- 1976-1978 онд Улаанбаатар хотын автобус баазад инженерээр ажилласан.
- МУИС-ийг төгсөх жилдээ санаалчилсан “Улаанбаатар хотын автобусны хөдөлгөөнийг хянах төхөөрөмж” сэдэвтэй бүтээл нь ШБОС үзэсгэлэнгээр алтан медаль авсан тул сургуулиа төгсөнгүүт залуу инженерийг Тээврийн яамнаас Улаанбаатар хотын автобус баазын инженерээр томилон ажиллуулжээ. Тэнд хоёр жил идэвх санаачлагатай ажилласан байна.
- 1978-1988 онд Аймгийн Тээврийг удирдах газрын ерөнхий инженер, газрын даргаар ажилласан.
- Аймгийнхаа тээврийн үндсэн үүргийг гүйцэтгэдэг, тээвэрчид нь хэдэн зуугаар тоологддог уг томоохон байгууллагыг удирдах үедээ тэрбээр найман төрлийн ШБОС санаачилж, үйлдвэрт нэвтрүүлж, хамт олныг оновчтой зохион байгуулснаар улсын хэмжээнд дөрвөн жил дараалан тэргүүн байр эзэлжээ.
- 1990-1991 онд АДХГЗ-нд хэлтсийн дарга,
- 1992 онд орон нутгийн анхны ардчилсан сонгуулиар аймгийн депутат,
- 1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ний ерөнхий захиралаар ажилласан. Х. Баделхан 1990 онд Москвагийн Удирдлагын академийг төгсөж ирээд байх үед нийгэм, эдийн засгийн хямрал өрнөж, ард иргэд хоол хүнсээр гачигдан бухимдалд орж байв. Х. Баделхан тэр үед гадаад худалдааны “Өркен” компанийг байгуулж, импортоор өргөн хэрэглээний хүнсний бараа оруулж ирснээр бэрхшээлээс аварсан гэдэг.
- 1994-2000 онд зам барилгын “Жол ”ХК-ний ерөнхий захирал,
- 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байв.
- Түүнийг засаг дарга байх энэ үед Баян-Өлгий аймаг 2000-2004 онд хийгдсэн ажлаараа тэргүүний аймгуудын нэгэнд багтсан. Тэр үед аймаг өрөнд дарагдсан, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ олон сараар аваагүй арга ядсан хүмүүс бухимдаж байжээ.
- 2005-2008 онд Зам барилга үйлдвэрлэлийн “Жол” ХК-ний ерөнхий захирлаар,
- 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2008 оноос УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.
- 1980 онд МАХН-ын гишүүнээр элссэн.
- 1999-2005 онд аймгийн МАХН-ны хорооны дарга,
- 1990 оноос аймгийн Ардын хурлын депутат,
- 1990 оноос тасралтгүй Аймгийн ИТХ-ын төлөөлөгч,
- 1999 оноос МАХН-ын бага хурлын гишүүнээр сонгогдож байсан.
- Х.Баделханы аймаг удирдсан 2000-2004 он бүтээн байгуулалтын жилүүд байсан юм.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Боловсрол, мэргэжил |
|---|



