Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга нь 2004, 2008 оны сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулан сонгогдсон.Тэрбээр Монгол улсын гавъяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга тамирчин. Монголын нэртэй бөх төдийгүй сайн бизнесмен. Бөхчүүд бизнес эрхэлбэл тун овсгоотой,зах зээлийн мэдрэмжтэй байдаг нь богино хугацаанд оновчтой шийдвэр гарган ялалт байгуулдаг мэргэжлийн онцлог гэж судлаачид үздэгийг нотолсон хүн бол Халтмаагийн Баттулга. Олон үг дуугараад байдаггүй хирнээ үе үе оновчтой , жинтэй санал гаргаж,тэр нь дэмжигдэх магадлал өндөр байдаг талаар нөхөд нь үнэлдэг. Монголын анхны Олимпийн аваргыг төрүүлэхэд Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлэгч Х. Баттулгын зөв менежмент, хичээл чармайлт , дэмжлэг тусламж асар их байсныг мэргэжлийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрдөг.
Х.Баттулга УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон Монгол улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр,Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байна. 2006-2008 онд УИХ-ын Хүний Эрхийн Дэд Хорооны даргаар ажиллаж байсан. 2004-2008 онд Байгаль орчны байнгын хороо, Хууль Зүйн Байнгын Хорооны гишүүнээр ажиллаж байсан.


