gishuun_head_batsuuri_ya
5 сарын 23
  • batsuuri_ya01
  • batsuuri_ya_blic_02
  • batsuuri_ya02
  • batsuuri_ya03
  • batsuuri_ya04

Гишүүний тухай

Уншсан: 3384 И-мэйл Хэвлэх PDF
Монгол Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь 2008 оны сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулан УИХ-д сонгогдсон. Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж олон улсын харилцаа, худалдааны мэргэжил эзэмшсэн. Дипломатч.

Тэрбээр сүүлийн жилүүдэд Монгол-Японы харилцааны чиглэлээр дагнан ажиллаж одоо ч УИХ дахь Монгол-Японы парламентийн бүлгийн гишүүнээр ажиллаж байна. Монгол Япон хоёр улс ижил парламентын засаглалтай. Аливаа улс төр, эдийн засгийн гол шийдвэрт парламент нь хамгийн их хүч, нөлөөтэй байдгаараа ижил төстэй.

Япон бол дэлхийн томоохон донор орон. Япон-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр УИХ-ын гишүүн Я.Батсуурьт бодож төлөвлөж буй ажил их бий.

Гадаад хэргийн яамны Ази-Америкийн газрын дэд дарга, даргаар ажиллах хугацаандаа төрийн өндөрлөгүүдийн дээд хэмжээний айлчлалыг гардан зохион байгуулж ирсэн. Сүүлийн 10 орчим жилд Азийн улс орнуудыг хариуцаж ажиллажээ.

Я.Батсуурь нь “Дорноговь сан”-гийн Тэргүүн, Монголын Морин спорт, Уяачдын холбооны дэд тэргүүн, Монголын шагайн харвааны холбооны тэргүүн, Монгол-Австралийн найрамдлын нийгэмлэгийн Тэргүүлэгч гишүүн, Монгол-Тайландын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, Улаанбаатар дахь Говьсүмбэр аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, Монгол-Тайландын парламентын бүлгэмийн дарга зэрэг ажлыг гүйцэтгэж байна.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.