Шинэ Vндсэн хуультай болж, бvх нийтийн сонгууль явуулснаас хойш бvх шатны сонгууль булхай, будлиангvй явж ирсэнгvй. Сонгуулийн санал хураалтын дараа ялагдсан нэр дэвшигч ёс юм шиг гомдол мэдvvлдэг. Мєн сонгогчдын саналыг луйвардах, худалдан авах vйл ажиллагаа санал хураалтын vед гарна. Иймд сонгуулийн тогтолцоог шинэчлэхээр гишvvд хэд хэдэн хуулийн тєсєл боловсруулж єргєн барьсны дагуу парламентаар хэлэлцvvлж байгаа. Хуулийн тєслvvдийн талаар УИХ-ын гишvvн Х.Баделхантай ярилцлаа.
-Хэлэлцэж буй Сонгуулийн хуулийн тєслvvдийн талаар ямар бодолтой байна вэ?
-Хуучин явж ирсэн зарчмаа єєрчилж, шинэ системээр явуулах хуулийн хоёр тєсєл єргєн баригдсан. Єєрєєр хэлбэл, можаритор тогтолцоогоо больж пропорциональ руу орох юм. Энэ нь нийгмийн хєгжил, хvн амын тоо, газар нутгийн хэмжээнээс шалтгаалж байгаа болов уу. УИХ-ын гишvvн Лvндээжанцан нарын боловсруулсан тєсєл улс нэг тойрог байхаар тусгасан байна билээ. Харин Батлан хамгаалахын сайд Болдынх бvсчилсэн мандаттай байхаар тусгаж. Оруулж ирсэн хоёр тєслєєр сонгууль явуулахад багагvй бэрхшээл гарна гэж vзэж байна.-Чухам ямар бэрхшээл гарах бол?
-Сонгуулийн санал хураалтын цаасан дээр бараг 300 орчим хvний нэр бичигдэх нь. Эдгээр нэр дэвшигчийн нэрсийг нэг хавтгайд буулгана гэдэг амаргvй. Тэгэхээр бараг жижиг хэмжээний ном хэвлэж таарна. Сонгогч уг номоо уншиж танилцаад нэг хvн дугуйлна гэж vзвэл хэдий хэрийн хугацаа орох вэ. Залхуурсан нэг нь мэддэгээрээ гээд шууд л АН болон МАХН-ын нэг хvнийг дугуйлаад гарна. Ингэхээр бусад гэсэн ойлголт vгvй болно шvv дээ. Ер нь, 300-гаас нэг хvн дугуйлах зарчим буюу иймэрхvv маягаар явуулах манай улсын нєхцєлд тохирохгvй. Олонд танигдсан хvмvvс л сонгогдох боломжтой хувилбар.-Л.Болд гишvvний тєслийн хувьд?
-Нєгєє хувилбар нь Монгол Улсыг улс тєрийн газар нутагт хуваах юм. Гэхдээ хэрхэн яаж гэдэг нь тодорхойгvй. Хэдэн аймгийг нэгтгэх, эсвэл хvн амын тоог харгалзах уу гэсэн олон асуулт бий. Ер нь, тєслvvдэд тусгасан заалт нь эмэгтэйчvvд болон vндэсний цєєнхийн тєлєєлєлд халтай, нэр дэвшсэн ч гарах магадлал тун бага л харагдаад байгаа юм.-Тэгэхээр та хоёр хуулийн тєслийг дэмжихгvй байгаа хэрэг vv?
-Тийм. Дэмжих боломжгvй юм. Эмэгтэйчvvд, vндэсний цєєнхийн тєлєєлєл сонгогдож чадахгvй. Зєвхєн улс тєрийн намуудын удирдлагуудын тоглоомын асуудал болно. Тэд єєрсдийн тааллаар бvх асуудлыг шийднэ. Ганцхан би ч vvнийг эсэргvvцээд байгаа хэрэг биш. Олон гишvvн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.-Таны бодлоор ямар систем сонгож, хэрхэн явуулах хэрэгтэй гэж vзэж байна вэ?
-Олон санаат оргож босохгvй гэсэн vг бий. Тиймээс хуучин хууль, системээ оролдохгvйгээр 2012 оны сонгуулиа явуулбал яасан юм бэ гэсэн бодолтой байна.-Можаритор тогтолцоогоор явуулахад булхай, будлиан байнга гарч, аль нэг тойргоос гарч сонгогдсон нэр дэвшигч парламентад орж, бvрэн эрхээ эдэлж чадахгvй жил тvvнээс дээш хугацаагаар хvлээх тохиолдол гарч байсан. Тиймээс тогтолцоогоо солих гээд байгаа юм биш vv?
