badelxan
5 сарын 22
  • badelhan_01_copy
  • badelhan_02_copy
  • badelhan_03_copy
  • badelhan_04_copy_copy
  • jekei_blits02_copy

Х.Баделхан: Н.Назарбаев ерөнхийлөгч домбор тоглож, өөрийн зохиосон дууг дуулдаг

Уншсан: 2181 И-мэйл Хэвлэх PDF
Маргааш Наурызын баяр. Энэ удаагийн зочноороо УИХ-ын гишүүн Хавдисламын Баделханыг урилаа. Тэрбээр "Өнөөдөр" сониноор дамжуулан Казах түмэндээ баярын мэнд дэвшүүлснийг уламжилж байна.
-Наурызын баярыг гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг нь ямар учиртай юм бол?
-Наурызын баяр манай ард түмний том баяр. Гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцдэг. Нэг ёсондоо шинэ жилийн баяр гэсэн үг. Цаг агаар дулаарч, мал төллөж, ан амьтан ичээнээс гардаг урин цаг. 1990 оноос өргөн хүрээтэй тэмдэглэдэг болсон. Ноднин Ерөнхий сайд С.Баяр оролцсон бол энэ жил Ерөнхийлөгч Н.Энхбаяр Баян-Өлгийд очно. Маргааш бид хамт явах юм. Энэ бол Казахын ард түмэнд төр, засгаас үзүүлж байгаа маш том хүндэтгэл, халамж гэж ойлгодог.
-1990 оноос өмнө өргөн дэлгэр тэмдэглэдэггүй байсан гэлээ. Тухайн үеийн нийгмийн тогтолцоо нөлөөлж байв уу?
-Тогтолцоо нөлөөлсөн байх. Бас шашинтай ч холбоотой байлаа. Социализмын дэг тийм л байсан шүү дээ. Цагаан сарыг ч гэсэн сэмхэн тэмдэглэдэг байсан биз дээ.
-Монголчууд цагаан сараар их зардал гаргадаг. Наурызын баяраар казахууд хэр хөрөнгө зардаг вэ?
-Манай ёсонд нэг их зардал гардаггүй. Ямар архи дарс хэрэглэж, бэлэг сэлт өгөх биш. Харин мах чанаж, будаатай шөлөө иднэ. Ахмадуудаа хүндэлж золгодог. Гараа зөрүүлж биш цээжээрээ тэврэлдэж золгодог. Хоорондоо муудсан хүмүүс Наурызын өмнө эвлэрч шинэ ондоо эв найртай байхыг ерөөдөг. Түүнээс бус цагаан сар шиг өргөн хүрээтэй, их зардал чирэгдэл болгодоггүй.
-Монголд одоо хэдэн казах иргэн байна вэ?
-150 мянга орчим казах иргэн бий. 96 мянга гаруй нь Баян-Өлгий аймагт амьдардаг. 1950-иад оны аж үйлдвэржилтийн үеэр Налайх, Шарын голд казах иргэн олноор суурьшсан байдаг.
-Казах түмэн өв соёл, ес уламжлалаа хэр хадгалж чадсан бэ?
-Дэлхийн 60-аад оронд казахууд амьдардаг юм байна. Тэднээс хэл соёл, өв уламжлалаа хамгийн сайн хадгалж үлдсэн нь Монголын казахууд юм билээ. Дэлхийн казахуудын хурал дөрвөн жилд нэг удаа болдог.
-БНКазахстан улстай харилцаа холбоо дажгүй биз...
-Үнэхээр сайн харилцаатай. Баян-Өлгийгөөс долоо хоногт Астана руу хоёр удаа онгоц нисдэг. Манай улсаас 60-аад мянган иргэн Казахстан руу нүүсэн. Одоо 100-гаад мянга болсон байх. Бидэнд тусламж дэмжлэг үзүүлдэг.
-Ерөнхийлөгч Н.Назарбаевыг айлчлах үеэр тухтай уулзаж чадсан уу?
-Цаг зав бага байсан хэдий ч манай гишүүд уулзсан. 1993 онд Н.Назарбаев Ерөнхийлөгчийн урилгаар би Казахстанд айлчилж байсан. Монголд их элэгтэй хүн. Ялангуяа уул, уурхайн салбарт хамтарч ажиллахыг их хүсдэг. Асгатын мөнгөний ордыг маш их сонирхож байгаа.
-Монголын казахуудыг бүгдээрээ нүүгээд ир гэхгүй юү?
-Тэгж ч хэлэхгүй л дээ. Монголд амьдарч байгаа казахуудыг уламжлалаа сайн хадгалж чадсан, сайхан амьдарч байгаа ард түмэн гэж Назарбаев Ерөнхийлөгч ярьдаг.
-Баян-Өлгийд Назарбаев яагаад очдоггүй юм бол..
-Аюулгүй байдлын асуудал нэлээд хүнд байдаг байх. Зам харилцаа муу, хатуу хучилттай онгоцны зам ч байхгүй шүү дээ. Саяхнаас л барьж эхэлсэн. Ер нь бол ирнэ гэсэн сонирхолтой юм билээ.
-Хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ?
-Зөвлөлт засгийн үед Казахстаны намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан хүн. Их нэр хүндтэй. Нийслэлээ Алма Атагаас Астана РУУ нүүлгэж том гавьяа байгуулсан. Казахстаны эдийн засаг тогтвортой хөгжиж байиа. Улс төр нь манайх шиг биш л дээ.
-Ардчилсан орнуудаас хатуу шүүмжлэл сонсдог шүү дээ.
-Казахстан, Узбекистан гээд хатуу дэглэмтэй л дээ. Гэхдээ ард түмэн нь сайхан амьдарч байвал улс төр иэг их чухал биш байх аа. Эцсийн эцэст ард түмний амьдрал, эдийн засгийн хөгжил чухал шүү дээ. Казахстанд улс төрийн сөрөг хүчин байдаг. Тэд нь үгээ хэлдэг л юм.
-Назарбаев Ерөнхийлөгч домбор тоглодог уу?
-Тоглоно. Бүр дуулдаг шүү дээ. Өөрийн нь зохиосон дуу хүртэл байдаг.
-Харин Та...
-Муухан тоглодог.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах