Д. Балдан-Очир 1990 онд 26-хан насандаа Дарханаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, улмаар Ардын Их Хурлын 429 депутатаас улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын 53 гишүүний нэг болж, 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон хүн.
Хуучин тогтолцооны хууль эрхзүйн баримт бичгүүд хүчингүй болж, нийгэмд хүлээгдэж байсан олон харилцаа, зах зээлийн эдийн засгийг зохицуулах эрх зүйн актуудыг боловсруулах шаардлага тэр үед урган гарч ирж байсан билээ.
“Өмчийн харилцааг зохицуулж олон төрлийн өмчтэй байх, хувийн өмч давамгайлсан нийгмийг байгуулахын тулд хувьчлал явуулах, Аж ахуйн нэгжийн тухай хууль, Албан татвар, гааль, банк санхүүгийн тухай гээд бүх хууль шинэ агуулгатай байх шаардлага тулгарсан учраас Бага хурал ачаалалтай ажилладаг байлаа” хэмээн тэрбээр өдгөө дурсан ярьж байна.
Д.Балдан-Очир даяарчлалын эрин үед Монгол монголоороо үлдэж, сайн сайхан амьдрах түлхүүр хаана байна вэ гэдгийг байнга боддог нэгэн. Yүний тулд юуны өмнө хөдөөгийн хөгжилд анхаарал хандуулах нь чухал хэмээн үздэг бөгөөд “Монгол мал" үндэсний хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Төрсөн газар, гэр бүлийн байдал |
|---|