УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын иргэд сонгогчид болон “Шивээ-Овоо” уурхайн хамт олонтой уулзаж УИХ-аар хэлэлцэгдэж буй сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцоо, төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 1 сая 500 мянган төгрөгийг иргэдэд олгох тухай, “Таван толгой”-н хувьцааны талаар, мөн “Шивээ-Овоо” –гийн уурхайн лицензийн асуудал зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярьж, иргэд сонгогчидтой санал солилцов.
Говьсүмбэр аймгийн иргэд сонгогчид УИХ-ын сонгуулийн хууль болон орон нутгийн сонгууль хэрхэн явагдах, Хүний хөгжил сангийн 1 сая 500 мянган төгрөгийг яаж олгох, иргэдэд бэлэн бусаар олгох 1 сая төгрөгийг шинээр хэрэгжих 100 мянган айлын орон сууцны зээлд төдийгүй орон сууцны хуучин зээлд хамруулах, орон нутгийн иргэдийн санааг нь зовоож байгаа гол асуудал болох Шивээ-Овоогийн уурхайн ордын лицензийг яаралтай шийдэх зэрэг асуултыг тавьж байв.
Эрхэм гишүүн Шивээ-овоогийн лицензийн асуудалд онцгойлон анхаарч хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах, улмаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд авч хэлэлцүүлэх болно гэдгээ илэрхийлэв.






| Я.Батсуурь гишүүн Дорноговиос сонгогдсон АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлэв | Я.Батсуурь гишүүн амралтын өдрүүдээр тойрогтоо ажиллав |
|---|





