5 сарын 22
  • baldan-ochir_d_blic_01
  • baldan-ochir_d_blic_02
  • baldan-ochir_d_blic_03
  • baldan-ochir_d_blic_04
  • baldan-ochir_d_blic_05

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир: 420 гаруй хөтөлбөрөөс хамгийн хэрэгжих боломжтой нь “Монгол мал”

Уншсан: 966 И-мэйл Хэвлэх PDF

"Монгол мал үндэсний хөтөлбөр хөдөөгийн хөгжил" сэдэвт төвийн бүсийн улсын зөвлөгөөн өчигдөр Төрийн оронд боллоо. Зөвлөгөөнийг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан юм.

baldanochir_huuliТус зөвлөгөөнийг нээж Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн. Тэрээр хөдөө аж ахуйн салбар түүний дотор уламжлалт мал аж ахуйгаа тогтвортой хөгжүүлж шинэ шатанд гаргах нь уул уурхайгаас дутахааргүй  урт хугацааны ач холбогдолтойг онцлов. "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого"-ын хүрээнд нийт малчдын 70-аас доошгүй хувийг эрүүл мэндийн даатгалд, 50-иас доошгүй хувийг нийгмийн даатгалд хамруулахаар заасан.

"Монгол мал" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны нэгжийг бүх суманд байгуулан ажиллуулж эхэлсэн. Бүх сумын Засаг даргын Тамгын газарт гурван хүний орон тоотой "Мал эмнэлэг, үржлийн тасаг" байгуулсан юм. Улсын хэмжээнд 329 суманд шинээр 658 мэргэжилтний ажлын байр бий болжээ."Монгол мал" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвөөс өнгөрсөн онд 5.3 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд 51 орчим тэрбум төгрөг тусгажээ. Энэ хөтөлбөрийг 160 гаруй мянган малчин өрхөд хүргэх чиглэлээр гурван сарын бүтээлч аян зохион байгуулахыг Засгийн газраас үүрэг болголоо. Энэ зөвлөгөөнийг баруун, зүүн, хангайн бүсэд үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна. "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир зөвлөгөөнд оролцож үг хэлсэн. Түүнээс зарим зүйлийг тодруулав.

-"Монгол мал" үндэсний хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэлжээ. Хөтөлбөр хэр үр дүнд хүрнэ гэж та бодож байна вэ?

-Хөтөлбөрийг батлаад 10 сар болж байна. Энэ хугацаанд багагүй бэлтгэл базаалаа. Хөтөлбөрийг санаачлан батлуулахдаа олон нийтийн болон малчид, мал аж ахуйн эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсож  хөрөнгийг  шийдсэн. Төсвийн хөрөнгөөс гадна донор орнуудын төвшинд хүртэл ярьж байгаад шийдсэн. Тиймээс хөтөлбөр хэрэгжих магадлал өндөр. Манай улсад 420 гаруй хөтөлбөр байдгаас  ихэнх нь хэрэгждэггүй гэж шүүмжилдэг. Харин энэ хөтөлбөр хэрэгжих боломжтой. 329 суманд Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулж 900 гаруй хүн орон тооны ажилтай болж хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт бий болсон. Жил бүрийн улсын төсвийн зарлагаас гурван хувиас багагүй хөрөнгийг "Мон-гол мал" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар болсон. Тиймээс бүтэц, зохион байгуулалт,санхүү хөрөнгийг ухаалаг шийдсэн. Хөтөлбөрийг удирдаж чиглүүлэх Монгол мал үндэсний хороог байгуулсан.

-Малыг эрүүлжүүлэх, эрүүл чанартай бүтээгдэхүүн гарган авах талаар хөтөлбөрт хэрхэн тусгасан бэ?

-Монгол улсын баруун бүс нутгийн мал халдварт өвчнөөс харьцангуй ангид, голомт бага, зүүн талынх нь өнгөрсөн жилээс харахад халдварт өвчин элбэг байлаа. Сүүлийн 20жилийн хугацаанд дахин сэргэж байгаа малын гоц халдварт өвчнүүд байна. Малыг эрүүлжүүлэхэд 30 гаруй тэр бум төгрөг зарцуулна. Өмнө 3-5 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол энэ тоо өсөж байна. Үүгээр 40 сая малаа бүртгэлжүүлж үүсэл гарлыг нь тодорхой болгоно. Ингээд бүх мал компьютерт бүртгэлтэй, паспорттой болох юм.

-Малыг ингэж бүртгэлжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Малын удмын санг хамгаалах.малыг амьдаар нь, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг гадаадад экспортод гаргахад тустай. Хэн гэдэг малчны ямар малын мах болохыг их асуудаг.Олон улсын лабораторийн шинжилгээг нэхдэг. Хэрэв энэ бүгд бүрдвэл монгол малын үнэ цэнэ өснө. Одоо хил худалдааны хэмжээнд л байна. Ойрын 2-3 жилийн хугацаанд монгол малын цэвэр бүтээгдэхүүн, мах сүү, арьс шир огцом өснө. Хүн бүр цэвэр бүтээгдэхүүн хэрэглэдэг болно. Ингэхлээр монгол малын нэр хүнд дэлхийд өснө гэж бодож байна.

М.Цэцэг


Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах