ-ээр тогтооно |
Төмөрлөгийн цогцолбор барьж байгуулах ажилд 500 орчим хүн ажиллаж, үндсэн үйлдвэрлэлийн үед 800 хүн ажиллана. |
|
|
Эдгээр аймгуудад ажлын байр шинэ бий болж, улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. |
|
||||
|
10 |
ТЭЗҮ-ээр тогтооно |
Жилд 100 мянган тн ган бөмбөлөг үйлдвэрлэх |
Үйлдвэр барих байгуулах ажилд 500 орчим хүн ажиллаж, үндсэн үйлдвэрлэлийн үед 200 хүн ажиллана |
|
|
Импортыг орлох шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болж, уул уурхайн баяжуулах үйлдвэрүүд болон цахилгаан станцуудын ган бөмбөлөгийн хэрэгцээг бүрэн хангана. Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. |
|
||||
|
Тав. Уул уурхай-Эрчим хүч-Кокс, Химийн цогцолбор |
|
||||||||||
|
11 |
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Таван толгойн нүүрсний орд |
Жилд 30 сая.тн нүүрс олборлон баяжуулах |
Цогцолборын бүтээн байгуулалтын үе шатанд 3,500 хүн ажиллаж, үндсэн үйл ажиллагааны үед 4,000 орчим ажлын байр бий болно. |
Даланзадгад-Гашуунсухайт чиглэлд 290 км авто зам баригдана. Даланзадгад-Тавантолгой- Оюутолгой-Цагаан суварга-Зүүнбаян чиглэлд 680 км төмөр зам тавигдана. |
Улаанбаатар-Мандалговь-Тавантолгойн чиглэлд 220 кВт-ын 500 км цахилгаан дамжуулах агаарын шугам тавигдана. Таван толгойн ордын Ухаа худгийн хэсэгт 18 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барьж эхлээд байна. Цаашид том оврын цахилгаан станц байгуулагдана. |
Таван толгойн ордыг түшиглүүлэн эрчим хүч, коксжих нүүрс, завсрын бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулна. Цогтцэций сумын төв өргөжиж, 20,000 хүн амтай жишиг хот бий болно. Энэ нь бүс нутгийн жигд хөгжлийг хангах, төв уруу тэмүүлсэн нүүдлийг сааруулж, нийслэлийн хүн амын төвлөрлийг бууруулах чухал ач холбогдолтой юм. |
|
||||
|
12 |
Дорноговь аймаг, Сайншанд хот |
Жилд 2 -3 сая тн кокс үйлдвэрлэх |
Цогцолборын бүтээн байгуулалтын үе шатанд 2,000 хүн ажиллаж, үндсэн үйл ажиллагааны үед 1,200 орчим ажлын байр бий болно. |
Даланзадгад - Таван толгой – Оюу толгой – Зүүнбаян - Сайшандын чиглэлд 600 км төмөр зам тавигдана. |
|
|
|
||||
|
Зургаа. Уул уурхай-Эрчим хүчний цогцолбор |
|
||||||||||
|
13 |
Өмнөговь аймаг, Нарийн сухайтын нүүрсний орд
|
Жилд 8 сая.тн нүүрс олборлон баяжуулах, боловсруулах |
Цогцолборын бүтээн байгуулалтын үе шатанд 800 хүн ажиллаж, үндсэн үйл ажиллагааны үед 1,000 орчим ажлын байр бий болно.
|
55 км хатуу хучилттай авто зам, 60 км төмөр зам тавигдана
|
Шивээ хүрэн-Нарийн сухайтын чиглэлд 110 квт-ын 60 км цахилгаан дамжуулах агаарын шугам тавигдаж, дунд оврын цахилгаан станц баригдана. |
Эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болж эрчим хүч экспортлох болно. Улс, орон нутгийн төсвийн орлого эрс нэмэгдэнэ
|
|
||||
|
14 |
Ховд аймаг, Хөшөөтийн нүүрсний орд |
Жилд 5 сая тн нүүрс олборлон баяжуулах |
Баяжуулах үйлдвэр, 12 мВт-ын цахилгаан станцын барилгын ажлын үед 800 орчим хүн ажиллана. Үндсэн үйл ажиллагаанд нийтдээ 1,000 хүн тогтмол ажиллана. |
Булганы боомт хүртэл 210 км хатуу хучилттай авто зам баригдаж байна. Тус ордын ашиглалтын үед нисэх онгоцны буудал барихаар төлөвлөж байна. |
Хөшөөтийн уурхайг түшиглэн цахилгаан станц баригдаж, орон нутгийн хэрэглэгчдэд эрчим хүч түгээх агаарын шугам баригдана. |
Баруун бүс нутагт байгаа энэ ордын ашиглалт нь бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулахаар байна. Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. |
|
||||
|
15
|
Говьсүмбэр аймаг, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай
|
Жилд 5 сая.тн нүүрс олборлон баяжуулах
|
Том оврын цахилгаан станцын барилгын ажлын үед 1,500, ашиглалтын үед 1000 орчим тогтмол ажлын байр бий болно. |
Чойр-Шивээ Овоогийн хооронд 30 км хатуу хучилттай авто зам баригдана. |
Том оврын цахилгаан станц баригдаж, Замын үүдийн чиглэлд 220 кВт-ын 420 км цахилгаан дамжуулах агаарын шугам тавигдана. |
Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн том оврын цахилгаан станц барьж байгуулснаар 10,000 орчим хүн амтай тосгон байгуулагдан, энэ бүс нутагт үйлдвэрлэл эрчимтэй хөгжих боломж бүрдэнэ. Мөн станцын хаягдлыг барилгын материалын үйлдвэрт ашиглах боломжтой.
|
|
||||
|
16 |
Улаанбаатар хот, Багануур Дүүрэг, Багануурын нүүрсний уурхай |
Жилд 5 сая.тн нүүрс олборлон баяжуулах |
Том оврын цахилгаан станцын барилгын ажлын үед 1,500, ашиглалтын үед 1000 орчим тогтмол ажлын байр бий болно. |
|
|
Нийслэлийн цахилгаан, дулааны хэрэгцээг бүрэн ханган, Улаанбаатар хот дахь зарим цахилгаан станцуудын ажлын горимыг уян хатан болгох боломж бүрдэнэ. |
|
||||
|
Долоо. Холимог металлын баяжмал боловсруулах үйлдвэр |
|
||||||||||
|
17 |
Дорнод болон Сүхбаатар аймаг
|
Жилд 100 -150 мян.тн баяжмал боловс руулах
|
Үйлдвэрийн барилгын ажлын үед 450, үндсэн үйл ажиллаанд 200 ажлын байр бий болно. |
Чойбалсан-Эрээн цавын боомтын чиглэлд 250 км, Өндөрхаан-Баруун урт-Бичигтийн боомтын чиглэлд 500 км урт хатуу хучилттай авто зам, Сайншанд-Баруун урт-Хөөтийн чиглэлд 410 км, Хөөт-Чойбалсан чиглэлд 135 км, Хөөт-Бичигтийн боомтын чиглэлд 170 км төмөр зам тус тус тавигдана. |
Багануур-Өндөрхаан-Чойбалсан чиглэлд 220 кВт-ын 480 км цахилгаан дамжуулах агаарын шугам баригдана. |
Шинэ нэр төрлийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болно. Цаашид элекроник, машины үйлдвэрлэл шинээр бий болох боломж бүрдэнэ. Ажлын байр шинээр нэмэгдэж, ажилгүйдлийг тодорхой хэмжээгээр бууруулна. Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. |
|
||||
|
Найм. Бага оврын Уул уурхай-Металлургийн үйлдвэр |
|
||||||||||
|
18 |
Баян-Өлгий аймаг, Асгатын мөнгөний орд |
Жилд 600 мян.тн хүдэр олборлон баяжуулах үйлдвэр |
800 орчим ажлын байр бий болно. |
Өлгий-Асгатын 150км зам тавигдана. Хөрш орнуудтай хатуу хучилттай авто замаар холбогдоно. |
Баян-Өлгий аймгийг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгоно. 150 орчим км цахилгаан дамжуулах шугам тавигдана. |
