
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн УИХ тогтоох хуулийн заалттай. Гэвч энэ заалтыг хэрэгжүүлэх явцад төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх тохиолдол бүрт дурдсан албан тушаалтны цалин хөлсийг шинэчлэн тогтоох асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай болдог. Энэ нь нэг талаар УИХ-ын гишүүүд өөрсдийн цалин хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ гэсэн таагүй шүүмжлэл гаргахад хүргэдэг. Иймээс Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн итгэлцүүрийг Засгийн газрын саналыг үндэслэн УИХ тогтоож байхаар өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас санаачлан боловсруулсан Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
| Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан | Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль. |
|---|



