baterdene_head
5 сарын 22
  • baterdene_blic03
  • baterdene_blic01
  • baterdene_blic02
  • baterdene_blic04
  • baterdene_blic05

Гишүүний тухай

Уншсан: 2397 И-мэйл Хэвлэх PDF
Монгол түмний бахархал
Монгол түмний бахархалЭнэ хүнийг монголчууд улс төрд хөл тавихаас нь өмнө нэн сайн мэддэг байлаа. Тэрбээр УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас хоёр дахь удаагаа ард түмнийхээ элчээр соногдон ажиллаж байгаа билээ.Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд өнгөрсөн УИХ-д Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж батлуулсан.

Тэрбээр хийсэн бүхнээ зарлаад байдаггүй ч онгон дагшин байгаль, газар нутгийнхаа сөөм газрыг ч анхаарлынхаа хажуугаар өнгөрөөж байсан удаагүй. Тиймдээ ч орон нутгийн байгаль экологийг хамгаалах, рашаан усаа ариун дагшинаар нь байлгах чиглэлээр нэлээд зоригтой үйл ажиллагаа явуулсаар иржээ.“Хэрлэн говь” төсөлд толгойлж оролцсоны үр дүнд Хэрлэнгийн хөдөө аралд нефтийн хайгуул хийх ажлыг ч зогсоож чадсан гээд хийсэн ажил мундахгүй. 2004-2008 оны УИХ-аар хэлэлцэж, батлагдсан байгаль орчны хуулиудын ажлын хэсэгт хамгийн олон удаа орж ажилласан гишүүнээр тодроод байгаа.

Эрхэм гишүүний хувьд “Алт ухаж, амьтны амь тасалж амьдрахгүй” гэж хэлэх дуртай. Юутай ч нэгэнтээ Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба ламд Чойжамц “Тэр хүний сэтгэлд улс орны ирээдүй, тусгаар тогтнол, эв нэгдэл, шашин соёл, спорт бүгд багтаж явдаг “ гэж тодорхойлсон байдаг.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүн бөгөөд Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн зэрэг сонгуульт ажилтай.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

УИХ дахь Ажил

Б.Бат-Эрдэнэ - Хууль тогтоомж

ТОВЧХОН Энэ дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод »
Another Articles
Бусад

Б.Бат-Эрдэнэ - УИХ-ын чуулган дээрх байр суурь

Б.Бат-Эрдэнэ - Дэд цэс

Тойрогтоо хийсэн Ажил

Б.Бат-Эрдэнэ - Хэнтий аймаг

ТОВЧХОН УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ санаачлан хэрэгжүүлж буй Хэнтий аймаг-Чеонам ротари клуб »
Another Articles
Бусад

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.