Баян-Өлгий аймаг болон бүс нутаг эрчимтэй хөгжих боломж бүрдэнэ. Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. |
|
||||
|
Ес.Уул уурхай - Химийн үйлдвэр |
|
||||||||||
|
19 |
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум, Бүрэнхааны фосфоритын орд |
ТЭЗҮ-ээр тогтооно |
Үйлдвэрийн барилгын ажилд 1,500 орчим, үйлдвэрлэлийн үе шатанд 1,000 ажлын байр бий болно. |
Эрдэнэт–Бүрэнхаанын чиглэлд 400 км төмөр зам тавигдана. |
|
Химийн үйлдвэрлэл хөгжиж, шинэ нэр төрлийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болно. Төрөл бүрийн бордоог үйлдвэрлэдэг болсноор газар тариаланг эрчимтэй хөгжүүлэх боломж бүрдэнэ. Өөрийн орны бордооны хэрэгцээг бүрэн ханган, цаашид экспортод гаргах болно. |
|
||||
|
20 |
Хэнтий аймаг, Дархан сум, Бор-Өндөрийн үйлдвэр |
Жилд 130 мян. тн жоншны баяжмал боловсруулах үйлдвэр |
Үйлдвэрийн барилгын ажилд 500 орчим, үйлдвэрлэлийн үе шатанд 300 ажлын байр бий болно. |
|
|
Өртөг шингэсэн шинэ нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болно.
Төмөрлөгийн болон химийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд болох жоншны үйлдвэрлэл нэмэгдэнэ. Орон нутагт ажлын байр шинээр бий болж, улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. |
|
||||
|
21 |
Хэнтий аймаг, Батноров сум, Бэрхийн уурхай |
Жилд 300 мян. тн жоншны хүдэр олборлон баяжуулах үйлдвэр |
Үйлдвэрийн барилгын ажилд 1,200 орчим, үйлдвэрлэлийн үе шатанд 1,000 ажлын байр бий болно. |
|
|
|
|||||
|
22 |
Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Дунд гол |
Давс боловсруулах үйлдвэр ийн хүчин чадлыг ТЭЗҮ-гээр тогтооно. |
Үйлдвэрийн барилгын ажилд 300 орчим, үйлдвэрлэлийн үе шатанд 100 ажлын байр бий болно. |
|
|
Давсны бүтээгдэхүүний орон нутгийн хэрэгцээг бүрэн ханган, эскпортын шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болно. Орон нутагт ажлын байр шинээр бий болж, улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. |
|
||||
|
Арав. Ураны үйлдвэр |
|
||||||||||
|
23 |
Дорнод аймаг
|
ТЭЗҮ-ээр тогтооно |
|
Сайншанд –Баруун Урт - Чойбалсан чиглэлд 1,200 км төмөр зам тавигдана. Орон нутгийн авто зам шинээр тавигдана. |
|
Эрчим хүчний найдвартай, манай улсын хувьд цоо шинэ эх үүсвэр бий болно. Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. |
|
||||
|
24 |
Дорноговь аймаг |
ТЭЗҮ-ээр тогтооно |
|
Орон нутгийн авто зам шинээр тавигдана. |
|
|
|||||
|
Арван нэг. Газрын ховор элементийн үйлдвэр |
|
||||||||||
|
25 |
Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум, Мушгиа худаг |
ТЭЗҮ-ээр тогтооно |
Үйлдвэрийн барилгын ажилд 600 орчим, үйлдвэрлэлийн үе шатанд 300 ажлын байр бий болно. |
Орон нутагт хатуу хучилттай авто замын сүлжээ бий болно. |
|
Сансар, цөмийн технологи, тусгай зориулалтын өндөр чанарын хайлшууд, электроникийн үйлдвэрлэлд онцгой ач холбогдолтойгоор ашиглагддаг, өндөр үнэ цэнэтэй, цоо шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болно. Мөн түүнчлэн дэвшилтэт шинэ техник, технологи нэвтэрч, шинжлэх ухаан, техник хурдацтай хөгжинө. |
|
||||
|
26 |
Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, Хотгор
|
ТЭЗҮ-ээр тогтооно |
|
|
|
||||||
|
27 |
Дорноговь аймаг, Хатанбулаг сум, Лугийн гол
|
ТЭЗҮ-ээр тогтооно |
Үйлдвэрийн барилгын ажилд 300 орчим, үйлдвэрлэлийн үе шатанд 150 ажлын байр бий болно. |
|
|
|
|||||
|
28 |
Ховд аймаг, Мянгад сум, Халзан бүргэтэй
|
ТЭЗҮ-ээр тогтооно |
Үйлдвэрийн барилгын ажилд 300 орчим, үйлдвэрлэлийн үе шатанд 150 ажлын байр бий болно.
