5 сарын 22
  • baldan-ochir_d_blic_01
  • baldan-ochir_d_blic_02
  • baldan-ochir_d_blic_03
  • baldan-ochir_d_blic_04
  • baldan-ochir_d_blic_05

Д.Балдан-Очир: “Монгол мал” хөтөлбөрийн эхний ажил энэ хавар эхэлнэ

Уншсан: 939 И-мэйл Хэвлэх PDF

УИХ-ын гишүүн Ц.Балдан-Очиртой "Монгол мал" хөтөлбөрийн талаар ярилцлаа.

-"Монгол мал сүргийн үндэсний хөтөлбөр, хөдөөгийн хөгжил өнгөрөгч мягмар, лхагва гаригт зохион байгууллаа. Зөвлөгөөнд оролцсон малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

baldan-ochir-Улсын зөвлөгөөнийг дөрвөн бүс болгон зохион байгуулах юм. Үүний эхнийх нь буюу төвийн бүсийн зөвлөгөөн нь ийнхүү зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд 500 гаруй малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд оролцсон. Зөвлөгөөнд оролцогчдын ярьж байгаа гол зүйл бол "Монгол мал" хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн онцолж байлаа. Хөтөлбөр маань арван сарын өмнө батлагдсан, 2021 оныг хүртэл хэрэгжих урт хугацааны ажил юм. Хөтөлбөрийг боловсруулахдаа эрдэмтэн судлаачид, малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг оролцуулж, санал бодлыг нь тусгасан. Үндсэн таван зорилтыг биелүүлэх ёстой. Үүнд, улсын хэмжээний бүх мал сүргийг эрүүлжүүлэх, чанар үүлдэр угсааг хамгаалах, ган зуд гэх мэт байгалийн хүчин зүйлийг давахад нь нөлөөлөх мал аж ахуйн материаллаг баазтай бэхжүүлэх, малын түүхий эд бэлтгэлийн зориулалтын газартай болгох, мал маллах түүнийг ашиглахтай холбоотой эрх зүйн орчны шинэтгэл хийх гэсэн зорилтуудыг тавьсан юм. Өнөөдөр ийм айхтар хүйтэн, аагим халууныг даван туулж чаддаг тэсвэртэй мал зөвхөн манайд л бий. Тиймээс ийм тэсвэр тэвчээртэй малынхаа үүлдэр угсааг хамгаалахад онцгой анхаарах ёстой юм.

-Ер нь байгаль экологи хувьсан өөрчлөгдөж байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах ёстой вэ, орон нутагт?

-Сүүлийн арван жил байгаль маш ихээр өөрчлөгдөж байна. Ган, зуд маш ойр ойрхон тохиолдож байна. Цөлжилт гэхэд л нийт нутаг дэвсгэрийн 70-80 хувийг эзэлж байна шүү дээ. Уур амьсгалын ийм өөрчлөлттэй үед малчдаа материаллаг баазаар хангах нь туйлаас чухал байгаа юм тиймээс хөтөлбөрийг нэг зорилт болгон тавьсан юм. Зуд болсон өвөл малчин чин хүн нэг сар малаа бэлчээхгүй байхад нөөцөлсөн өвс тэжээл нь хангалттай хүрдэг байх. эсвэл гантай зун уулын амнуудад худаг гаргах, бэлчээр усжуулалт хийх гэх мэт зорилтуудыг тавьсан. Дөрөв дэх том зорилт болох мал мах бэлтгэлийн зориулалтын орчинтой болох гэж байгаа явдал юм. Дэлхий дээр байгалиараа байгаа цорын ганц мал бог монгол мал. Ийм эрүүл экологийн гаралтай цэвэр түүхий эдийг төхөөрсөн орчинд нь л эрүүл ахуйн стандарт, түүхий эдийн чанарыг алдагдуулахгүй байхаар бэлтгэх ёстой. Хичнээн эрүүл мал гаргасан ч гэлээ шороон дээр төхөөрч, бензин үнэртүүлсэн брезентээр хучаад, гуч машин дээр ачаад ирвэл хэн авах юм бэ. Тиймээс сум бүрт хөдөө аж ахуйн түүхий эдийн гаралтай бүтээгдэхүүн бэлтгэлийн товчоо байгуулахаар хөтөлбөрт тусгасан. Мал амьтны гаралтай түүхий эдийг олон улсын зах зээлд гаргах журам гэж дэлхийн стандартыг тогтоосон зүйл бий. Хөтөлбөр амжилттай хэрэгжиж чадвал энэ оны сүүлээр малынхаа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Монголчууд өнөөдөр малынхаа ашиг шимийг маш өнгөцхөн яриад байдаг. Зөвхөн ноос, ноолуур л гэж яриад байна. Энэ бол монгол малаас олж болох ашгийн 20 хувь нь л юм. Бид малынхаа түүхий эдийг бүрэн утгаар нь ашиглаж, борлуулж чадвал жилдээ хоёр миллиард төгрөг болох боломжтой гэсэн тооцоо бий. Жинхэнэ ашиглагдаагүй том нөөц маань л мал байна Уул уурхай яах вэ Ашиглаад л дуусна шүү дээ.

-Тэгвэл эрх зүйн орчны тухайд?

-Дээрх таван зорилтыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нь эрхзүйн орчин юм. Хаврын чуулган эхэлмэгц Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бирж байгуулах тухай хуулийн төсөл гэх мэт олог, зүйл хэлэлцэхээ, төлөвлөж байгаа. Уг хууль батлагдсанаар малчид түүхий эдээ өндөр үнээр, ямар нэг дарамтгүйгээр борлуулах боломж нээгдэнэ.

-"Монгол мал" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өнөө жил төсвөөс хичнээн төгрөг олгосон бэ?

-Хөтөлбөрийг батлахдаа тухайн жилийн төсвийн зардлын гурван хувиас доошгүйг төсөвлөхөөр болсон. Харин малчдын талаар баримтлах бодлогод зориулж тухайн жилийн төсвийн зардлын нэг хувиас доошгүйг зарцуулахаар болсон. Тиймээс энэ жилд мал аж ахуйд 54 тэрбум, "Монгол мал" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 30 гаруй тэрбумыг төсөвлөсөн.

-Хөтөлбөрийн эхнийх ямар ажил байх вэ, хэзээнээс эхлэх вэ?

-"Монгол мал" хөтөлбөр нь хэдийгээр урт хугацаанд хэрэгжих боловч эхний гурван жил маш далайцтай үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Тиймээс энэ хавраас эхлээд хөтөлбөрийн маань ажил эрчимтэй явагдах болно. Эхний хийх ажил бүх малыг ээмэгжүүлэх ажил байгаа юм. Уг ажлын тендер зарлагдчихсан. Тавдугаар сар гэхэд ажил эхэлчих болов уу. Хавартаа багтаагаад бүх бод малаа ээмэгжүүлж, бог малынхаа эцэг малд мэдээллийн сан бүхий төхөөрөмж суулгах ажил явагдана. Энэхүү ээмэг, төхөөрөмжид тухайн малын үүлдэр угсаа, нас, вакцинд хамрагдсан байдаг гэх мэт бүхий л мэдээлэл байх юм. Нөгөө талаас эдгээр төхөөрөмжүүд нь тухайн малыг хаана явааг нь мэдээлэх учир малын хулгайгаас сэргийлэх нэг арга болно.

Т.Гэрэл


Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах