
Үүнтэй холбогдуулан эрхэм гишүүн аймгийнхаа иргэдийн гомдлын мөрөөр тус салбарын ажлыг сайжруулахад анхаарч, явуулын эмнэлэгийн багийг ажиллуулахаар 2010 онд хийх ажлын үндсэн чиглэлд тусгажээ.
Түүнчлэн явуулын авто эмнэлэг ажиллуулан, эмнэлэгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор ЭМЯ-тай хамтран ажиллаж байгаа. Дээрх ажлын хүрээнд Д.Балдан-Очир гишүүн тус аймгийн Улиастай сумын “Биндэргарав”, “Ган оюу жинст”, “Надсэл манба”, “ Дөрвөн оноо”, “Намчин манба” зэрэг 5 өрхийн эмнэлгүүд болон Тосонцэнгэл сумын 2 өрхийн эмнэлэг тус бүрт нь “TOYOTA RAUM” маркын нийт 7 автомашин олгосон байна.Уг автомашин тус бүр нь 5,0 сая төгрөгийн үнэтэй аж. Завхан аймгийн Улиастай сум л гэхэд 20 гаруй мянган хүн амтай, өргөн уудам газар нутагтай тул өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар унах унаатай болсондоо баяртай байна.
О.Батзаяа
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Д.Балдан-Очир гишүүн тойрогтоо ажиллаж байна |
|---|


