Энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, УИХ- ын хэсэг гишүүдийн хамт Монгол улсын ерөнхий сайд С.Батболдод дэмжлэг хүсэх тухай албан тоот илгээжээ. Тэрээр "Монгол улсын ихэнхи нутгаар цас их орж, цочир хүйтрэн, өвөлжилт улам хүндэрч байна. Тиймээс өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад хүн, мал эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, өвс тэжээл худалдан авах, тээвэрлэх, хүнсний бараа хүргэх, мах худалдан авахад шаардагдах 200-300 сая төгрөгийг олгож өгнө үү" гэдэг хүсэлт гаргалаа. Их хурлын гишүүн Д.Балдан-Очирын энэ хүсэлтийг Монгол улсын Засгийн газар дэмжиж зудны аюулд нэрвэгдээд байгаа 12 аймагт тус бүр 230 сая төгрөг олгохоор болоод байна.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох Twitter сүлжээнд цацах