-Орон сууцны үнэ бууруулах арга зам олж, хуулийн төсөл санаачилсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хоёр зүйлийг л олж харснаа уг хуулийн төсөлд тусгасан юм. Нийтийн зориулалттай орон сууц олноор нь барих гэж буй компаниудад газрыг нь үнэ төлбөргүй олгох хэрэгтэй гэж заасан юм. Учир нь, өнөөдөр Улаанбаатарт газар хэт өндөр үнэтэй, тиймээс барилгын компаниуд өндөр хахууль төлж газраа авдаг. Хахуульд өгсөн мөнгөө байрныхаа үнэнд шингээж зардаг юм. Тиймээс нийтийн зориулалттай орон сууцнууд барих бол газраа үнэ төлбөргүй авах ёстой гэж заасан. Хэрэв тансаг зэрэглэлийн орон сууц барих бол газраа худалдаж л авна биз.
-Өөр нэг гарц нь юу байсан юм бэ?
-Бүх шинэ барилгын ус, дулаан, сантехникийн сүлжээг нь төр хариуцах гарц байгаа юм. Одоо эдгээрийн бүх зардлыг иргэдийн нуруун дээр үүрүүлдэг учраас байраа өндөр үнээр худалдан авдаг. Тиймээс бүх шугамыг барьж байгуулах зардлыг төр хариуцвал орон сууцны үнэ буурах ёстой. Энэ мэт гарцыг хайж хуулийн төсөл санаачилсан. Одоогийн УИХ-аар амжаад батлуулчих санаатай. Дэмжлэг авах эсэхийг мэдэхгүй байна.
Б.Заяа
Эх сурвалж
Ардчилал сонин
| Я.Батсуурь: Тендер бол төрийн өмчийг зохион байгуулалттайгаар авах арга | Я.Батсуурь: Иргэд хоосон үлдэж, хэсэг хүн Тавантолгойг эзэмшинэ |
|---|