-Арван хуруу тэгш хvн гэж байдаггvй гэдэг шиг ямар ч зvйл тєгс биш. Бидний баталж буй хууль ч тєгс тєгєлдєр болохгvй. Аль ч улс орны хууль тєгс байдаггvй. Ганцхан хэрэгжvvлэх зарчим, хяналт л сайн байх ёстой. Хууль гаргасан бол дагаж мєрдєн тvvнд хяналт тавиад байвал асуудал vvсэхгvй. Хуучин хуульд засвар єєрчлєлт оруулаад томсгосон можаритораар явах боломжтой. Ганцхан санал єгєх, тоолох, иргэний бvртгэлийн асуудлаа шийдэж, хянаж чадахгvй байна. Vvнийгээ л сайжруулчихвал элдэв маргаан будлиан vvсэхгvй болов уу. Vvссэн ч ємнєхєєсєє бага байна.-Хvчин тєгєлдєр мєрдєгдєж байгаа хуульд ямар єєрчлєлт оруулах хэрэгтэй гэж?
-Намууд ялалт байгуулахын тулд том том зvйл амладаг. Дараа нь, тvvнийгээ биелvvлэх гэж зvдэрч байна. Єргєн барьсан хоёр хуульд мєнгєн амлалт єгєхийг хориглосон, хариуцлагын тогтолцоог чангатгах, хуу-лийн заалт хоёрдмол утгагvй товч тодорхой байх заалт бий. Vvнийг нь одоо хэрэглэж буй хуульдаа суул-гаад єгчихвєл болно. Ерєнхийдєє Лvндээжанцангийн санаачилсан хуульд булхай, будлианыг арилгахаар тойргоо томсгож, нэг болгох санаа оруулж ирсэн. Учир нь, жижиг байх тусам сонгогчдыг худалдаж авах, мєнгє тараах vйлдэл их гардаг юм. Гэхдээ улс нэг тойрог байна гэдэг буруу.-Хоёр хувилбарын аль нэг дэмжигдэж батлагдах байх. Таныхаар аль нь байвал зохимжтой вэ?
-Аль алийг нь дэмжихэд хvнд л дээ. Гэхдээ сайд Болдын оруулж ирсэн хувилбар боломжтой харагдаад байгаа. Яахав, дотор нь засч залруулах, тодотгох зvйл бий л дээ. Тvvнийг нь хийж болно. Лvндээжанцан гишvvнийхээс ч авах зvйл бий. Ер нь, багцалж, нэгтгэж болох талтай.-Шинэ тогтолцоогоор сонгууль явуулсны дараа орон нутаг хаягдах талтай гэж гишvvд ярьж байгаа?
-Энэ vнэн. Аймаг, нийслэл нэгдэж, сонгуулийг нэг тойргоор явуулбал орон нутаг руу чиглэсэн гишvvдийн яриа байхгvй болно. Єнєєдєр тухайн орон нутгийг тєлєєлж чадна гэж парламентад сонгогдсон болохоор хєгжил, хєрєнгє оруулалтын асуудлыг байнга л ярьж байгаа юм. Харин нэг тойрог болж, намууд хоорондоо єрсєлддєг болчихвол хязгаар нутгийн иргэдийн амьжиргаа огт хамаагvй л болно доо. Мєн Ерєнхийлєгчийг сонгодог зарчимд шилжих юм.-Vндэсний цєєнхийн тєлєєллийг нэмэх бодол байна уу?
-Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан 1924 онд болсон хуралд манай аймгаас буюу vндэсний цєєнхєєс гурван хvн л оролцож байсан юм билээ. Тэрнээс хойш гурав гэсэн жишиг тогтсон. Ер нь, энэ квотыг хадгалж vлдэх хэрэгтэй гэж боддог. Заавал нэм, бага байна гэж гомдоллох шаардлага алга.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Х.Баделхан: Таван толгой, Оюутолгойн дараагаар Асгатын ордыг ашиглах талаар ярина | Х.Баделхан: 22 цаг хүртэл гэртээ харихгүй байгаа |
|---|