|
|
|
|
|||||
|
Арван хоёр. Газрын тосны үйлдвэр |
|
||||||||||
|
29 |
Дархан-Уул аймаг
|
Жилд 2 сая тн газрын тос боловсруулах |
Үйлдвэрийн барилгын ажилд 400 орчим, үйлдвэрлэлийн үе шатанд 150 ажлын байр бий болно. |
|
|
Импортын газрын тос боловсруулж шатах тосох материалын өөрийн хэрэгцээг хангах үндэс суурийг тавина. |
|
||||
|
30 |
Дорноговь аймаг
|
Жилд 1-2 сая тн газрын тос боловсруулах |
Түүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажилд 300 орчим, үйлдвэрлэлийн үе шатанд 100 ажлын байр бий болно. |
|
|
Өөрийн орны газрын тосыг боловсруулж, хямд өртөгтэй шатах тосох материал үйлдвэрлэдэг болж импортын хараат байдлаас гарна. Цоо шинээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ажлын байр бий болж, улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. |
|
||||
|
31 |
Дорнод аймаг |
Жилд 1-2 сая тн газрын тос боловсруулах |
Хөөт-Тамсагбулаг-Нөмрөгийн боомт чиглэлд 380 км төмөр зам баригдана. |
|
|
||||||
|
Арван гурав. Барилгын материалын үйлдвэр |
|
||||||||||
|
32
|
Дорноговь аймаг |
Жилд 1 сая тн цемент үйлдвэрлэх |
Үйлдвэрийн барилгын ажилд 1,000 орчим, үйлдвэрлэлийн үе шатанд 500 ажлын байр бий болно. |
|
|
Өөрийн орны бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалын түүхий эдийг боловсруулж, хямд өртөгтэй барилгын материал үйлдвэрлэдэг болж импортын хараат байдлаас бүрэн гарна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэн, улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. |
|
||||
|
33 |
Дорноговь аймаг, Сайншанд хот
Дорнод аймаг, Чойбалсан хот |
Төмөр замын бетон дэрний үйлдвэр |
|
|
|
Төмөр замын бүтээн байгуулалтад шаардагдах үндсэн гол материалыг өөрийн оронд үйлдвэрлэдэг болж импортын хараат байдлаас бүрэн гарна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэн, улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. |
|
||||
|
Арван дөрөв. Усны бодлогын хүрээлэн |
|
||||||||||
|
34 |
Дундговь аймаг, Мандалговь хот
|
|
100 шахам ажлын байр шинээр бий болно. |
Мэдээлэл харилцааны сүлжээ, сан бий болно. |
|
Манай оронд төдийгүй, дэлхийн хэмжээнд усны асуудал хурцаар тавигдаж буй энэ цаг үед улс орны усны бодлогыг олон улсын бодлоготой уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх бодитой боломж бүрдэнэ. |
|
||||
|
Арван тав. Уул уурхайн үйлдвэрлэл, нөхөн сэргээлт, байгаль орчны бодлогын хүрээлэн |
|
||||||||||
|
35 |
Өмнөговь аймаг, Даланзадгад хот
|
|
150 орчим ажлын байр шинээр бий болно. |
Мэдээлэл харилцааны сүлжээ, сан бий болно. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн амьд холбоо бий болно. |
|
Улс орны эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох эрдэс баялагийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээлэлтэй болж, цэгцтэй ойлголт нэгдсэн байр суурьт хүрэх бодит боломж бий болно. Ингэснээр эрдэс баялагийн салбарыг төрийн цэгцтэй, алсын хараатай бодлогоор хөгжүүлэхэд тус дөхөм болох юм. |
|
||||
Эдгээр уул уурхайн олборлон баяжуулах, боловсруулах үйлдвэр, цогцолборуудыг барьж байгуулах хүрээнд:
- Эхний шатанд 10-20 мянган хүн амтай хэд хэдэн хот суурин шинээр бий болж, улмаар хот суурингууд өргөжин тэлж, оршин суугчдын тоо 40-80 мянгад хүрэх төлөвтэй байна. Эрдэнэт, Дархан, Даланзадгад, Сайншанд, Чойбалсан хотуудад болон бараг бүх аймагт шинэ бүтээн байгуулалт хийгдэнэ.
