- 1971-1981 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын найман жилийн дунд сургууль, Сайншанд хотын төвийн арван жилийн дунд сургууль
- 1981-1987 онд Москва хотын олон улын харилцааны дээд сургуулийг
- 1995-1997 онд Австрали улсын Монашийн их сургуулийг
- 1998 онд Японы Осака хотын Олон улсын сургуулийн дамжааг тус тус дүүргэсэн. Олон улсын харилцаа худалдааны магистр,
Я.Батсуурь нь Монгол-Тайландын парламентын бүлгэмийн дарга, Монгол – Австралийн найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, Монгол-Тайландын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, Монголын Шагайн Харвааны холбооны Ерөнхийлөгч, Монголын Морин спорт, Уяачдын холбооны Дэд Ерөнхийлөгч, Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч” Морин спорт, уяачдын холбооны Тэргүүн, “Дорноговь сан”-гийн тэргүүн, Дорноговь аймгийн оюутан, залуучуудын холбооны ерөнхийлөгч, “Нүүдэлчдийн дуу хоолой” ТББ-ын тэргүүлэгч гишүүнээр тус тус ажиллаж байна.
Тэрбээр сүүлийн жилүүдэд Монгол-Японы харилцааны чиглэлээр дагнан ажиллаж одоо ч УИХ дахь Монгол-Японы парламентийн бүлгийн гишүүнээр ажиллаж байна. Монгол Япон хоёр улс ижил парламентын засаглалтай. Аливаа улс төр, эдийн засгийн гол шийдвэрт парламент нь хамгийн их хүч, нөлөөтэй байдгаараа ижил төстэй. Япон бол дэлхийн томоохон донор орон. Япон-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр УИХ-ын гишүүн Я.Батсуурьт бодож төлөвлөж буй ажил их бий.
Гадаад хэргийн яамны Ази-Америкийн газрын дэд дарга, даргаар ажиллах хугацаандаа төрийн өндөрлөгүүдийн дээд хэмжээний айлчлалыг гардан зохион байгуулж ирсэн. Сүүлийн арав орчим жилд Азийн улс орнуудыг хариуцаж ажиллажээ.
| Төрсөн газар, гэр бүлийн байдал | Ажилласан байдал |
|---|






