Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Батболд нь 2002, 2004, 2008 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин сонгогдсон. Ажлын гараагаа орон нутгийн төр захиргааны байгууллагаас эхэлсэн байна.
Байгаль орчин болон хүнс хөдөө аж ахуй, төрийн байгуулалтын байнгын хороонд харъяалагдан ажиллаж Монгол Японы парламентын бүлгийн орлогч дарга, Монгол-Болгар, Монгол-Британи, Монгол-Герман, Монгол-Итали, Монгол-Канад, Монгол-Люксембург, Монгол-БНАСАУ, Монгол-БНСУ, Монгол-Шведын парламентын бүлгийн гишүүнээр ажилладаг.
1968 оны гурав дугаар 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол
- 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
- 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль,Инженер-багш
- 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер
- 2000 онд Хөдөө аж ахуйн их сургууль, Техникийн ухааны магистр (MA)
- 2010 онд Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль Эрх зүйч, Бакалавр (BA),
- Удирдлагын Академи, Удирдахуйн ухааны докторант
Ажлын туршлага:
- 1990-1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер,
- 1993-1995 онд Төв аймгийн ЗДТГ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер,
- 1995-1997 онд Төв аймгийн ЗДТГ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга,
- 1997-1998 онд Төв аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга,
- 1998-2000 онд Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга,
- 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
- 2002 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2004-2005 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
- 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд,
- 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2002 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн
Сонгуульт ажил
- Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн
- Монгол Ардын Намын бага хурлын гишүүн
- Монголын Нутгийн удирдлагын холбооны тэргүүн
- Хөдөө аж ахуй их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга
- Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгч гишүүн
- Монголын Морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгч гишүүн
- Төв аймгийн Оюутан, Залуучуудын Холбооны тэргүүн
- Төв аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч
Шагнал:
- 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль,
- 2006 онд Алтангадас одон,
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- МЗХ-ны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль
Гадаад хэл:
- Орос
- Англи
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Гишүүний тухай |
|---|


