МАН-ын гишүүн Д.Балдан-Очироос цөөн асуултад хариу авлаа.
-Намын удирдлагуудын зүгээс хариуцлагын тухай хөндөн ярьж байна. Үүнийг Ерөнхий сайдыг огцруулахаар хөдөлгөөн өрнүүлсэн гишүүдэд хариуцлага тооцох нь гэж хүмүүс хүлээж авлаа. Та хувьдаа юу гэж үзэж байна вэ?
-Би 1991 онд Ардын намд элсч, 20 гаруй жил энэ намд ажиллаж байна. Үе үеийн намын удирдлага, бага хурлуудыг мэднэ л дээ. Энэ байтугай л асуудал гарч, хурц ширүүн хуралддаг л юм.Халуухан хурлуудад чанагдаж иржээ.
Нам л болсон хойно, олон янзын үзэл бодолтой хүмүүс ажиллана шүү дээ. Тэд үзэл бодлоо илэрхийлж, нам шүүх нэгийгээ шүүж л байг. Харин МАН олонхын саналаа дагаж, нам болоод улс орныхоо эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг. Биднийг яах нь намын хамт олны л шийдэх хэрэг.Олонх шийдэх биз.-Тэгэхээр та нам биднийг шүүвэл шүүг л гэж байгаа юм уу?
-Бид болохгүй зүйлийг бол шүүмжилсэн хэвээрээ. Нийгэмд ядуурал газар авчихсан, төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцож чаддаггүй гээд шүүмжлэх зүйл зөндөө. Харин биднийг МАН-ын удирдлагууд шүүх гэнэ, улс төрөөс шахах нь гэдэг бол худлаа. Тийм юм болохгүй. Бид намын дүрмийн хүрээнд л тоглолтоо хийсэн шүү дээ. Харин сонгууль дөхсөн энэ цаг үед манай нам улс төрийн зоригтой, шийдэмгий алхмуудыг хийх байх.Эх сурвалж
Ардчилал сонин
Ардчилал сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Д.Балдан-Очир: Ашигт малтмалаас авч чадаагүй татвараа иргэдийн халааснаас авах нь | Д.Балдан-Очир: УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулбал ерөнхий сайдыг огцруулах асуудал хаагдана |
|---|


