Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нь 2008 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Чех улсын Братислав хотын Техникийн их сургуулийг Барилгын инженер- Эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Өөрийн сурч боловсорсон мэдлэг, барилгын салбарын шинэ технологи арга ажиллагааг бусдад зааж эзэмшүүлэхээр Политехникийн Дээд сургуульд багшилж ажлын гараагаа эхэлсэн байна. Улмаар 2000 онд Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдож улс төрийн ажлын гараагаа эхэлжээ.
Монгол-чех, Монгол-Камбодж, Монгол-Словакын, Монгол-Австрали, Монгол-Африкийн орнууд, Монгол-Болгар, Монгол-Канад, Монгол-Номхон далайн орнууд, Монгол-БНСАУ, Монгол-Турк, Монгол-Хятад, Монгол-Шведийн парламентийн бүлгийн гишүүнээр ажилладаг.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гэж хэн бэ? бичлэг үзнэ үү.