- 41,5 мянган хүн уул уурхайн олборлон баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд болон эрчим хүчний эх үүсвэрүүдийг барих бүтээн байгуулалтын ажилд, 30,5 мянган гаруй мэргэжилтэй боловсон хүчин үндсэн үйлдвэрлэлийн ажилд шаардлагатай болох дүр зураг харагдаж байна. Түүнчлэн ХАА, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлд олон мянган ажлын байр шинээр бий болж, улсын аж ахуйн бүхий л салбарын хөгжилд түлхэц өгнө. Барилгын материалын үйлдвэрлэл эрчимтэй хөгжих боломж бий болно.
- Уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжих нэг үндэс нь дэд бүтэц байдаг бөгөөд дээрх үйлдвэрүүдийг барьж байгуулахын тулд 2300 гаруй км хатуу хучилттай авто зам, 4600 гаруй км төмөр зам, 2300 км цахилгаан дамжуулах шугам, дулааны цахилгаан станц 4, мөн хилийн боомтууд, төмөр замын өртөө, нисэх онгоцны буудлуудыг барьж байгуулахаар урьдчилан төлөвлөж байна.

- Алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах
- Оюу толгойн Уул уурхайн баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах
- Эрдэнэтийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулах /зэс хайлуулах/ үйлдвэрийг барьж байгуулах
- Төмөртэйн болон бусад төмрийн хүдрийн ордуудыг түшиглүүлэн хар төмөрлөгийн цогцолбор барьж байгуулах
- Уул уурхай-Эрчим хүч-Кокс, Химийн цогцолбор барьж байгуулах
- Нарийн сухайтын Уул уурхай-Эрчим хүчний цогцолбор барьж байгуулах
- Цайрын баяжмал боловсруулах үйлдвэр барьж байгуулах
- Газрын тосны үйлдвэрлэл барьж байгуулах
- Бага оврын Уул уурхай-Металлургийн үйлдвэр барьж байгуулах
- Дорнодын Ураны үйлдвэр барьж байгуулах
- Дорноговийн Ураны үйлдвэр барьж байгуулах
- Сайншанд дахь Коксын үйлдвэр барьж байгуулах
- Сайншанд дахь Гангийн үйлдвэр барьж байгуулах
- Ган бөмбөлгийн үйлдвэр барьж байгуулах
- Архангай аймаг дахь жижиг дунд оврын хайлах үйлдвэр барьж байгуулах
- Дорнод аймаг дахь жижиг дунд оврын хайлах үйлдвэр барьж байгуулах
- Уул уурхай- Химийн цогцолбор барьж байгуулах
- Газрын ховор элементийн үйлдвэр барьж байгуулах
Монгол Улсын эрчимтэй хөгжлийн эрдэс баялагийн нөөцөд тулгуурласан загвар
- Эрдэс баялаг, хөдөө аж ахуйн салбарын хоршсон хөгжил
- Монгол Улсын дөрвөн зүгийн төгөлдөршлийн бодлогыг хэрэгжүүлж, Өмнөговь, Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод аймгийг өөрийн орны хөгжлийн загвар аймгууд болгон хөгжүүлэх хөтөлбөр
- Эрдэс баялагийн нөөцөд тулгуурлан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх арга зам, дэс дараалал
- Уул уурхайн олборлон баяжуулах, боловсруулах үйлдвэр, цогцолборуудын жагсаалт
- Монгол Улсын эрчимтэй хөгжлийн эрдэс баялагийн нөөцөд тулгуурласан загварыг бий болгон хэрэгжүүлснээр хүрэх үр дүн