Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Засгийн газрын тогтоолын төсөл хэр оновтой болсон гэж та бодож байна?
Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгойн тогтоолын төслийг би дэмжиж байгаа. Ард түмэн хувьцаа хүртэнэ гэдэг бол маш сайн. Дээр нь бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг өмчтэй болгож байна. Иймээс дэмжихээс өөр аргагүй.Тавантолгойн асуудлыг наадмын өмнө шуурхайлж болохгүй гэсэн байр суурьтай хүмүүс нэг биш байсан. Та ямар бодолтой байгаа бэ?
Ажлын чиглэл өгч УИХ тогтоол л гаргана шүү дээ. Тогтоолын дагуу засгийн газар ажиллах юм. Ингээд УИХ-аар дахин орно. Тэгэхээр наадмаас өмнө УИХ-ын тогтоол гарах ёстой гэж бодож байна. Чуулган завсарлахаас өмнө Тавантолгойн асуудлыг шийдэхгүй бол намар болчихно шүү дээ. Бид ингэж асуудлыг хойш нь тавьж, удаашруулах шаардлага байхгүй.Баярлалаа танд.
Баярлалаа.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Х.Баделхан:Үндэсний цөөнх гээд сайд даргын суудал бишгүй өгч байсан болохоор гомддоггүй |
|---|


