Манай сонинд анх удаа ярилцлага өгч байгаа болохоор өөрийгөө товч танилцуулна уу?
-Би автын инженер мэргэжилтэй. Москвад Улс төрийн дээд сургууль төгссөн. Зам, тээврийн салбарт амьдралынхаа олон жилийг зориулсан. 2000-2005 оны хооронд Баян-Өлгий аймгийн засаг даргаар ажиллаж байлаа. 2008 оны сонгуулиар УИХ-д сонгогдсон. Дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд том болцгоосон. Гэр бүлийн хүн маань хүний их эмч хийдэг.-УИХ-ын гишүүний ажил ямар санагдаж байна вэ?
-Нэлээд мэдлэг боловсрол шаардах ажил байна. Хууль боловсруулах, хуульд санал өгөхийн тулд их зүйл унших хэрэгтэй. Уншихын тулд нэлээд цаг хугацаа зарцуулах юм байна.-Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд ямар ажил хийв?
-УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, хууль тогтоох ажлаа хийлээ. Бүх хуулийг баталхад оролцсон. Сонгуульд оролцох үедээ өгсөн амлалтуудынхаа заримыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж амжсан. Манай аймгийн хөгжилд нөлөөлөх гол ач холбогдолтой Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудлыг сүүлийн 15 жил ярьж байгаа. Гэхдээ нэг ч гар хүрээгүй. Энэ ордыг ашиглах асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Таван толгой, Оюу толгойн дараагаар Асгатын ордыг ярихаар болж байгаа. Асгатын ордыг ашиглалтанд оруулснаар манай аaмгиaн хүндрэлтэй асуудал шийдэгдэнэ. Манай аймаг ажилгүйдэл, ядуурал ихтэй. Асгатын мөнгөний ордыг ашиглалтанд оруулснаар ядуурлаас гарна. 5000 орчим хүн ажилтай болно гэж бодож байгаа.-Чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллав уу? Иргэд ямар хүсэлт тавьж, юу ярьж байна?
-Манай аймагаас сонгогдсон гурван гишүүн гурвуулаа явсан. Аймгийнхаа бүх сумдаар явж, 10 гаруй мянган хүнтэй уулзалт хийсэн. 500 орчим хүний санал хүсэлтийг сонссон. Манай аймагт энэ жил өвөлжилтийн байдал маш хүнд байгаа. Сүүлийн гурван жил дараалан гантай байсан. Одоо зудын байдалтай байгаа. Малчдын амьдрал хүнд байна. Мал идэшгүй, үүнээс болж мал хорогдож байна. Малын үнэ, малын гаралтай түүхий эдийн үнэ буурсан. Орлогын эх үүсвэргүй болсон малчид банкнаас баахан зээл авчихсан. Малчдын амьдрал их хүнд байна. Өвс тэжээлийн үнийг хямдралтай үнээр өгөх хүсэлт тавьсны дагуу 50 хувь хямдруулж өгсөн.Дараагийн асуудал бол манай аймагт шатахууний үнэ их өндөр байна. Улаанбаатарт А80 бензин 900 төгрөг, Увсад 1150 төгрөг байхад манай аймагт 1250 төгрөг байгаа. Бензиний үнийг хямдруулах боломж байна уу гэсэн асуудлыг холбогдох газарт нь тавьсан.
'Мөн бараг уулзсан хүн бүр амласан 1.5 сая төгрөгөө өгөөч гэж байна. Сонгуулийн үед хоёр нам хоёулаа амалсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудал орсон. Тэгэхээр яг одоо ядарч байгаа үед минь өгөөч. 1.5 сая биш юмаа гэхэд зохих хэмжээгээр амьдралд тус нэмэр болох мөнгө өгөөч гэсэн хүмүүс олон байна. Бид ирээд энэ асуудлыг ярьсан. Засаг төр үүнийг анхааралдаа авч, тодорхой хэмжээний мөнгө өгнө гэж яриад байгаа.
Эдийн засгийн хямралын үед ард түмний амьдрал хүндэрч байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 1.5 сая төгрөг өгнө гэж орсон учраас зохих хэсгийг нь урьдчилаад өгөх боломж байна уу гэдгийг одоо судалж байгаа.
-Тэгээд өгөх боломж харагдаж байна уу?
-Одоогийн байдлаар хүнд л байна. Өдрөөс өдөрт л байдал хүндэрч байна.
-Төсвийн орлого нэмэгдүүлэх ямар нэг санаа танд байна уу?
Төсвийн тодотголоор ярьж байгаа зүйл энэ л байна. Бидний баталсан хуучин төсвөөр бол төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж байсан. Үүнийг зургаан хувь хүртэл бууруулна гэж бид ярьж байгаа. Өөрөөр хэлбэл орлогоо боломжоороо нэмэгдүүлээд, зардлаа бууруулаад, төсвийн алдагдлаа зургаан хувьд хүргэнэ гэсэн төсөл Засгийн газар барьсан.
Архи, спиртийн онцгой татварыг гурван хувиар нэмэгдүүлж, 10 тэрбум төгрөг, вальютын болсон гэж боддог. Дотооддоо юу шийдэх вэ, гаднаас юу авах вэ нийтдээ энд 17 төрлийн арга хэмжээ төлөвлөгдсөн. Энд нийт 1.5 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ мөнгийг олох үүргийг Засгийн газар хүлээнэ. ОУВС, БНХАУ зэрэг хандивлагчдаас зохих хэмжээний зээл тусламж авч хямралаас гарна даа.
-Засгийн газрын ажилд ямар дүн тавих вэ?
-Засгийн газар боломжийн хэмжээнд ажиллаж байна гэж бодож байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулсан нь оносон гэж би үзэж байгаа. Өмнө нь нэг нь дангаараа засгийн эрх бариад нөгөөх нь дандаа шүүмжлээд, Засгийн газрын ажлыг хойш нь татдаг байсан. Одоо бол хамтраад хууль боловсруулаад оруулахад ч гэсэн дэмжлэг авах нь хялбар. Засгийн газрын ажил хэвийн хэмжээнд явж байна гэж үзэж байна.
-Оюу толгойн гэрээг ямархуу гэрээ гэж та үзэж байна вэ?
-Одоохондоо танилцаагүй л байна. Албан ёсоор аваагүй учраас худал, үнэн зүйл ярьж болохгүй.
-УИХ-д олон удаа сонгогдсон гишүүд шинээр сонгогдсон гишүүдээ Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандахад таагүй хүлээж авдаг гэдэг. Танд тийм зүйл ажиглагдав уу?
-Тиймэрхүү зүйл надад мэдрэгдээгүй л байна.
-Танд баярлалаа.
Х.Уянга
| Х.Баделхан:Үндэсний цөөнх гээд сайд даргын суудал бишгүй өгч байсан болохоор гомддоггүй | Х.Баделхан: 2012 оны сонгуулийг хуучин системээр явуулах нь хавьгvй дээр |
|---|


