УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой ярилцлаа.
Засгийн газраас Машины онцгой албан татварыг нэмэх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж дэмжлэг авсан. Харин энэ асуудлыг УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир ганцаараа эсэргүүцэж буй юм. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-Автомашины онцгой албан татвар нэмэх нь яагаад буруу гэж. Татвар нэмснээр замын нөхцөл байдалд нөлөөлөх юм биш үү?
-Засгийн газар төсөв хэлэлцэх үеэр л энэ асуудлыг оруулж ирэх юм. Бараг сүүлийн гурван жил яригдаж байгаа асуудал. Үүнийгээ төсвийн орлогыг нэмэгдүүлэх гол эх үүсвэр хэмээн тайлбарладаг. Гишүүд бодит амьдралд буухгүй байна.Өнөөдөр иргэдийн амьдрал ямар байгаа билээ, тэр болгон шинэ машин авч унаж чадахгүй шүү дээ.
Тэр тансаг гээд байгаа машиныг компанийн захирал, бизнесмэнүүд л унадаг байх. Жирийн иргэд бол үйлдвэрлэгч орондоо явж байсан хуучин машинуудыг унадаг. Манайх шиг зам харилцаа муутай газар тэр жижиг тэрэг нь хэр зохимжтой вэ гэдгийг бодох л хэрэгтэй. Иргэдийнхээ амьдралын гүн рүү нь харах хэрэгтэй. Нэгэнт л тэднийхээ дуу хоолой болон УИХ-д сууж байгаагийн хувьд би энэ төслийг эрс эсэргүүцэж байна.-Мэдээж та ганцаараа болохоор энэ хуулийг батлах байх?
-Хүнд даацын машинаас өндөр татвар авдаг байх асуудлыг зарим гишүүд ярилцаж байгаа. Намын бүлэг дээр ч ярьсан. Зарим нь, төсөл санаачилна гэж байна билээ. Би бас хамжина. Тээврийн хэрэгслийн онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг Монголын төр цаашид мартах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэд та нар тансаг юм хэрэглээд байна. Тийм учраас энэ тансаг хэрэглээг чинь багасгах болно гэдэгтэй агаар нэг сонсогдож байгаа биз дээ. Тэгсэн хэрнээ монголын баялаг нь гадагшаа татваргүй шахуу зүгээр урсаад байхад иргэдийн халаас руу гараа дүрэх гээд байна.-Тэгэхээр ашигт малтмалаас авч чадахгүй татвараа иргэдээр төлүүлж байна гэж ойлгож болох уу?
-Тийм. Ард түмний баялаг ямар ч хяналтгүй, бүртгэлгүй гадаад руу урсаж байна. Би сүүлийн хоёр жил төсөв дээр санал тавиад ерөөсөө дэмжигдсэнгүй. Монголын төр хөдөө аж ахуйг мөнгөөр тордох ёстой.Энэ бол биднийг хэзээ ч авч явах хамгийн том эдийн засаг.Эх сурвалж
Ардчилал сонин
Ардчилал сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Д.Балдан-Очир:Энэ өргөн уудам нутагт сайн унаа хэрэглэхэд яагаад болохгүй гэж | Д.Балдан-Очир:Биднийг хэрхэхээ олонх шийдэх биз |
|---|


