baterdene_head
5 сарын 22
  • baterdene_blic03
  • baterdene_blic01
  • baterdene_blic02
  • baterdene_blic04
  • baterdene_blic05

Б.Бат-Эрдэнэ: Би намаасаа гарахгүй

Уншсан: 339 И-мэйл Хэвлэх PDF
МАН-ын бүлгийн хуралдаанаар зарим гишүүн намаасаа гарах тухайгаа мэдэгдсэн гэх мэдээлэл буй. Энэ тухай УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнээс тодрууллаа.
-МАН-ын хэсэг гишүүн намаасаа гарахаар зэхэж байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах болов.Тэдний дунд таны нэр дуулдсан. Үнэхээр намаасаа гарах гэж байгаа юм уу?

-Ардын намын гишүүд намаасаа гарах гэж байна гэсэн яриа гарсан байна билээ. Хаанаас гарсан юм бүү мэд. Бүлгийн хурал дээр энэ тухай яригдаагүй. Миний хувьд байр сууриа анхнаасаа л илэрхийлсэн. МАХН нам уугуул нэрээ сэргээж МАН болохыг  дэмжиж. байгаа хүмүүсийн нэг.

Эцэг өвгөдийн их ерөөлтэй нам.

Түүх эх сурвалжууд нь маш тодорхой болсон намынхаа нэрийг байгуулж шүтэж байх бурхныг нь наймдугаар богд хэмээн аравнайлсан байдаг юм билээ. Тэр ч чанараараа өнгөрсөн зууны цоо шинэ Монгол Улс тусгаар тогтнолоо бадруулж байсан ерөөлтэй гэдэг нь цаанаа их учиртай юм билээ. Тэр ч утгаараа бид намынхаа уугуул нэрийг сэргээсний дараа есдүгээр Богдод бараалхаж намынхаа шүтэх бурхныг аравнайлуулаад Тусгаар тогтнолын ордондоо залсан. Тиймээс намаасаа гарах тухай асуудал бүлэг дээр ч яригдаагүй. Миний хувьд ч тийм асуудал байхгүй.

-Дэд сайдуудын томилгооноос болж нам дотор хагарал үүссэн тухай мөн яригдах боллоо. Таны хувьд дэд сайдуудын томилгооны тухай та юу гэж бодож байна?

-20 жилийн  өмнө бид Монгол Улсын цоо шинэ нийгмийг байгуулъя гэж зорьсон. Гэхдээ өнөөдрийн өнгө төрхийг хүсээгүй. Хагас зуун жилийн хугацаанд тэмцэж байж цоо шинэ Монгол Улсыг байгуулчихаад арав гаруй жилийн дараа эргүүлээд ийм эмгэнэлтэй байдалд хүргэнэ гэдэг нь үнэхээр хариуцлагагүй. Ялангуяа төрийн эрх мэдэл, хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүстэй ярих ёстой асуудал гэж бодож байна.

Нийтлэлч
Г.Даваабаатар
Эх сурвалж
Ардчилал сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.