Ямартай ч энэ УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн баталж чадлаа. Удаан хугацааны турш хэлэлцсэн эл хуулиар хариуцлагыг чангатгасан. Зарим тохиолдолд хэтэрхий ч чангатгасан хууль болчих вуу гэх болгоомжлол төрдөг л юм. Мөн олон шинэ заалт нэмсэн. Тухайлбал, төрийн захиргааны албан хаагчид сонгуульд нэр дэвших бол зургаан сарын өмнө үүрэгт
ажлаасаа чөлөөлөгдөх, цаашлаад сонгуулийг төрийн албан хаагчид зохион байгуулна. Ингэснээр сонгууль илүү будлиангүй, шударга болж чадах болов уу. Нөгөөтэйгүүр, АН-ын бүлгээс санал болгосон 48-аас 28 руу гулсах заалтыг иргэд хүлээн авахаас татгалзаж байна. Монголчуудын хувьд бөхөөр бол түрүү авсан бөхөө хүндэлж, түүнд цол, гавьяа шагналыг нь өгч, түүний нэрийг дуурсдаг. Харин үзүүр түрүүнд үлдсэн бөх дурсагдах төдийнхнөөр өнгөрдөг. Энэ байдлаараа сонгуулийн шинэ заалтыг ч хүлээн авч буйгаа илэрхийлж байна лээ. Би шинэ оны үеэр хоёр хоног тойрог руугаа яваад ирсэн. Иргэдийн ярьж, лавлаж байгаа зүйл нь шөвгийн дөрөвт үлдчихээд тэрийгээ шууд түрүүлчихлээ гэж хөөрцөглөхтэй адил заалтыг гишүүд өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн хуульчилсан гэх шүүмжлэлийг ч тавьсан. Үнэхээр ч нэгэнт иргэд итгэл хүлээлгэхгүй байхад заавал гишүүн болгоно гээд зүтгээд байх нь утгагүй л зүйл.
Эх сурвалж: Нийгмийн толь
Л.Нинжсэмжид
| Шинэ хууль батлалцахад оролцсон УИХ-ын гишүүдэд хүндэтгэл үзүүллээ | Д.Балдан-Очир: Монгол улс Орос,Хятадын агуулахын үлдэгдлээр ард түмнээ тэжээж ирлээ |
|---|


